Chapter 001

3.2K 327 27
                                    

Үүрийн дөрвөн цагт гэрийн хаалганы код хийх дуулдаж удалгүй Тэхён орж ирэв

Тэрээр чимээгүй хажуугаар минь хэвтээд араас тэвэрлээ.

Ядарсан бололтой. ..гэсэн ч аймшигтай нялуун үнэртэй ус түүнээс ханхална.

Зүгээр дээ таван жилийн турш энэ бүхнийг тэвчиж ирсэн.

Дэбютээс нь цуг энэ хүртэл явсан байхад иймхэн зүйлийг тэвчиж чадна шүү дээ.

Аньсага даган бүлээн нулимс урсаж дэр норгоход Тэхён-д мэдэгдэхгүй гэсэн дээ хурдхан шиг арчив. Уйллаа гээд юу өөрчлөгдөнө гэж.

Өглөө сэрэхэд тэр байсангүй.

Өглөө болгон ганцаараа сэрсэн долоон зуун хоног.

Өглөө бүр шаргал нар л намайг дулаацуулсаар ирсэн.

Хараал идсэн шахуу хуваариудыг нь ойлгохыг хичээсээр ирсэн ч залхаж байна.

Ким Тэхёны бүсгүй гэх тодотголтой байгаад яана гэж?

-

Усанд орчхоод өөртөө хөнгөхөн өглөөний цай хийгээд утсаа асаалаа.

"Бангтан Сунёндан хамтлагийн Ким Тэхён саяхан тоглосон киноныхоо гол дүрийн эмэгтэйтэй болзож байгаа юу?"

"Урьд шөнө Ким Тэхёныг саяхан тоглосон киноныхоо гол дүрийн эмэгтэйтэй хамт явж буй зураг цацагдлаа."

"БигХит одоохондоо мэдэгдэл хийгээгүй байгаа ч үгүйсгээгүй. Тэгэхээр үнэн гэсэн үг үү?"

"Ким Тэхён үнэхээр болзож байгаа юу?"

Хаа сайгүй Ким Тэхён гэх гарчигтай мэдээллүүд. Хараал идмээр юм.

Үерхсэнээсээ хойш тэр хоёр ч үерхлийн мэдээнд өртсөн ч би түүнд итгээд л өнгөрсөн гэхдээ энэ удаад үнэхээр залхаж байна. Дахиж тэнэг юм шиг итгэхээс...

Өчигдөр үнэртсэн хурц үнэртний эзэн ч бас тэр бүсгүй бололтой.

Утсаа хана руу шидэх үед хэдэн хэсэг бутарч зарим шилнүүд нь над руу үсрэн хацрыг минь хөнгөхөн зүслээ. Одоо л бухимдлаа гаргахгүй бол галзуурах бололтой.

Гал тогоо руу орон гарт таарсан бүх юмаа шидэж байтал Тэхён ороод ирэх нь тэр.

"Ким Южин! Юу хийж байгаа юм!" хэмээхэд нь би түүнийг түлхээд шалан дээр сөхрөн уналаа.

"Яагаад? Яагаад надад ийм хэрцгий хандаж байгаа юм бэ? Ким Тэхён. Чамайг хайрласан нь тийм буруу гэж үү?"

"Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна" хэмээхэд нь би чанга инээгээд "Инээдтэй байна уу? Хамгийн их ойлгож байгаа нь чи биз дээ. Би залхаж байна Тэхён. Ирэх болгондоо үнэртүүлдэг тэр нялуун үнэртэй уснаас чинь залхаж байна, Өглөө болгон ганцаараа сэрэхээс залхаж байна. Надад хайр мэдрэгдэхгүй байна. Салъя"

Тэр хажуудаа байсан аягыг хана руу шидээд "САЛЪЯ ГЭСЭН ҮҮ? ХҮССЭН ЗҮЙЛС ЧИНЬ БИШ БОЛОХООР САЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? ЯАСАН АЛДАРТАЙ ХҮНТЭЙ ҮЕРХВЭЛ САЙХАН ГЭЖ БОДОО ЮУ? ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ? ОРОН СУУЦ УУ? ЭСВЭЛ СҮҮЛИЙН ҮЕИЙН МАШИН УУ? МӨНГӨ ҮҮ? ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ. ЭСВЭЛ ХҮССЭН БҮХНЭЭ АВЧИХСАН БОЛОХООР ОДОО ЯВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ?"

Би түүнийг тэсэлгүй алгадан явлаа

"Би чамаас ганц л зүйлийг хүссэн. Тэр нь хайр. Надад чиний алдартай байх эсвэл мөнгө байр машин хэрэггүй! Би тэрийг чинь өөрөө олж чадна. Зөвхөн хайр л хүссэн байхад тийм хэцүү байна уу? Миний мэдэх Ким Тэхён хаана байна? Намайг өөрөөсөө ч илүү хайрладаг тэр хөвгүүн хаана байна!" гэхэд тэр чанга инээгээд

"Харин миний мэдэх Южин хаана байна? Гэнэн цайлган охин хаана байна? Алдартай болчихсон болохоор хажууд минь байна гэж бодсон юмсан. Миний чамд өгсөн бүхэн хангалтгүй байна уу?"

"Чи алдар нэрэнд шуначихсан байна. Больё Тэхён, энэ хүрээд дуусгая. Чи одоо чөлөөтэй" гэхэд тэр хайрах шахам хүйтэн харцаар харсаар "Тэгье ээ салъя" гэв.

Удалгүй хаалга хаагдах чимээ гарахад би шалан дээр суугаад сэтгэлээ онгойтол уйллаа.

Хажууд нь үлдэхийг хүссэн байтал.

Ингээд л дуусах байсан гэж үү. Ийм хэврэг харилцаа байсан юм уу?

His woman|| KTH [Completed]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon