Chapter 003

3K 308 27
                                    

Өглөө сэрэхэд онгорхой цонхоор орж ирэх жихүүн салхи, шөнөжин уйлсныг илтгэх нойтон дэр тэгээд хавдсан нүд л угтав.

Өмнөх шигээ ялгагдах зүйл үгүй ч ядаж л тэр нэгнийг бодох төдийд зүрх минь дулаацдаг байж дээ. Одоо зөвхөн өвдөлт. Өөр зүйлгүй.

Яагаад ч юм харанхуйгаас айдаг. Бүхлээр минь залгичих юм шиг санагддаг болохоор, төгсгөл үгүй хар нүх рүү унаж буй юм шиг мэдрэгддэг болохоор, гэвч хэн хүнээс ч илүү харанхуй намайг тайтгаруулдаг. Цаанаа л дотно дулаахан мэдрэмж өгдөг болохоор айж бас хайрладаг. Харанхуй бүхнийг минь далдалж өгдөг болохоор, сул дорой занг минь нууж өгдөг болохоор хайралдаг. Хачин ихээр тайвширдаг болохоор гарч чадалгүй донтчих вий гэхээс айдаг. Ким Тэхён миний харанхуй байсан юм. Төгсгөл үгүй нүх рүү сорчихдог мөртлөө донтом харанхуй байсан.

Хоёр жил. Ердөө хоёрхон жил болсон ч тэр хүнтэй хамт хоёр зуун жил хамт байсан мэт санагдаж байна.

Зүрхний чинь нэг тал байхгүй мэт. Тэр хүн дахиж намайг хайрлахгүй, дахиж гараас минь атгаад хайртай хэмээн шивнэхгүй.

Ямар нэг зүйл хийхгүй л бол тэр хүнээр бодол минь дүүрээд галзуурчих гээд байсан тул зураг зурахаар болов.

Таван жилийн өмнө бид уран зургийн үзэсгэлэн дээр танилцсан. Түүнгүй байх хугацаанд зураг л намайг тайвшруулдаг байсан сан.

Бийрээ аваад цас цагаан цаасан дээр удаанаар гараа гүйлгэлээ.

Зүгээр л мэдрэмжээ даган зурахыг хичээсэн ч тэр хүн миний мэдрэмж бололтой.

Дахиад л Ким Тэхёны нүдийг зурчихсан байх шив. Үнэхээр галзуурчихжээ Южин.

Түүний нүдэнд хамгаас хайртай болохоороо түүнийг нь л зурдаг байсан.

Өнөөх цаасаа урж хаяад том өрөө рүү явлаа.

-

Удалгүй Чэвон ирэв.

Тэрээр өнөөдөр надад хань больё гэсэн.

Чэвон намайг хараад толгой сэгсрэн "Өвчин тусаад үхэх гэж байгаа хүн шиг. Алив ээ цоглог бай л даа. Нээрээ шинэ бар нээгдсэн гэсэн. Дээд зэрэглэлийнх юм байна лээ хоёулаа орж үзэх үү?" гэхэд нь өөр арга байгаагүй тул зөвшөөрлөө.

Чэвон миний хувцасны шүүгээг онгойлгоод хамгийн задгай гэсэн хувцаснуудыг сонгон надад өгөв.

"Арай л задгай юм биш үү? Өөр хувцас өмсье өө." гэхэд тэр намайг угаалгын өрөө рүү түлхэн оруулаад "Юуны чинь задгай. Дуугүй өмсөөд гараад ир" гээд хаалга хаав.

Санаа алдсаар хамгийн түрүүнд бариу час улаан даашинзыг өмслөө.

Угаалгын өрөөнөөс гарахад Чэвон намайг харан инээмсэглээд эрхий хуруугаа гаргав.

Тэрээр миний нүүрийг будаж өгөн үсийг минь янзлаад "Одоо л хүн төрхөндөө орж байна" гэлээ.

Удалгүй тэр ч бас бэлэн болон бид гарахаар болов.

Цаг 20:00 болж байх бөгөөд хагас цагийн дараа өнөөх бар-ны гадаа зогслоо.

Чэвон угаалгын өрөө орохоор явсан хйогуур нь би тэк-ний хажууд байх сандал дээр суугаад нэг виски захиаллаа.

Зөвхөн түүнээс л үнэртдэг тансаг смеральдо цэцэг.

Тэхён миний хажууд суугаад өмссөн хувцсыг минь харан ёжтой инээх аж.

"Хөөх Ким Южин одоо л жинхэнэ төрхөө харуулж байх шив. Чи яг л өлөгчин шиг харагдаж байна"

"Чамайг хараал идэг Ким Тэхён. Бид одоо танихгүй хүмүүс." хэмээхэд тэр үл ялиг жуумалзсаар бослоо.

"Сайхан хөгжилдөөрэй Ким Южин"

Бүх зүйлийг хараал идэг.

Цүнхээ аваад гарах хаалга руу зүглэж байтал Чэвон араас дуудлаа.

"Хөөе Южин хаачих гэж байгаа юм бэ?"

"Бие өвдөөд байна түрүүлээд харилаа шүү" гээд гарахад тэрээр ард миний нэрийг дуудсаар хоцорлоо.

Энэ бүхнийг орхиод хаашаа ч хамаагүй явчихмаар санагдаж байна.

A/n: Та нар чинь Тэхёныг яасан аймар үзэн яддаг юм бэ?😂💜

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now