{ ✔︎ } My boyfriend is a pret...

By miekokth

114K 10.3K 460

"Чүэ Сүжи би чиний найз залуу болмоор байна!!! Үгүй гэж хэлсэн ч хамаагүй яаж ч байсан чиний найз залуу болмо... More

01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
Төгсгөл
Special
Special 2

24

2.3K 230 12
By miekokth

"Хоёулаа ярилцах хэрэгтэй Сүжи"

"Энд юу хийж байгаа юм?"

"Сүжи, миний тайлбарыг сонсохгүй юм уу?"

"Тэртээ тэргүй Жимин ахаас бүгдийг нь сонсчихсон гэж бодож байна"

"Би төрснөөсөө хойш хэнд ч амлалт өгч байгаагүй лдэ"

"Гайхалтай! Надад тэгвэл амлалтын талаар ярьж амлалт өгөх ч хэрэггүй юм байна!"

Гэртээ орохоор эргэн харвал гэнэт ар нуруунаас дулаан бүчиж аван тэр гүнзгий гэгч нь амьсгаа аваад намайг зөөлхнөөр эргүүлж харуулан

"Гэхдээ одоо чамд амлалт өгмөөр байна!"

"Хэрэггүй дээ Жонгүг. Би нүдээр харж чихээр сонссон юмандаа л итгэдэг хүн"

"Сүжи!!! Миний тайлбарыг сонс лдо!"

Тэгэхээр энэ бидний албан ёсоор гэж үзвэл бараг л анхны маргаан гэсэн үг үү?

"Би өчигдөр Минжүгийнхээс гарч ирээд чам руу яарч байсан ч замд Жимин ах Тэхён ах хоёр дуудаад уулзмаар байгаагаа хэлсэн юм лда. Тэгээд би яах ч аргагүй очтол хэдэн охидууд байсан юм. Гэхдээ амлъя би тэдэнтээ ойртоогүй хэсэг сууж байгаад л гэр лүүгээ харьсан. Намайг уучилж болохгүй юм уу?"

"Минжү бас найз нар луугаа болохоор яах ч аргагүй очиж болдог ч над дээр бол хэдэн цаг хүлээлгэсэн ч ирж болдоггүй юм байна....."

Аль болох тайван өнгөөр хэлээд буцан эргэж харлаа. Уучлаарай би залуусыг ингэж хэлэх гээгүй ч зүгээр л хэд хоног болоод байгаа бухимдалаа гаргахыг хүссэн юм.

"Сүжи чи намайг дандаа чамайг хүлээлгэдэг муу найз залуу болгоод байна!!"

"Тиймээ тийм мэдэж байна. Минжүтэй байхад чи сайн залуу надтай байхдаа муу залуу болчихно. Хараал идсэн хэдэн өдөр чи дандаа Минжүтэй хамт байж намайг үл тоож сүүлд нь зурвасаар уучлаарай гэж хэлээд л болчихдог. Ахиад хэдэн өдөр бидэнд Минжү саад хийхийг би мэдэхгүй--"

Гэнэт л Жонгүгийн утас дуугарч миний яриаг тасалж орхисонд би саяхан хэлсэн хараалын үг болон уур бухимдалаасаа саллаа. Инээдтэй ч гэсэн би ийм үг мэддэг л юм байна.

Түүнийг утасаа халааснаасаа гаргаж ирэхэд хальт харвал Минжү гэсэн дугаар байх бөгөөд тэр амандаа нэг үг бувтначихаад авахгүй байсанд би утсыг нь булааж аваад чанга яригч дээр нь тавьбал Минжү өнөөх наалинхай хоолойгоороо

"Орой болж байгааг мэднээ гэхдээ Жонгүгаа? Манайд хоёр өдрийн өмнө ирсэн өнөөх хүргэлтийн ах энэ хавиар эргэлдээд айлгаад байна лда. Хүрээд ирж болох уу?"

"Аан айгаад байгаа бол яагаад Жимин ах бас бусдыг нь дуудаж болохгүй гэж? Яагаад заавал Жонгүгийг байнга дуудаж байдаг юм Минжү? Өөр дуудах хүн байдаггүй юм уу? Ядргаатай юмаа. Хосуудад хамт байх зайг нь гаргаж өгвөл яасан юм?"

Continue Reading

You'll Also Like

31.4K 2.5K 17
Ууртай, муухай ааштай боловч ном уран зохиолд маш их хайртай охин болох Сүёл ба Хусог, Жонгүгийн адармаатай хайр. Хусог уу? Жонгүг үү?(Зохиол зөвхөн...
24.9K 2.3K 15
Надад хэлээч. Хэрвээ би хүсэх л юм бол хэн миний эсрэг зогсож чадна гэж? Гэхдээ.. Түүнтэй учирсан өдрөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн юм..
79.2K 5.6K 60
Shubish oneshots because why not. Mainly fluff with a little angst on the side. Ps- I wanted to write like a long story but I lack a good main plot a...
19.9K 743 12
Season 1 - Black on Black (completed) Season 2 - Black on Black (completed )