chapter 009

2.4K 240 4
                                    

Өглөө эрт босон компани руу явлаа.

Машиндаа хальт зүүрмэглэн явж байтал удалгүй компаний гадаа ирэв.

Эвшээсээр буухад өнөөх TJ ч бас машинаасаа бууж байгаа таарав.

Дахиад л нөгөө тороо зүүчихсэн байх шив.

Эв хавгүйхэн мэндлээд цуг орлоо.

"Чамаас смеральдо үнэртэж байна"

"А-айн? Аан тийм ээ миний дуртай үнэртэн байгаа юм" гэхэд түүний хөнгөхөн инээх сонсогдов.

Юунд нь инээдэг байна аа.

Дахиад хэд хэдэн дуу бичүүлэхээр студи руу явав.

Бусад маань хараахан ирээгүй байсан болохоор бид хоёр л байлаа.

"Уучлаарай битгий буруугаар ойлгоорой гэхдээ нэг юм асуучих уу?" гэхэд тэр толгой дохилоо.

"Я-яагаад ингэж нүүрээ нуудаг юм? Шарх сорви энэ тэртэй юм уу?" хэмээхэд тэр торон гивлүүртээ хүрээд "Намайг тодорхойлох нэг зүйл, тэд торон гивлүүр гэвэл намайг дурсаж байгаасай гэсэндээ нэг ёсондоо миний онцгой зүйл" гэлээ.

Би ч толгой дохиод цааш юм ярьсангүй. Удалгүй бусад маань ирж дуугаа бичүүллээ.

Хальт амрах үеэр амралтын өрөө рүү явахаар боллоо.

Захиалсан хоол ирэхээс өмнө кофе уухгүй бол ядарч үхэх бололтой.

Эвшээсээр кофе-гоо аваад эргэж харахад TJ менежер-тэйгээ хамт орж ирэх нь таарлаа.

Байнга цуг явах юм аа. Ууг нь менежерүүд гадуур л ажлыг нь зохицуулдаг биз дээ. Манай менежер лав гадуур ажилтай үед л ирдэг.

Ийн бодсоор бэлтгэлийн өрөө рүү ороход захиалсан хоол ирлээ.

Хоолоо идэж байхад Жимин "Та нар сонссон уу? Тэжин-ыг менежертэйгээ холбоотой гэдэг юм байна лээ. Угаасаа их дотно харагддаг л даа, тэгээд ч тэр менежер нь өөртэй нь нас чацуу дээрээс айдол болохоор царайлаг ямар ч эмэгтэй хүн хажууд нь байнга тийм эрэгтэй дагаад байхаар дасна шд" гэхэд Юнги ах түүнийг цохиод "Бид нарт ер нь ямар хамаатай юм, дугай хоолоо ид" гэлээ.

Тэр дахиад "Нээрээ бас сонссон уу? Тэжин чинь бүр зургийн үзэсгэлэнтэй юм байна лээ шд, хүмүүс мэдэхгүй би түрүүн захирлын өрөө рүү орох гэж байхдаа хальт сонссон юм, солонгост байхдаа зураг зурдаг байсан гэсэн бас зургийн үзэсгэлэнгийнх нь нэрийг нь ч мэдчихсэн тэгж байгаад очно шүү" гэхэд Юнги ах түүн рүү залхсан янзтай хараад " Чи одоо хаанаасаа ийм их мэдээлэл олоод байдаг юм? Тийм их завтай байгаа юм уу?" гэлээ.

Намжүүн ах "За бэлтгэлдээ орцгооё" гэснээр тэр хоёр хэрүүлээ болин босов.

Орой болтол ядартлаа бэлдсэний эцэст тарахаар боллоо.

"Би дахиад хэдэн цаг байна аа бас өнөөдөр гэртээ хонох болохоор санаа зоволтгүй дээ" хэмээхэд тэд толгой дохиод гарцгаав.

Хоёр цаг бэлдсэний эцэст дуусган хувцсаа солиод гарлаа.

Утас нь холбогдохгүй гэдгийг нь мэдэж байгаа ч Южин руу залгаж үзэв.

Гэтэл дуудаж байх нь тэр. Солонгост ирчихсэн юм байхдаа, бас одоо ч хуучин дугаар дээрээ байна.
Үнэхээр ирчихсэн бол яах вэ? Хайртай хүнтэй болсон болов уу? Намайг мартчихсан байх даа.

Тэр утсаа авсангүй. Мэдээж шүү дээ.

Өөрийгөө шоолон хөнгөхөн инээчхээд арын хаалгаар гарахад сандал дээр Тэжин гэгч сууж байлаа.

Мэдэхгүй юм даа тэр надад их л танил санагддаг.

Түүний хажуугаар зөрөхөд тэрээр

"Смеральдо үнэртэж байна" хэмээлээ.

Тэр их хачин, хажууд зогсчхоод урт амьсгалан Смеральдо үнэртэж байна хэмээн байнга хэлдэг.

Би эв хавгүйхэн түүний хажууд суугаад "Тийм ээ, хараад байхад таньд Смеральдо таалагддаг бололтой" гэхэд тэр хөнгөхөн толгой дохиод "Гэхдээ харшилтай болохоор үнэртэй усыг нь биедээ түрхэж болдоггүй юм" гэлээ

"Миний таньдаг хүн ч бас ийм байсан, Смеральдо цэцэгт хамгаас хайртай хэрнээ харшилтай" гээд үл ялиг инээлээ.

"Чи надаас яагаад царайгаа нуудаг юм гэж асуусан даа? Миний хариулт худлаа байсан юм үнэндээ хүмүүст шүүмжлүүлэхээс айдаг болохоор царайгаа нуусан хэрэг гэсэн ч тэд шүүмжилсээр байна, хөөрхөн байсан ч царай муутай байсан ч шүүмжилнэ"

Тэр ийн хэлээд торон гивлүүрээ дээшлүүлэх гэж байтал

"Хён" гэх Жонгүгийн хоолой сонсогдлоо.

"Ийм орой юу хийж яваа юм бэ? Дорм руу очоогүй юм уу?" гэхэд тэр толгой сэгсрээд "Утас чинь холбогдохгүй болохоор санаа зовсон юм" гээд Тэжин руу харлаа.

"Бид хоёр явлаа, менежер чинь хаачсан юм? Хүргээд өгөх үү?" хэмээн асуувал тэр толгой сэгсрээд "Энд зүгээр бодлоо цэгцлэх гээд сууж байсан юм, одоо явлаа санаа зоволтгүй" гэхэд нь би толгой дохиод Жонгүгийг дагуулан машиндаа суулаа.

"Тэжин гэгч их сонин байгаа биз"

Жонгүг ийн асуухад би машинаа асаагаад "Харин л дээ, чамд яагаад тэгж санагдсан юм?" гэхэд тэр толинд царайгаа харангаа "Та анзаараагүй гэж үү? Байнга л санаа алдаад, ер нь энд ирснээс нь хойш нэг ч инээж байхыг нь хараагүй тэгээд ч хүнтэй бараг юм ярихгүй мөртлөө тантай л ярьдаг их сонин"

Би мөрөө хавчаад "Мэдэхгүй юм даа, тэр хүний оронд байж үзсэн биш"

"Тийм дээ"

Жонгүгтэй хамт дорм руугаа орон өрөөндөө ороод шууд л унтлаа.

A/n: Удахгүй 100 followers хүрэх нь ээ💜
Love butterflies,

His woman|| KTH [Completed]Waar verhalen tot leven komen. Ontdek het nu