13.Арван мянган удаа

285 32 0
                                    

Жонгүг ганц морьтой ирсэн тул ганцаараа хааны ордон руу буцахаар болж дараа нь ордноос хүмүүс явуулан тэднийг авахаар болсон юм.

Раюун "Хаантаан би хамт явж болохгүй юм уу?" Гээд жоохон хүүхэд шиг гоншгононо

Жонгүг "Замдаа ядарах биз, би ордоноос аль болох хурдан хүмүүс явуулах учир жоохон л хүлээгээрэй" гээд морин дээрээ суулаа

Раюун "За за тэгвэл болгоомжтой яваарай хаантаан" гэсээр үлдлээ
___________

Тэхён "Хаантаан та ийм хурдан ирэх байсан юм уу?"

Жонгүг "Хурдан Шинжү-рүү сүйх явуул" гээд гадаах хүмүүстээ хэллээ "Раюун буцаад хааны ордонд амьдрахаар болсон танд хэцүү байгаа гэж бодоод аль болох хурдан ирэхийг хичээлээ"

Тэхён "Таныг анд явчихсан гээд сайд нарт хэлчихсэн ингэж хурдан ирэхийг чинь мэдсэн бол арай өөр зүйл хэлэх байж"

Жонгүг "Ахаа бусдыгаа дуудчих надад хэлэлцэх чухал асуудал байна" гэлээ. Тэхён ч бусдыгаа дуудлаа

Удалгүй бүгд ирцгээн хааныг хаашаа явсан талаар шалгаана.

Жонгүг "Ах нараа надад та нараас хааны хувьд биш дүүгийн хувьд гуйх зүйл байна бас хэлэх чухал зүйл ч бас байна"

Намжүүн "Юу болоод ингэж нухацтай яриад байгаа юм?"

Жонгүг "Би Раюунтай ураг барилдах болно"

Хусог "Та чинь солиорчихоо юу? Хэрвээ Юнги ахын дүү гэж хүмүүс мэдвэл яах болж байна?"

Согжин "Тэр Ханаянд ирвэл шивэгчин нь ч гэсэн ирнэ биздээ?" Гэлээ

Жимин "Дурлалдаа сохрох хэрэггүй хаантаан саяхан хуримласан байж дахиад хуримлана гэвэл сайд түшмэдүүд ч гэсэн дургүйцэх нь лавтай ядаж улс төрийн гэрлэлт байсан бол яая гэхэв"

Жонгүг "Тэгээд л та нараас гуйж байгаа юм. Би Юнги ахад Раюуныг жаргалтай амьдруулна гэж амласан! Тийм болохоор та нарын нэгнийх нь гэрт өргүүлэх бодолтой байна тэгвэл сайдын охин гээд төрийн зөвлөхүүд зөвшөөрөх байх"

Тэхён "Би бол зөвшөөрч байна. Раюун хүүхдээрээ ч гэсэн хааныг хайрлах хайр нь дундрашгүй их юм байна лээ, та нар ч гэсэн нэг уулзаж үзэх хэрэгтэй"

Намжүүн "Хэрвээ таны хүслээр ахын дүү хатан боллоо гэж бодъё дараа нь гарах үр дагаварыг нь бодож үзээч тэр хүүхэд юу ч мэдэхгүй шүү дээ тийм байтал яаж Чусон улсын хатан болох болж байна"

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now