{ ✔︎ } My boyfriend is a pret...

By miekokth

115K 10.3K 461

"Чүэ Сүжи би чиний найз залуу болмоор байна!!! Үгүй гэж хэлсэн ч хамаагүй яаж ч байсан чиний найз залуу болмо... More

01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
36
37
38
39
Төгсгөл
Special
Special 2

35

2.5K 243 10
By miekokth

Жонгүгийн талаас~

Нөгөө хоёр инээлдэж хөхрөлдсөөр нэг хар машинд суугаад яваад өгөх нь тэр.

Хараал ид тэр новш хэн бэ?

Багтарч ядах уураа арай гэж даран хөмсгөө зангидсаар сургуулийн машины зогсоол руу хөдлөлөө.

Уг нь Сүжиг л гэрт нь хүргэж өгөх гэж машинтайгаа ирсэн юмсан. Саяны явдлыг хүн бүр харсан учраас над руу сонин сонин харах аж.

Хэрэгт дуртай амьтад!!

Бухимдсаар машиндаа суун Тэхён ах руу залгалаа.

Жонгүг~
Ахаа! Нөгөө клубд уулзах уу?

Тэхён~
Вуах!! Сүжитэй үерхсэнээс хойш ингэж хэлхийг чинь сонсоогүйм байна шүү! Сэтгэлээ сэргээмээр байгаа юм уу?

Жонгүг~
Тиймээ! Очиж байгаад яръя! Хүлээж байгаарай.

Санаа алдчихаад машинаа асаан клубын зүг хурдлан давхилаа. Одоо болтол өнөөх залуу Сүжи хоёр нүдэнд харагдаад болж өгөхгүй нь!!!!!

Сүжигийн талаас~

Гэрийн гадаа ирэн бид хоёр бие биенийгээ цохин инээлдсээр орж ирвэл ээж алчууранд гараа арчсаар гал тогооноос гарч ирээд Чанёолыг тэвэрч үнсээд сүйд болж байлаа.

"Ээж! Би ер нь таны охин биш байхаа! Дандаа энэ муу дэлдэнг эрхлүүлээд байх юм!"

"Чи миний охин биш гэж би хэлж байгаагүй билүү?"

"Ээж!"

Тэд намайг шоолсоор цааш явах бол би хөнгөхөн инээгээд хувцасаа солихоор өрөө рүүгээ явлаа.

Хувцасаа сольчихоод гал тогоо ормоор байсан ч даалгавар өгчихсөн болохоор хурдхан хийж дуусгахаар шийдэн ширээнд суулаа.

Математик? Уг нь энэ хичээлдээ хамгийн сайн нь ч ойрд нэг л муудаад байх шиг? Бас хичээлдээ анхаарахгүй байгаа юм шиг санагддаг болчихсон байна?

"Ахиад л хичээл хийж сууна уу? Наад нэг юмнаасаа салаачээ!! Орой болж байхад амрах гэж байж ядарч үхэх гээ юу?"

"Чамд ямар хамаатай юм? Өөрөө хичээлээ хий!"

"Би чамайг бодвол хичээлдээ их сайн шүү!! Надаас хуулж болно шүү!"

Хэмээн нүдээ ирмэлээ. Хариуд нь би чангаар инээд алдаад өмнөх шигээ түүний нуруунаас түрсээр алхан явсаар өрөөнөөсөө гарган хаалгаа хаахад тэр: "Надаас жижигхэн юм байж яаж ийм гахай шиг хүчтэй байдаг байнаа???" гэсээр цааш явж байгаа сонсогдоно.

Ахин анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн ширээндээ суугаад бараг цаг болсны эцэст хичээлүүдээ дуусан цүнхэндээ хийлээ.

Утсаа ширээн дээрээс аван орон дээрээ хэвтвэл яг хажууд Жонгүгийн хар цамц харагдах бөгөөд утасны дэлгэцэн дээр мөн адил Жонгүгийн зураг харагдана.

Хүндээр санаа алдчихаад дэлгэцний зургаа сооихоор кодоо хийтэл хэн нэгнээс зурвас ирсэнийг илтгэн утас чичигнэн дуугарлаа.

Орой болж байхад хэн байдаг байнаа?




Jk💗
Санаад байна Сүжи!

Continue Reading

You'll Also Like

59.3K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story
90.2K 7.9K 15
Хэрвээ та нэг л өдөр сэрэхдээ хайртай найз залуугийнхаа биед орчихвол яах вэ?
163K 6.6K 73
➽Just short love stories...❤ ⇝❤️. ⇝🖤. ⇝♥️. ⇝💙. ⇝🩷. ⇝🤍. ➽💛Going on. ➽🩶Coming up [Ignore grammatical mistakes. I will improve my writing gradual...
5.7K 835 7
Эрт урьдын цагт... 1-р бүлэг