Chapter 007

2.7K 252 2
                                    

Южины гэрийн гадаа түүнийг бараг л хоёр цаг гаруй хүлээлээ. Машин дотроо байсан тул хүмүүс анзаарсангүй.

Утсаараа оролдон хальт цонхоор харахад цаанаас Южин ирж байгаа харагдав. Хажуудаа байгаа эрэгтэйтэй их л дотно ярин инээлдэж байхыг нь хараад гэнэт л уур дүрэлзэх шиг боллоо.

Маск болон малгайгаа өмсөөд машинаас буун тэднийг зүглэв.

Южин намайг танин хөмсөг зангидлаа.

Намайг маскаа авахад өнөөх эрэгтэй цочирдсон шинжгүй харин ч над руу муухай харж байв.

"Арай ч дээ, надаас салаад л шууд өөр хүнтэй болчхоо юу?" хэмээхэд тэр эрэгтэй намайг заамдан авлаа.

Би түүний гарыг түлчхээд энгэрээ арчив.

Южин намайг алгадан "Адгийн новш! Юу гэнэ ээ өөр хүнтэй болчихсоон? Ха тэр нь чи л байх шүү! Энэ бол миний сайн найз новш минь!Зургийн цомгоо үзэж байхдаа би түүнтэй авахуулсан зургаа харуулаад нэрийг нь хэлтэл чи тоогоогүй, цуг хоолонд орсон тухайгаа хэлээд зургаа явуултал чи бүр хараа ч үгүй. Тэгчхээд юу гэнэ ээ? Чи миний тухай нэрээс минь өөр зүйлийг мэдэх ү? Юунд дуртайг минь, сайн найзуудыг минь хүртэл мэдэхгүй биз дээ. Харамсчихлаа чамд зарцуулсан хоёр жилдээ" хэмээгээд намайг мөрлөн цааш явлаа.

Би хэлээ хацар луугаа түлхээд хальт инээн машин руугаа явав. Хараал ид!

Түргэн уураа яаж барих вэ.

Гэртээ ороод шууд л орон дээрээ доошоо харан хэвтлээ.

-

Утасны тасралтгүй дуугарах дуунаар ярвайсаар сэрэв.

"Яасан?"

"Юуны чинь яасан? Ким Тэхён юу хийснээ мэдэж байна уу! Яг одоо компани дээр ир" хэмээхэд нь амандаа хараал урсгасаар босов.

Бас юу болчхов доо.

Шүршүүрт орчхоод сошиал хаяг руугаа орвол өчигдрийн Южин болон өнөөх залуутай уулзаж буй бичлэг хаа сайгүй байв. Хараал ид

"Ким Тэхён-ыг алгадаж буй энэ бүсгүй хэн бэ?"

"Ким Тэхён яг л найз охиндоо хаягдаж буй мэт харагдаж байна"

"Түүнийг дорвитойхон шиг тайлбар тавина гэж найдъя"

Компани руу орвол Жонгүг өөдөөс гүйж ирээд "Ахаа юу болж байгаа юм бэ?"

"Жонгүг би өөрөө ч мэдэхгүй байна" хэмээгээд захирлын өрөө рүү ороход тэр өөдөөс гартаа байсан баахан цаасаа шидлээ.

"Үнэхээр асуудал тарьж ханахгүй хүн юм аа? Яг яах гээд байгаа юм бэ Ким Тэхён! Яг одоо хэл. Тэр эмэгтэй хэн юм"

"Захирлаа үл ойлголцол байсан юм аа." хэмээхэд тэр санаа алдаад "Ойлголоо би мэдэгдэл хийчих болохоор гар" гэв.

Бэлтгэлийн өрөө рүү ороход бусад маань намайг харан санаа алдлаа.

Хувцсаа сольж байтал Намжүүн ах хажууд ирээд "Ойрд яагаад ийм их асуудал тулгараад байгаа юм бэ Тэхён? Бид нарт хэл л дээ дотроо хадгалаад байлгүй"

Би хүчилж инээмсэглээд "Зүгээр дээ ахаа, одооноос илүү болгоомжтой байна" хэмээхэд тэр санаа алдсаар гарав.

Бусдадаа төвөг удахыг хүсэхгүй байна, надтай надгүй хэцүү байгаа шүү дээ.

Оройжин бэлтгэл хийсний дараа тарахаар боллоо.

Бүгд хувцсаа өмсөн гарах үед би машинаа асаагаад "Өнөөдөр гэртээ хонох болохоор санаа зоволтгүй дээ" гэхэд тэд нар гайхаж байсан ч элдэв юм асуулгүй толгой дохицгоон машиндаа суув.

Ядарч байх чинь

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now