14.Алга болсон

272 28 4
                                    

Имбёл хөлдсөн мэт байрандаа таг гацжээ...
_______________

Раюун "И Имбёл чи чинь хааччихдаг юм бэ?" Гэсээр бодолд дарагдсан түүнрүү зүглэнэ

Имбёл "Айн? Аан түр шалгах зүйл байсан юмаа ямар нэгэн зүйл хэрэг болоо юу авхай?"

Раюун "Хурдан бэх цаас үгүй ээ хамгийн зузаан ном шиг хэрнээ цэвэрхэн цаастай юм бичиж болохоор ном аваад ир" гээд ойлгогдохооргүй юм хэллээ

Имбёл "Авхай та чинь юу яриад- аан дэвтэр хэлээд байгаа юм уу?"

Раюун "Энд дэвтэр гэж байдаг байх нь ээ за тэгвэл тэр чинь хамгийн зузаанаас нь шүү"

Имбёл "За гэхдээ яах гэж байгаа юм?"

Раюун "Бага хатан ханз хуулж бич гэсэн юм аа"

Имбёл "За би хурдан шиг бэлдье" гэсээр гарлаа
.
.
Бага хатан "Раюун одоо хаана байна?"

Тайган "Өргөөндөө байгаа бага хатантаан, сая өргөөнийх нь шивэгчин бэх дэвтэр оруулж байгаа харагдсан"

Бага хатан нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар "Ашгүй дээ хэд хоног харахгүй нь"

Тайган "Бага хатантаан энэ завшааныг ашиглаад хааны хайрыг хүртэх хэрэгтэй хуримласнаасаа хойш хаан таны өргөөнд ирсэнгүй тиймээс энэ бол боломж"

Бага хатан "Нээрээ тийм юм байна... гарч болно өнөөдөр би хааны өргөөнд хонох болно" гэсээр гаран хааны өргөөг зүглэлээ
.
.
"ХААНТААН БАГА ХАТАН ЗАЛАРЧ БАЙНА" гэсээр түүнийг орууллаа

Хаан "Шөнө орой боосон цагаар өргөөнд минь ямар хэргээр заларч байгаа билээ?"

Бага хатан "Хаантаан мөхөс бага хатан тань аймшиггүйгээр гуйх гуйлттай ирлээ"

Хаан "Ямар гуйлт билээ?"

Бага хатан "Өнөө шөнө надад өврөө дэлгээч..."
______________

Раюун өргөөндөө лааны гэрэлд хичээнгүйлэн ханзаа бичнэ. Мянга гаруй ханзыг чээжилнэ гэдэг охин хүү гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч хүртэл цээжилэхэд бэрх тэр битгий хэл бичих гэж гар нь эвлэхгүй удах тохиолдол ч бас бий

Шөнөжин нойрондоо дийлэгдэх шахан бичсээр л сууна. Үүр цайтал бичихэд дөнгөж эхний 100г л бичсэн байлаа. Энэ байдлаараа долоо хоног ханз бичих бололтой...

Унтах гээд байсан учир түр гарч агаар амьсгалангаа дасгал хийлээ

Гэнэт "Юу хийж байгаа юм?" Гэх дуунаар цочин харвал Тэхён байлаа

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now