33.Энэ бүхнийг дуусгацгаая

218 23 1
                                    


Шөнө дунд болж бүх хүмүүс унтсаны дараа Жонгүг чимээгүйхэн гэтэн Раюуны байх урцанд орно. Раюун цааш харан унтаж байсан тул үсийг нь илэн хүүхдүүдээ үнсэнэ.

Жонгүг "Сайхан амраарай" гээд Раюуны толгойн дээр үнсэн гарахаар явлаа

Раюун "Яагаад одоо ирж байгаа юм?" гэх нь тэр.

Жонгүг иргэж харан "Х.Хатантаан.."

Раюуны нүд улайчихсан байх ба Жонгүгийг хүлээн унталгүй байж байсан юм.

Жонгүг "Б.би..." тэрэнд хэлэх үг олдсонгүй доош харан зогсоно.

Раюун "Та намайг санаагүй юм уу?" гэсээр тогтоох гэж ядсан нулимсаа дуслуулна.

Жонгүг "Мэдээж чамайгаа маш их санасан.."

Раюун "Тэгээд яагаад намайг тэврэхгүй байгаа юм?" гээд босон өөрөө түүн рүү алхана.

Жонгүг харин том том алхсаар нэг гараараа бэлхүүсээр нь тэврэн нөгөө гараараа шанаанаас нь барьж байгаад Раюуны уруулыг эзэгнэнэ. Нулимстай гашуун үнсэлт хэн хэнийгээ галзууртлаа санасан тэдэнд хэтэрхий чихэрлэг байлаа...

Жонгүг Раюуныг хэзээ ч танихгүй мэт тэврэн Раюун ч толойгоо Жонгүгийн цээжинд наагаад "Таныг жинхэнээсээ намайг орхиод явчихлаа гэж бодсон, үнэхээр аймшигтай байсан. Та миний дэргэд байхгүй болохоор би хэн ч биш болчихсон" гэсээр ихэр татан уйлна.

Жонгүг "Уучлаарай хатантаан... Зовоож байгаад үнэхээр уучлаарай гуйя одоо битгий уйл..." хэмээн хүзүүнд нь шигдэнэ.

Раюун "Дахиад бид 3-г орхиод явж болохгүй шүү"

Жонгүг "Амлаж байна, дахиж хаашаа ч явахгүй." гээд дахин нэг зөөлнөөр үнсэв.

Раюун эргэн тойрноо хараад "Энэ хугацаанд энд л байсан юм уу?"

Жонгүг "Сүүлийн 2 сар л, гэхдээ би чам дээр очдог байсан. Чинийхээ яаж зовж байгааг харах үнэхээр хэцүү байсан" хэмээн санаа алдана.

Раюун "Та над дээр ирдэг байж ээ?"

Жонгүг "Өдөр бүр, чамайг харж байгаа ч юу ч хийж чадахгүй байсан болохоор үнэхээр их бачимдсан"

Раюун "Би ч ялгаагүй, хүмүүстэй ярьж чадахгүй байсан болохоор үнэхээр хэцүү байсан. Одоо ч хаан тантай ингээд яриад зогсож байгаа минь зүүд мэт л санагдаж байна."

Жонгүг Раюуныг гар дээрээ өргөөд "Одоо унт даа, зүүд биш болохоор одоо амрах хэрэгтэй" гээд орон дээр нь хэвтүүлнэ.

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now