chapter 008

2.7K 237 4
                                    

5 years later;

Компани дээр очиход урд хаалган дээр нь хаа саагүй машинууд болон сэтгүүлчид байлаа.

"Юу болж байгаа юм?"

Жолоочоос ийн асуувал тэрээр "Сайн мэдэхгүй байгаа ч TJ хэмээх алдартай дуучин компанитай гэрээ байгуулахаар ирсэн гэж дуулсан" гэлээ.

TJ?

Манай хамтлаг амралтаа аваад нэг сарын дараа эргэн үйл ажиллагаа явуулж буй нь энэ.

Сэтгүүлчдийн дуранд өртөхийг хүсээгүй тул арын хаалгаар орлоо.

Замд Жонгүг тааралдан бид бэлтгэлийн өрөө рүү явав.

"TJ гэх дуучин ирнэ гэсэн нь үнэн юм уу?" хэмээхэд тэр толгой дохиод "Тийм гэсэн. Би ямар TJ энэ тэр гэж мэдэх биш дээ. Гадааддаа алдартай дуучин юм байх"

Бүх зүйл өнгөрөөд хэдийн таван жил болсон. Харин түүнийг мартсан удаагүй. Зүгээр л санахаа больчихсон.

Бэлтгэлийн өрөөнд ороход тэд дөнгөж ирсэн бололтой хувцсаа ч солиогүй сууж байв.

Жимин наашаа ирээд "Мэдсэн үү? Мэдсэн үү????" хэмээн ориллоо.

Гэхдээ их л баяртай байгаа бололтой.

Би түүн рүү хачин хараад "Юу?" гэхэд цаанаас Юнги ах " мэдэхгүй ээ TJ ч гэнэ үү TM ч гэнэ үү нэг сонин нэртэй дуучин ирж байгаа юм байх аа. Жимин шүтэн бишрэгч нь гэсэн."

Жимин "TJ шүү. Та нар үнэхээр мэдэхгүй юм уу? Ямар алдартай билээ дээ. Ахх өдөр болгон харна гэхээр"

Би толгой сэгсрээд "Бид нараас алдартай юм уу?"

"Үгүй л дээ, гэхдээ л гоё хоолойтой ."

Бид Жиминийг шоолон инээлдсээр бэлтгэлдээ орлоо.

Өрөөний кофе чанагч эвдэрчихсэн тул уран бүтээлчдийн амрах өрөө рүү Жонгүг-тэй цуг явлаа.

"Южин эгчээс сураггүй юу?" гэхэд нь би толгой сэгсрээд "Тэр аялах дуртай байсан. Одоо хаа нэгтээ аялж эсвэл ярьдаг байсан шигээ ойн цоорхойд жижигхэн байшиндаа тайван амьдарч байгаа байх" гэлээ.

Амрах өрөөнд ороход буйдан дээр суух нэг эмэгтэй болон хажууд нь зогсох залуугаас өөр хүн байсангүй.

Жонгүг надад ойртон "Энэ нөгөө TJ юу? Гэхдээ нүүрэндээ тор зүүчихсэн болохоор харагдахгүй байна" хэмээн шивнэлээ.

Би арагш харвал тэрээр утсаараа оролдон суух бөгөөд нээрээ л царай нь харагдахгүй байлаа.

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now