{ ✔︎ } My boyfriend is a pret...

By miekokth

120K 10.5K 465

"Чүэ Сүжи би чиний найз залуу болмоор байна!!! Үгүй гэж хэлсэн ч хамаагүй яаж ч байсан чиний найз залуу болмо... More

01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
39
Төгсгөл
Special
Special 2

38

2.6K 231 12
By miekokth

"Сүжи!! Сүжи!! Сүжи!!"

"Бурхан минь ямар уддаг юм бэ Жонгүг?"

"Би тэнцчихсэн байна!! Б..би суртчилгаанд тоглох нь!!!"

"Бурхан минь үнэн үү? Баяр хүргье!! Ахх! Миний туулай ийм мундаг ч байх гэж!!"

"Яаанаа! Сандраад байх юм? Би нөгөөдөр зураг авалттай гэсэн"

"Мэдээж манай Жонгүг юм чинь чадна шүү дээ. Сандрах хэрэггүй ээ за юу?"

"Ойлголоо. Удаан хүлээсэн үү?"

"Мм.. Гайгүй ээ."

"Худлаа ярь!"

"За яахав. Ирээд цаг болж байна!"

"Мэдсэн юмаа. Хоцорсонд уучлаарай хариугаа авах гээд удчихлаа!"

"Зүгээр ээ. Ойлгож байна! Орцгооё!"

"Гэхдээ Сүжи? Хоёулаа яагаад заавал номын сан орох ёстой гэж? Даалгавраа кафед эсвэл манайд хийж болно шдэ мм?"

"Номын санд илүү их мэдлэг цуглуулж бас номнууд уншаад чимээгүй орчинд суух боломжтой болохоор л тэр. Тэглээч чи амалсан."

"Чиний үгнээс яагаад ч зөрж чадахгүйм даа"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Сүжи? Би дэлгүүр орлоо. Захих юм байна уу?"

"Кофе бас гурвалжин кимбаб."

"Хичээлээсээ жаахан хөндийрөөд амрал даа мм? Хоёулаа бараг 3н цаг тасралтгүй хичээл хийлээ. Хоёулаа ч гэж ер нь чи!"

"Ойлголоо. Чамайг иртэл амарч байя! Хурдан яваад ирдээ."

Хөнгөхөн инээмсэглээд балаа доош тавьбал тэр духан дээр минь үнсээд далалсаар цааш явлаа.

Өвлийн амралтын даалгавар гэж нэг их юм өгөөгүй ч математик, физик, химийн бодлогууд маш хэцүү байна!

Энд ирээд хоёр цагт нь химийг бодож өнгөрөөсөн бол үлдсэн ганц цагт нь физикийн бодлогуудын талыг нь л бодож байна. Бүх хичээлүүд яагаад ийм төвөгтэй болоод байнаа?

Харин Жонгүг энд ирснээсээ хойш Англи хэлний ганц хуудас асуултуудыг хийчихээд хаяа хаяа хими-ээ хийх аядаад ийш тийш харж цагаа нөгцөөсөөр сая дэлгүүр гарж байгаа нь энэ.

Тэр энд ирэх үнэхээр дургүй байсныг гарцаагүй сайн мэдэж байна. Энд суух ч тэрэнд уйтгартай байгаа байх. Гэхдээ л надад санаа тавьж ингээд байж байгаа нь өхөөрдөм юм!

"Энэ гурвалжин кимбаб харин энэ кофе"

"Юу вэ? Чи яагаад тор дүүрэн юм барьчихсан байгаа юм. Тийм их юм авсан юм уу?"

"Мэдээж энд миний бананатай сүүнүүд бас ганц хоёр гурвалжин кимбаб байгаа бас салфитек байгаа.."

"Салфитекээр яах гэж байгаа юм?"

"Юмыг яаж мэдхэв чиний хамраас цус гарах ч юм билүү гээд авчихсан."

"Тэгвэл бананатай сүүнүүд?"

"Чамайг хичээл хийж дуустал ууж суух гэж байгаа юм"

"Гэхдээ энд бараг 15н бананатай сүүнүүд байна. Гэдэс чинь өвдөхгүй юу?"

"Миний гэдэс дасчихсан шүү дээ хадагтай Жон?"

"Ойлголоо ноён Жон."

"Сүжи-яа~ хурдан хичээлээ дуусгаад болзъя лда мм?"

"Физикээ хийгээд дараа нь математикаа хийгээд л гарцгаая за юу?"

"Аймар удах юм байна шдэ."

"Удахгүй дээ. Ихдээ л 2 цаг болох байх"

"За яахав. Дунд нь амрана гэж хэл!"

"Ойлголоо"


~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Бараг нэг цаг гаруй суусны эцэст номын санчийн чанга яригчийн дуугаар дээш өндийлөө.

"Уучлаарай. Манайд хувийн асуудал гарсан болохоор одоо ингээд хааж байна. Та бүхэн номнуудаа байсан байранд нь тавиад гарцгаана уу баярлалаа"

Номын санд байсан ихэнх хүмүүс багахан санаа алдацгаан гарцгаах бол бид ч мөн адил дэвтэр номоо янзлаад гарахаар дээш өндийлөө.

Авсан номнуудаа байсан байранд нь тавьж байхад Жонгүг гарнаас атган долоовор хуруугаа уруулныхаа урд авчран чимээгүй байхыг дохиод намайг чирэн номыг өрсөн хэдэн тавиурын ард орон нуугдлаа.

Хүмүүс гарч дууссан бололтой номын санч хамгаалагчид түлхүүр өгөн гарч яван номын санд бид хоёр л үлдэхэд тэр зальтай гэгч нь инээмсэглээд тавиур дундаас нэг ном авчран намайг урдаа суулган уншиж эхлэлээ.

"Mistress of Devil"

Адал явдалт номын хэсэгт байсан болоод ч тэр үү үнэхээр сонирхолтой ном байх бөгөөд би ч шимтэн уншуулж байх зуураа Жонгүгийн сүүнүүдээс нэгийг аван сорох аж.

Гэтэл гэнэт л хамгаалагчийн гэрэл нааш тусан ойртож эхлэлээ.

"Я..яаанаа?"

"Чшш! Бид баригдах нь байна!"

"Тэнд хүн байна уу?"

Эцэст нь өнөөх хамгаалагч эр бид хоёрын байгаа газар луу гэрлээ тусгаад хэлвэл Жонгүг миний цүнхийг өөрийнхтэйгээ нийлүүлж бариад урдаа байх гарах хаалга руу намайг чирэн гүйлээ.

Ард хамгаалагчийн орилох сонсогдох ба бид чанга чанга инээлдсээр гадагш гарч ирэн түүний мотоциклд нь суулаа.

Бид явсаар нэгэн цэцэрлэгт хүрээлэнд ирэх бөгөөд тэр мотоциклоо унтраачихаад намайг зураг авхуулдаг бүхээг рүү дагуулан орлоо.

"Хөгжилтэй хувирал гаргаарай за юу?"

"Мэдэж байнаа!"

"Ийм үед за убба гээд эгдүүтэй царай гаргах хэрэгтэй байдаг юм шдэ."

"Ахх! Би мэдсэнгүй.... Кхмм. За убба!! Та шилдэг нь шүү жжан!"

"Юу вэ Сүжи? Чи намайг зүрхээр явуулах гээ юу? Би бараг үхэх нь байна!"

"Чи л өөрөө тэг гэсэн шд"

"Тэртээ тэргүй миний охин эгдүүтэй юм байнаа. Бүр эгдүүтэйгээс ч илүү юм байна!"




A/n: дараагийн хэсэгт Күүкийгийн суртчилгааны клипыг харахнэээ!!!

2хон хэсгийг дараа дууслаа шүү дээ❤️

Continue Reading

You'll Also Like

43.5K 3.4K 25
Үргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон...
261K 19.6K 37
... Түүний эмэгтэй байна гэдэг тэвчээр, тэвчээр бас дахин тэвчээр мөн нулимс ... Ганцаардал
698K 2K 50
🔞🔞🔞 warning sex!! you can cancel if you don't like it.This is only for the guys who have sensitive desire in sex.🔞🔞
24.7K 2.5K 30
Галзуу хүүхэн ямар байдгийг мэдэхгүй юм байж хүүхэлдэйгээ болгох гэж оролдож л байдаг. Чи бол жинхэнэ эргүү амьтан Пак Жимин.