6.Урьдчилсан шалгуур

398 28 1
                                    

Раюун өнөөдөр Имбёлыг дагуулсаар хэрэгсэл авахаар ордноос гарсан юм. Захаар орон хэрэгтэй гэсэн бийр хавтан авлаа. Зургийн хэрэглэл үзэж байхад нэг бийр үнэхээр содон харагдан авах гэхэд түрүүлээд нэг хүн авчихав

 Зургийн хэрэглэл үзэж байхад нэг бийр үнэхээр содон харагдан авах гэхэд түрүүлээд нэг хүн авчихав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Раюун "Уучлаарай наад бийрийг чинь би авах гэж байлаа л даа"

Залуу "Уучлаарай гэхдээ би авчихлаа" гээд Раюун руу хараад "Юнги ахын дүү?"

Раюун "Та хэн юм? Яаж намайг ахын дүү гэж мэдэж байгаа юм?"

Имбёл "Авхай! Хунтайж таны амгалаг эрье" гээд бөхийнө

Раюун "Хунтайж аа? Миний нөгөө..." гээд амаа даран Жонгүг рүү харчихаад бөхийн мэнд мэдлээ

Жонгүг "Намайг хунтайж гэдгийг хүмүүс мэдэх ёсгүй учир чимээгүй байна уу!"

Имбёл "Мэдлээ"

Раюун толгойгоо гудайлган "Тэр өдрийн явдалд өршөөж хайрла өөрийн ухаангүй байсан учир хэн гэдгийг тань танихгүй ёс алдсан байна лээ"

Жонгүг "Юнги ахын дүү болохоор л харж үзсэн шүү!"

Раюун "За, баярлалаа гэхдээ наад бийр чинь би уг нь авмаар байсан юмсан" гээд хошуугаа унжуулан "та авдаа" гэв

Жонгүг "Чиний шийдвэргүй би авах л байсан" гээд зөрөөд явлаа

Раюун "Ямар..." гээд дотроо хараана

Имбёл "Авхай одоо ордон руу буцсан нь дээр байх"

Раюун "За"

Тэд ордон руу буцан явлаа. Раюун одоо ч хунтайжын бардам занг гайхна. Гэмшээд л авахыг зөвшөөрсөн болохоос биш зодолдоод ч хамаагүй тэр бийрийг авахад ч бэлэн байсан. Гэтэл юу ч үгүй бардам зангаа урдаа барин түүнийг үл тоосон нь Раюуны уурыг хүргэж байлаа

Имбёл "Авхай зарлал гарчихаж" гэхэд нь харвал ханз бичиг байлаа

Раюун "Имбёлаа би ханз мэдэхгүй"

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now