23.Царайлаг мэдээ

227 19 0
                                    

Их сайд "Тийм шүү хаантаан Ким хатан хаан таны хайрыг илүүтэйгээр хүртсэн ч аймшиггүйгээр бага хатныг гүтгэх гэсэн!Одоо ч хүйтэн өргөөнд хоригдож байх ёстой атал энд зогсож байна үүнийг зүй бус гэж өчүүхэн би бодож байна."

Бүгд "БАГА ХАТНЫГ ХАТАНД ӨРГӨМЖИЛЖ ХАЙРЛА ХААНТААН" гэцгээн мөргөнө. Бага хатан нүүрэндээ бага зэргийн инээмсэглэл гарган Раюун руу харчихаад гайхсан дүр гаргана.

Хаан "Чимээгүй!!" гэхэд Их өргөө чимээгүй боллоо.

"Бага хатны хэргэм зэргийг хатан болгон дэвшүүлж байна харин эрх мэдлийг Ким хатан хариуцсан хэвээр байх болно" гэсээр хөмсгөө зангидан хэллээ.

Ким хатан "Хаантаан?" гэсээр түүн рүү харлаа.

Бага хатан  "Хаан таны ивээл хязгааргүй билээ. Хишигт тань талархлаа" гэсээр эргэж харан түүнд бөхийнө.

И сайд "Хаантаан Ким хатны зэргийг буруулан татвар эм болгоно уу аймшигтай үйлдэл хийгээд зогсохгүй хүлээх ёстой шийтгэлээс зугтааж бай-" гэхэд хаан ширээгээ чанга цохиод "Ким хатаныг би хүйтэн өргөөнөөс гаргасан!" гэсээр Раюуныг хөтлөөд сэнтийдээ ирэн зогслоо.

Хаан "Ким хатанд ямар ч буруу байхгүй та бүхэн сайн тунгахж хайрла Ким хатан хатаны суудалд суугаад удаагүй учир түүнийг унагаах гэсэн хүмүүс нэлээдгүй байгааг мэдэж байна. Иймд дараагийн удаад Ким хатантай холбоотой таагүй асуудал гарвал би ч бас өөрийн гараар хариу барих болно гэдгийг хэлмээр байна. Одооноос хатныг суудлаас нь буулгах гэсээ хүмүүс зүгээр өнгөрөхгүй гэж мэдээрэй" гэсээр Хатантай хамт сэтийдээ суулаа.

Ким сайд "Тийм шүү хатантаан заавал хариуг нь барих хэрэгтэй"

Их сайд уруулаа зуусаар "Хаантаан!! Та яаж өөрийн хаан сэнтийд..." гэсээр гацаж орхив энэ бол Раюуныг хаанаас дутхааргүй эрх мэдэлтэйг харуулж байгаа хааны бэлэг юм.

Хаан "Дахин дуулгах сайхан мэдээ байна Ким хатан хөл хүнд болсон" гэх үг бүгдийг гайхшруулана. Их өргөөнд байсан хэн бүгд хаан болон Ким хатан руу харна.

"Дашрамд та бүхний нүүрэн дээр хэлэхэд Ким хатны төрүүлсэн хүүхэд угсаа залгамжлах ханхүү байвал Ким хатанг энэ улсын хунтайжийн эх албан ёсны их хатнаар өргөмжлөх болно"

Ким хатан сонссон зүйлдээ гайхан шууд хаан руу харан "Хаантаан??"

Их сайд "Үгүй ээ, тэр чинь юу гэсэн үг вэ хаантаан! Хаан та хайр дурлалдаа арай л их сохроод байгаа биш үү? И хатныг ч бас бодолцож үзэх хэрэгтэй бус уу? Тэгээд ч хатан гэмтэн биш гэсэн нотолгоо байхгүй-"

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now