Chapter 015

2.1K 189 4
                                    

Өнөөдөр шинэ дуу маань цацагдсан.

Үнэхээр гайхалтай дуу болж амжилтуудыг ар араасаа эвдсэн ч өнөөх муулсан сэтгэгдлүүд байж л байв.

Тоохгүй өнгөрөөх болох ч Южин-ыг хүртэл үүндээ оролцуулсан нь уурыг минь хүргэж байлаа.

"Bts үргэлж шилдэг нь байдаг, TJ ч азтай юм аа шууд ийм том хамтлагтай хамтраад бүр клипэнд нь тоглочихсон байдаг"

"2:15 секунд, Тэхён TJ хоёрын бие биенээ харах харцыг нь хараач!"

"Галзуу хүүхэн, хэн болоод миний убба руу ингэж харж чадаж байна аа?"

"Надад TJ таалагдахгүй байна"

"TJ тэднийг гутааж байна"

"Тэхён байнга асуудал тарих юм? Тэр фэнүүддээ хайртай гэдэг ч тэднийг шархлуулж байна"

Жонгүг ч бас уншсан бололтой над руу санаа зовонгуй харлаа.

Бид нийлж суугаад фэнүүдийнхээ сэтгэгдлийг уншиж байсан юм.

"За зүгээр дээ бид үүнээс ч аймар зүйлсийг туулсан шүү дээ"

Намжүүн ахыг ийн хэлээд инээмсэглэхэд нь би толгой дохилоо.

Намайг хүссэнээрээ муулж харааж болно, ганцхан миний эмэгтэй рүү зүхэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Таван давхар луу гарвал Южин цонхоор харан зогсож байлаа.

Чимээгүйхэн алхсаар түүний араас тэвэрвэл тэр цочив бололтой эргэн харав.

Уйлчихжээ. Надаас болж уйлсан нь хангалттай байхад...

"Битгий уйл"

Ийн зөөлхөн шивнэхэд тэр толгой дохиод миний энгэрт наалдав.

"Би өмнө нь чамаас асуудаг байсан даа? Энэ бүхнээ орхиод хамтдаа сайхан амьдаръя, надаас илүү урлагт хайртай юм уу? гэж.Би одоо л чамайг ойлгож байна, би урлагийн нэг хэсэг болчихсон болохоор ямар нандин байдгийг нь ойлгож байна. Гэхдээ энэ үнэхээр аймшигтай юм, урлаг хүнийг үхүүлж бас амьдруулж чаддаг бололтой"

Хүсээгүй юмсан, ийм цагаахан сэтгэлийг нь бохирдуулахыг.

"Уучлаарай" хэмээвэл тэр толгой сэгсрэн "Чиний буруу биш ээ, хамтдаа энэ бүхнийг давъя мм?"

"Тэгье ээ"

Чи хэр их өндөрт гарна тэр чинээгээрээ өвдөлт ирнэ. Алдартан байх ердөө л ийм.

Цуцталаа бэлтгэл хийгээд өрөөнийхөө шалан дээр хэвтэх мэдрэмж, амьсгалж чадахаа больтлоо тайзан дээр дуулсан ч дахин босч ирээд фэнүүдийнхээ өмнө инээмсэглэх мэдрэмж, гэсэн ч урлагт хайртай болохоор орхиж чаддаггүй юм, залуу насны минь дурсамж бүхэн байдаг болохоор орхиж даанч зүрхлэхгүй юм даа.

Бүхэл өдрийг дуулж бүжиглэн өнгөрөөнө.

Үхэхийг хүсэхгүй байвч хэтэрхий их өвдөлт, хэтэрхий их нулимс

Тэгээд мохож орхисон ир.

Үргэлж бодох юм, одоо ч зүүдэлсээр байгаа юм болов уу?

Урт удаан өвлийн дараа айлчлан ирсэн хавар мөн болов уу?

Бүгд харааж байсан ч урьдын адил даваад гарах болно.

Южин-ээс салчхаад бэлтгэлийн өрөө рүүгээ орлоо.

Тэд одоо ч над руу санаа зовонгуй харах бөгөөд би юу ч болоогүй мэт инээмсэглэн "Угаасаа иймэрхүү сэтгэгдлүүд ирж л байдаг шүү дээ, намайг иймхэн юманд сэтгэлээр унана гэж бодоогүй биз дээ?" хэмээхэд тэд санаа нь амрав уу гэлтэй гүнзгий амьсгаа авлаа.

"За тарья, ойрын хугацаанд бараг хуваарь байхгүй болохоор сайхан амарцгаая"

Хэмээн Юнги ах орилоход бид баярлан толгой дохилоо.

Ганц цагийн амралт хүртэл бид нарт маш үнэ цэнэтэй.

Дормдоо очоод өрөө рүүгээ орон шууд л унтлаа.

-

Сэрвэл цаг хэдийн орой болчихсон байх бөгөөд хоолны үнэрээр өрөөнөөсөө гарлаа

Жин ах болон Жонгүг хоёр хоол хийх бөгөөд Хусог Юнги ах хоёр утсаараа тоглож, Намжүүн ах зурагт үзэж байв. Жимин өрөөндөө байгаа бололтой.

"Өө Тэхён сэрчихсэн үү? Одоо хоол боллоо"

Хэмээхэд нь толгой дохихтой зэрэгцэн Жимин ирлээ.

Надтай адил нойрмог байгаа бололтой үс нь арзайсан байв. Бие биенээ шоолсоор ширээний ард суулаа.

Сайхан байна, ингээд хамтдаа байх.

Гэвч аз жаргалд золиос хэрэгтэй

a/n:нээх удахгүй дууслаа🥺💜 бас шинээр эхэлсэн sinful love хэмээх фантастик төрлийн бичвэрийг маань дэмжээд өгөөрэй

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now