7.Ханзны хичээл

389 32 1
                                    

Раюун гүйсээр ямар ч гарцгүй хадан дунд орчихлоо

Раюун "Амьсгаа яах вэ!"

"Хөөе чи наанаа зогс" гээд Раюун руу дөөнөөрөө дөхөн амьсгаагаа дарлаа

Раюун "Ах нараа намайг уучлаарай үнэндээ би тэр хүнийг танихгүй зүгээр саатуулж байсан юм" гээд худлаа хөөрхөн царай гаргалаа

"Солиотой хүүхэн бэ!" Гээд Раюун руу илд чичлэн ойртоно

Азаар Хан ноён ирж таараад тэнд байсан хүмүүсийг болгож тавиад Раюун дээр ирлээ

Хан ноён "Авхай та зүгээр үү?"

Раюун биеэ сул тавиад "Ашгүй та ирлээ үхэх нь л гэж бодлоо шүү" гээд инээн тэд хамтдаа хунтайжын байгаа газарлуу явав
__________

Жонгүг "Эмэгтэй хүн байж айдаггүй юм уу? Тийм том бүлэглэл байж байхад зугтаагаад ёстой хатан зоригт бүсгүй юм аа чи"

Раюун "Хунтайж аюулд орчихоод байхад туслах нь зүй ёсны хэрэг"

Жонгүг "Юу ч байсан аврахаар ирсэнд баярлалаа Юнги ахын дүү"

Рапун "Намайг Мин Раюун гэдэг битгий намайг ахын дүү гэдгийг минь мэдэгдчих"

Жонгүг "Ха ха за"

Раюун "Ингэхэд та яаж яваад ийм хүмүүстэй ороо-" гэхтэй зэрэгцэн гэнэт ордонд байх ёстойгоо санаад "Яана аа!! Би өдийд ордонд байх ёстой шдээ!"

Жонгүг инээгээд "Ёстой нэг авхай та их сахилагагүй юм аа даа шөнө орой болсон цагаар ордноос нууцаар гараад"

Раюун "Нууцалж өгөөрэй, за баяртай би явахгүй бол болохгүй одоо яана аа!!" гээд гүйгээд явчихлаа

Жонгүг инээмсэглэсэн чигтэй толгойгоо сэгсрэн буурчийн газар луугаа явлаа
_________

Өдөр хоног өнгөрсөөр хааны зураач шалгаруулах тэмцээн эхэллээ. Ордон дотор их талбай дээр 50 гаран зураачид нэг доор цуларсан байлаа. Мөн л адил ширээ засчихсан цаас бийр бэлдсэн байв

Хаан эзэн талбайн хойморт сууна.

Их тайган "ИХ ЭЗЭН ХААНЫ ЗУРААЧ ШАЛГАРУУЛАХ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЛЭЖ БАЙНА" гээд нэг бөмбөр шиг юм цохив

Им тайган "Зураач та бүхэн өнөөдөр чөлөөт зураг зурах болно. Өмнөх шалгууруудаар чадварыг чинь сорьсон учир өнөөдөр чөлөөт сэдвээр зурна уу"

Цаг явж эхэллээ чөлөөт сэдэв гэсэн учир яг юу зурахаа сайн мэдэхгүй байв. Дахиад л бодон эцэст нь дахиад л хоёр талд хуваан нэгэнд нь шивэгчин боол харин нөгөөд нь язгууртан авхайг зурлаа

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now