chapter 006

3K 281 1
                                    

Бэлтгэлийн өрөө рүү ороход тэд амарч байх бөгөөд намайг харан ирцгээлээ.

Жимин намайг хөнгөхөн цохиод "Яаа бүхэл бүтэн долоо хоног утсаа ч салгаад хаалгаа ч тайлахгүй хаагуур яваад ирж байгаа юм? Comeback ойртчихсон байхад, дээрээс нь тэр үерхлийн мэдээ юу вэ?" хэмээв.

Бусад нь ч бас сонирхож буй бололтой толгой дохицгооход нь би Жонгүг руу харлаа.

Тэр л бүхнийг мэднэ. Намайг Южин-тэй үерхдэг гэдгийг мөн тэр үерхлийн мэдээг хуурамч гэдгийг ч бас.

Би санаа алдан "Дараа хэлье ээ. Одоо бэлтгэлээ хийцгээе хэмээгээд хувцас солих өрөө рүү орлоо.

Ахх Южин-ы утас холбогдохгүй байна. Гэрт нь очсон ч хаалгаа тайлахгүй мөн нууц үгээ сольчихсон. Дотны хүмүүсээс нь асуухыг хүссэн ч би мэдэхгүй шүү дээ. Түүнд сайн найз байдаг гэдгийг ч мэдэхгүй. Түүний гэр бүлийг зургийг хальт л харж байсан.

Би ч новш юм даа.

Ядаж байхад бүх сошиал хаягаа устгачихсан...

Санаа алдаад гарлаа.

Долоо хоног бэлтгэлээ тасалчихсан тул илүү цагаар бүжиглэхээр болов.

Бусад маань 21:00 гэж тарсан бол би бэлдсээр 2:00 цагийн үед явахаар боллоо.

Хувцсаа сольчхоод гарвал нэг машины хаалгаар Жонгүг толгойгоо цухуйлгаад "Ахаа" хэмээн дуудлаа.

Өнөөх машинд нь орж суувал тэрээр нойрмог бололтой одоо ч нүд нь хагас аниатай байв.

"Жонгүг намайг хүлээсэн хэрэг үү? Харихгүй яасан юм?"

"Ярилцахгүй бол болохгүй юм шиг санагдаад"

Тэр ийн хэлээд эвшээхэд би санаа алдлаа.

"Чи үерхлийн мэдээг худал гэдгийг мэдэж байгаа биз дээ" хэмээхэд тэр толгой дохив.

"Южин бид хоёр салчихсан"

"Т-тэр үерхлийн мэдээнээс болоод уу?"

Би хөнгөхөн толгой сэгсрээд "Тэр нөлөөлсөн байх л даа. Надаас хайр мэдрэхгүй байна гэсэн. Залхаж байна гээд уйлж байсан. Южин бол маш тэвчээртэй ухаалаг эмэгтэй. Түүнийг уйлаад тэгж хэлтэл нь би үнэхээр их гомдоосон бололтой"

"Та тэгээд хуурамч үерхэл гэдгээ хэлээгүй гэж үү? Хэр их хайртай билээ дээ, ингээд явуулчхаж байгаа юм уу ахаа"

"Би үнэхээр шантарч байна Жонгүг-аа. Би ч бас түүний хажууд байж өмнөх шигээ аз жаргалтай баймаар байна, гэхдээ би чадахгүй. Южин-ыг одоо хаанаас олохоо ч мэдэхгүй байна. Би үнэхээр түүнд хайр мэдрүүлж чадаагүй. Тэр надаас сайн хүнтэй учрах ёстой" хэмээхэд хэдийн нүднээс минь нулимс урссан байлаа.

Тэр миний мөрөн дээр хөнгөхөн цохин"Таны шийдвэр шүү дээ ахаа. Учрах ёстой хүмүүс бол дахиад учрах байх аа. Одоо дорм руугаа явцгаая" гээд машинаа асаав.

-

Дорм руу ороход бусад маань унтсан бололтой чимээгүй байлаа. Бид хоёр өлмий дээрээ алхсаар өрөө рүүгээ оров.

Утсаа асаахад дэлгэцэн дээр нь Южин бид хоёрын анх үерхэж байхдаа авахуулсан зураг минь байлаа.

Санаж байна Южин-аа бас уучлаарай.

Тэр л намайг байгаагаар минь хайрлаж чадах ганц эмэгтэй. Бусад нь миний нэр хүнд, мөнгө, царайнд болдог бол тэр тийм биш. Тэр л зөвхөн намайг ойлгох ганц эмэгтэй. Нүдийг минь хараад л юу болсныг мэдчихдэг. Хэцүү үе бүхнээ би амархан давдаг байж. Тэр хажууд минь байсан болохоор..

Өөрийгөө үзэн ядаж байна. Бид үнэхээр дуусчихжээ.

A/n: хэрвээ nctzen бол шинэхэн эхлүүлсэн бичвэрийг маань уншаад үзээрэй😂💜 бас энэ зохиол маань аль эрт бичигдээд дуусчихсан бөгөөд би зарим зүйлийг засан оруулж байга. Чадвал өдөрт гурван хэсэг өгж байгаад хурдан дуусгана аа

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now