27.Буцна

212 22 1
                                    

Раюуны нүдэнд нулимс хурж "Та с.сая юу гэсэн бэ?"

Эмгэн "Сонссоныг чинь л хэллээ дэг"

Раюун "Үнэхээр би буцаж чадах юм уу?"

Эмгэн залхсан шинжтэй "Насаараа хууртаж амьдраа юу чи! Хүний үгэнд итгэхгүй юм боль тэгвэл"

Раюун "Үгүй ээ!! Эмээ би хэрвээ буцвал хүүхдүүдтэйгээ хамт бууцаж болох уу?"

Эмгэн "Эргүүтээд байгаач! Яаж болох юм! Эмнэлэгч хэвтэж байж хэнээсээ жирэмсэн болох гээв!"

Раюун урсах нулимсаа арчин "Тэгвэл та надад бодох хугацаа өгч болох уу?"

Эмгэн санаа алдаад "Хоёр өдрийн дараа яг эндээ хариугаа хэлнэ биз, хэрэв татгалзвал дахиж Солонгос руу буцна гэж ярилтгүй шүү"

Раюун "Ойлголоо" гээд Жиминтэй хамт гэрлүүгээ буцан алхлаа.

Өмнөхтэйгөө адил бодлогошрон явна. Жиминийг юм хэлсэн ч анзаарах сөхөө байсангүй. Тулгар гэдэстэй учир хол алхаад нуруу нь өвдөж эхлэв. Арай гэж гэрийн бараа харагдаж хурдхан ороод л хэвтчихлээ. Олон зүйл бодсоныг ч хэлэх үү толгой нь ч бас өвдөнө..

Жимин "Хатантаан?"

Раюун нүдээ анин "Ахаа маргааш болъё оо, би ядраад байна"

Жимин "Ойлголоо" гэсээр өөрийн эзэмшил болсон өрөөрүү орлоо.

Раюунд бодох зүйл үстэй толгойноос их мэт санагдаж ер унтсангүй.

Энд үлвэл тэрний амьдрал юу ч үгүй болно. Амьдралынхаа туршид үхэлгүй унтана гэдэг чинь хэцүү шүү дээ, ээжийнхээ санааг зовоож илүү л зовох биз. Хүн л юм хойно ээжийгээ санагалзана шүү дээ, гэтэл ээжийнхээ царайг ч харалгүй үхнэ. Харин буцвал хамгаас хайртай гэр бүл болоод ах нар найзыгаа ч алдана. Дахиж ирэх боломжгүй тул тэднийгэн мартаж ч магадгүй гэсэн ч буцвал солонгос дах найз нөхөд, ээж, залуу нас, техник технологийн дэвшилт, хэд дахин хялбар амьдрал түүнд эргэн очих болно...

Гэвч Раюун буцаад явж чадах болов уу? Жонгүг болон хүүхдүүдээ орхиод...?!

Өөрийг нь хуурахгүй гэж итгэж байгаа өвөг дээдсээ юу? Өөрийн амьдралаа юу?
.
.
Өглөө ч болж Раюун дахиад л бодолд дарагдсан хэвээр..

Жиминий хэдэн удаагийн дуудалтаар ухаан орно.

Жимин "Хатантаан... танийг ийм байдалтай байгаад байвал би хааны гарт толгойгоо тасдуулах нь байна, одоо бага ч болов тайвшираад надад юу болоод байгааг хэлж болохгүй юу?"

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now