11.Хайрлуулах зам

311 31 1
                                    

Өдөр хоног өнгөрч Раюун ч Пёнчондуд дасч Жонгүг ч төрийн ажилдаа шамдана. Раюуны юу хийж , хэрхэн яаж амьдарч байгааг Жонгүг харуулуудаар дамжуулаад мэдчихнэ. Ялангуяа хуримласнаас нь хойш ямархуу байгааг нь илүү анхаарч байгаа

Харин Раюун зургаа зурж Пёнчондуд нэлээд алдартай болсон. Гудамжны нохой хүртэл Раюуныг таних биз.

Раюун өмнөхөөсөө арай л дээрдэж инээхтэйгээ болсон. Пёнчондугийн иргэд Раюунд үнэхээр сайн тул шархыг нь эдгээнэ.

Имбёл "Авхай тантай хүн уулзъя гэнэ ээ"

Раюун "Хэн байдаг билээ?" Гээд өргөөнөөсөө гартал Тэхён зогсож байлаа

Раюун "Сайн байна уу?" Гээд бөхийн Тэхёныг орууллаа

Тэхён орж суугаад хэдий хэцүү байсан ч "Юнги ахын дүү гэсэн биздээ?" Гэв

Раюун гайхсан ч сэтгэл нь тавгүйтэн "Тийм ээ, та яаж мэддэг билээ?"

Тэхён инээмсэглээд "Хаантан хэлсэн юм аа, Раюун гэсэн байх аа? Одооноос бид 5-тай ч гэсэн дотно бай Юнги ахын дүү юм чинь гэр бүлээс ялгаагүй" 

Раюун "За баярлалаа а.ахаа"

Тэхён "Би энд хэлэлцээр хийх гээд түр зуур ирсэн юм тэр далимаараа чамтай уулзъя гэж бодоод"

Раюун "Аан... ингэхэд хаан..."

Тэхён "Сайн байгаа хаан болоод удаагүй ч гэсэн ардуудынхаа итгэлийг олж сайн хаан болсон"

Раюун "Ашгүй дээ... тэгээд нөгөө та хатны талаар мэдэх үү?"

Тэхён инээгээд "Хаанд сэтгэлтэй юм аа даа, санаа зоволтгүй дээ улс төрийн гэрлэлт байсан Жонгүг хаан ширээнд суугаад удаагүй болохоор суудлаа хамгаалахын тулд И Сайдын охинтой гэрэлсэн юм, тэгээд ч хатан биш бага хатан. Хааныг яагаад тэгтлээ гэрлэхийг эсэргүйцээд байсныг нь ойлгочих шиг боллоо" гэж хэлэв

Раюун инээх аядаад "Юутай ч баярлалаа Тэхён ахаа"

"Бас Согжин ноён хэр байгаа вэ?" Гэхэд Имбёл Раюун руу харна

Тэхён "Их сонин болчихсон бодвол нөгөө язгууртан бүсгүйгээс нь болоо биз эмсийн хүрээлэн орохоо ч байсан. Өргөөнөөсөө ч бараг цухуйхгүй байнга сархад уугаад... би Жин ахыг тийм байдалтай байхыг нь анх удаа л харж байна. Ямар бүсгүй болоод манай ахыг тэгтэл нь шархлуулдаг байна аа" гэлээ. Имбёлд сонсоход ч зүрх зүсэгдэх шиг болж толгойгоо гудайлгасаар чимээгүйхэн мэгшинэ

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now