{ ✔︎ } My boyfriend is a pret...

By miekokth

115K 10.3K 460

"Чүэ Сүжи би чиний найз залуу болмоор байна!!! Үгүй гэж хэлсэн ч хамаагүй яаж ч байсан чиний найз залуу болмо... More

01
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
Төгсгөл
Special
Special 2

02

3.2K 280 4
By miekokth

"Чи багш руу явдаа би ганцаараа цэвэрлэчихье."

"Чи ганцаараа цэвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ их том танхим бас их хугацаа орох байх"

"Хамт цэвэрлэхийг хүсээд байгаа бол хамт цэвэрлье ээ"

"Би хурдхан багшийн материалыг цэгцэлчихээд ирэх болохоор сайн цэвэрлээрэй. Бас баярлалаа."

Инээмсэглэн хэлчихээд цүнхээ шүүрч авсаар хурдхан багшийн өрөө рүү гүйлээ. Харин ард тэр нүүрээ дарж тэнэг хүн шиг инээсээр үлдлээ.

Яагаад ингээд байдгыг нь бурхан л мэдэх байх даа.

Багшийн өрөөнд ороход багш бараг талыг нь хийгээд дуусчихсан байх ба надад хийх хэсэгхэн материал л үлдсэн байлаа.

Хурдхан засаж дуусаад Жонгүг дээр очьё гэж бодсон ч үнэхээр энэ шалгалтыг өгсөн хүүхдүүд маш муу хийж дээрээс нь маш их алдаатай байсан болохоор нилээн хугацаа авав.

Бараг цаг шахуу болсны эцэст дуусаад багшид өгөн өрөөнөөс нь гарлаа. Гарч ирээд л нэг биеийн чилээгээ гаргах боломж олдон нэг суниаж аваад Жонгүгийг үлдээсэн анги руу харвал одоо болтол гэрэлтэй байгаа нь цэвэрлэгээгээ хийж дуусаагүйг хангалттай илтгэх аж.

Санаа алдсаар тийшээ очвол Жонгүг одоо болтол цэвэрлэгээгээ хийгээгүй байх ба утсаараа тоглон ширээн дээр хэвтэж байв. Ингэнэ гэж мэдээд байсан юмаа.

Хөмсгөө зангидсаар түүн дээр очин утсыг нь булаан авбал тэр том нүдэлж харж байснаа миний зангидсан хөмсгийг хараад ойлгосон бололтой хурдхан ширээнээс буун зогсоод гэмшингүй харж байлаа.

"Жон Жонгүг!! Ингэх байсан юм бол эртхэн хэлээд явчихгүй дээ. Ёстой нэг!!"

"Уучлаарай даа Сүжи! Би уг нь цэвэрлэх гэж байсан юмаа. Тэгээд нэг мэдсэн цаг аймар хурдан явчихаж"

"Одоо явдаа Жонгүг. Би ганцаараа цэвэрлэчихье."

Самбар арчсаар хэлчихээд цэвэрлэгээгээ эхлэлээ. Цэвэрлэгээ хийх 30 минутанд тэр хаалганы тэнд зогсчихоод хошуугаа унжуулаад зогсоод л байсан.

Түүнийг тоолгүй ангийн гэрлийг унтраан цүнхээ аваад түүнд ч бас цүнхийг нь өгөөд цааш түлхэн холдуулж ангийг цоожилчихоод доош буун сургуулийн жижүүр ахад түлхүүрээ өгчихөөд гарах хаалга онгойлготол бороо асгарч байх аж. Ядаж гадаа харанхуй болчихсон байдаг.

Өглөө нэг л бүүдгэр байсан ингэх гээд л байсан байх нь. Ямар азгүй өдөр вэ өнөөдөр?

Санаа алдчихаад цүнхнийхээ оосроос чангахан атган үсээ боосон боолтоо чангалаад гутлын үдээсээ ч мөн адил чангалчихаад гүйхээр бэлдэж байхад хэн нэгэн цүнхний оосроос татаад хойш болголоо.

"Би чамайг хүргээд өгье. Харанхуй болчихсон байхад аюултай. Бороо орж байгаа бол бүр ч аюултай."

Continue Reading

You'll Also Like

1.1K 119 14
"Ким Тэхён чи миний хайж байсан хүн биш" Хайж байсан хүн биш гэнэ ээ? Би чиний хайж байсан хүн биш ч чи миний хайж байсан хүн мөн байхад яах юм?
90.1K 7.9K 15
Хэрвээ та нэг л өдөр сэрэхдээ хайртай найз залуугийнхаа биед орчихвол яах вэ?
Psychopath By Vichkanaa

Mystery / Thriller

22.1K 3.3K 24
Солилцооны аллага гэж сонсож байсан уу? Тэгвэл туршиж үзэцгээе.
22.8K 283 53
A WOSO Oneshot book Oneshots of favourite Women's footballers Mainly the Lionesses, Arsenal Women's team,Chelsea Women's team, Man City Women's team...