Chapter 002

3.2K 306 15
                                    

Таван жилийн өмнө тэр миний хальт таньдаг Ким Тэхён байсан.

Дөрвөн жилийн өмнө тэр миний хамгийн сайн найз, харин гурван жилийн өмнөөс тэр миний хайрт.

Одоо оргүй хоосонд намайг орхичихсон миний залуу.

Хэзээ ч гарч ирэхээргүй ангал руу унагасан тэр нэгэн.

Түүнгүй амьдрал яг үнэндээ миний хамгийн үзэн яддаг зүйл.

Тэр үгүй бол би юу ч биш. Тэр миний урам зориг, итгэл найдвар, босох хүч, тулах тулгуур.

2013 онд.

Тэр гэнэн цайлган нэгэн байсан. Зүрхэнд нь хэн ч харсан атаархмаар тийм л нандин мөрөөдөл байдаг байлаа.

2015 он

Тэр миний найз залуу. Яг л өмнөх шигээ итгэл найдвараар дүүрэн, зүрхэнд нь гал мэт дүрэлзэж байдаг мөрөөдөлтэй нэгэн.

2018 он

Тэр одоо дэлхийн од. Хүн бүхний мөрөөдөл болсон тэр нэгэн. Гэвч...

Гал мэт дүрэлздэг мөрөөдөл нь байсангүй.

Хамгийн их хайрладаг тэр нүднээс нь хайр гэрэлтсэнгүй.

Одоо би түүнд хэрэггүй бололтой.

Унтлагын өрөө рүүгээ орох үед түүний үнэр нэвт үнэртэнэ.

Хаа саагүй шингэчихжээ. Смеральдо цэцгийн тансаг үнэр.

Шүүгээгээ онгойлговол түүнийх гэх тодотголтой ч бараг л минийх болсон хар малгайтай цамц нь үзэгдэнэ.

Буцмаар байна. Чиний цамцыг өмсөөд чамаар тэврүүлдэг байсан үе рүүгээ.

Бид яг юун дээр алдчихсан юм бэ?

Бичсэн зурвасанд минь хариулдаггүй байсан тэр үед үү? Эсвэл хэдэн удаа дуудуулсны эцэст утсаа аваад ууртайхан шиг "Завгүй байна" хэмээн тасалдаг байсан тэр үед чинь үү?

Эсвэл анхнаасаа л алдаа байсан уу?

Хаалганы хонх дуугарах чимээнээр гүн бодлоосоо салан үүдний өрөө рүү явлаа.

Ким Тэхёны менежер.

"Сайн байна уу хатагтай? Тэхён өөрийнхөө хувцсыг авчруулахаар явууллаа. Таньд хэлсэн үү?" гэхэд нь золтой л чанга инээгээд Тэхён-ыг хараачихсангүй. Юунд итгэсэн юм? Тэр эргээд ирнэ гэж үү?

Үнэхээр дуусчихжээ бид.

Нүдээ аних л юм бол бүлээн нулимс хацар даган урсах болно. Шүд зуун тэвчсээр Ким Тэхён-ы бүх хувцсыг нь цүнхэнд нь хийж өгөхдөө зөвхөн тэр хар цамцыг л авж үлдлээ.

Түүнийг санагалзан хонох тэр шөнүүдэд энэ цамц намайг тайвшруулах болно.

Хий хоосон хана ширтсээр нэг мэдэхэд үд дунд болчихсон байлаа.

Хаалганы хонх дуугарах чимээнээр залхуутайхан шиг босоод тайлвал Чэвон зогсож байв.

Тэрээр санаа алдсаар буйдан дээр суулаа. Үнэндээ түүнтэй ярих ч тэнхэл алга.

Чэвонд шүүс аягалж өгчхөөд хажууд нь суухад тэрээр дахин санаа алдаад "Интэрнэт дэхь мэдээллүүдийг харсан уу? Арай ч дээ худлаа байлгүй дээ. Хайртай алдартан минь юмсан"

Би хөнгөхөн инээмсэглээд "Хэн мэдэх вэ дээ. Компани нь мэдэгдэл хийгээгүйг бодоход үнэн ч юм бил үү? Тэгээд ч одоо ил үерхэх цаг нь болсон байлгүй дээ" гэхэд тэр намайг нудраад "Яаа юу вэ? Хамгийн түрүүнд Тэхён-аа гээд уйлах хүн нь байж. фэн нь байхаа больчхоо юу?"

Өөрийгөө дотроо хөнгөхөн шооллоо.

Хүссэн юмсан. Хамгийг сайн найздаа хайртынхаа тухай ярихыг.

Сайн найздаа хүртэл хэлж чадахгүй. Үнэхээр өрөвдөлтэй юм Южин-аа.

"Ахх хэрвээ компани нь тэр мэдээг баталчихвал би үнэхээр тэвчихгүй байх. Гэхдээ яаж түүн шиг тийм өхөөрдөм, цайлган бас арми нартаа хайртай хүн үерхэнэ гэж? Үерхлийн мэдээ бид нарыг ямар их шархлуулахыг тэр мэднэ"

Сэтгэлээ онгойтол уйлаад яримаар байна. Цээжинд хуралдаж буй бүх зүйлээ гаргамаар байна.

Чэвон над руу санаа зовонгуй хараад "Южин-аа зүгээр үү? Бие нь өвдсөн юм уу? Яагаад нүд чинь улайчихсан юм бэ?" хэмээхэд нь би түүний мөрийг налаад "Хэцүү байна Чэвон-аа. Би яаж энэ бүхнийг давах юм бэ?"

Тэр миний мөрийг илээд "Хэлж чадах үедээ заавал юу болсноо хэлээрэй за юу? Одоо харин хүчтэй бай! Чамд ингэх зохихгүй байна. Хүн бүхний хайртай зураач бүсгүй хаачаа вэ?"

Уран зураг.

Тийм ээ би зураач.

Хажуу тийш харвал ханан дээр хэдэн сар хөдөлмөрлөж зурсан тэр нэгний хөрөг үзэгдэнэ. Яагаад бүх зүйл түүнийг санагдуулаад байгаа юм бэ?

"Чи дөнгөж хорин тавхан настай байна. Ингэж суух нас биш. Дуртай зүйлээ хий. Өөр хүмүүстэй болз. Ийм сайхан бүсгүй байж яагаад чамайг хайрлах гэснийг нь түлхээд байдаг юм бэ?"

Тэр нэгэн байгаа болохоор. Ким Тэхён гэх хүн л байвал бүх зүйл болчихдог болохоор. Бодоод байхад гадуур зугаалж наргиж цэнгэсэн үеүдээс илүү түүнийг хүлээн суусан үеүд олон юм байна.

-

Удалгүй Чэвон явах үед өнөөх танил болсон ганцаардал бүчин авлаа.

Өөдрөг амьдрах хэрэгтэй. Ким Тэхён-ыг бүрэн мартаж чадахгүй ч дурсахгүй байхад л болно.

Тэр надгүйгээр аз жаргалтай байхад...

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now