Chapter 014

2.2K 203 3
                                    

Долоо хоногийн амралт дуусч зураг авалтдаа орохоор компани руу явлаа.

Ихэнхи ажилчид Южин бид хоёрыг цуг ирж байгаад гайхсан бололтой шивнэлдэнэ.

Хүмүүсийг харж байгаад хальт түүний хацар дээр үнсээд зураг авалтын талбай руу гарлаа.

Өнөөдөр зураг авалт харьцангуй хурдан дуусав.

Бэлтгэлийн өрөөндөө орж ирэхэд Жонгүг араас орж ирэн хаалга хаалаа.

Өрөөнд бид хоёроос өөр хэн ч байсангүй тул тэрээр инээд алдан "Өнөөдөр та хоёрыг нэг машинаас бууж байхыг чинь харсан шүү, долоо хоног хаана байсан?" хэмээгээд намайг нударлаа.

"Нэг тиймэрхүү, заза бид хоёр эргээд нийлсэн"

Миний нүүрнээс инээмсэглэл салсангүй, хурдан түүнийг харахыг хүсч байлаа.

"НЭЭРЭЭ ЮУ! ёоо ашгүй дээ"

Бид хоёрыг ийн инээлдэж байхад бусад маань хаалга онгойлгон нухацтай царайлсаар орж ирэв.

"Тэхён бид бүгдийг нь сонссон. TJ та хоёр үерхэж байгаа хэрэг үү? Өнөөдөр та хоёрыг нэг машинаас бууж байгааг чамгүй олон хүн харсан байсан. Энэ бол маш том асуудал Тэхён"

Намжүүн ах ийн хэлэхэд би санаа алдаад "Хэлээгүйд уучлаарай энэ их урт түүх л дээ. Южин бид хоёр таван жилийн өмнө үерхэж байсан" хэмээхэд бүгд уулга алдлаа.

Жимин "Гэхдээ Южин гэж хэн юм?"

"Нэг ёсондоо та нарын мэдэх Тэжин-ы жинхэнэ нэр нь. Бура-тай үерхлийн мэдээнд өртдөг үед бид хоёр салж холбоо тасарсан. Харин тэр таван жилийн дараа манай компани-д ирсэн нь энэ."

Жимин уулга алдаад намайг тэврэн "Чамд их хэцүү байсан байх даа, тэрийг нь ч мэдэлгүй чиний дэргэд Южины тухай баахан зүйл ярьдаг байсанд уучлаарай" хэмээхэд нь би инээмсэглээд "Чи юу ч мэдээгүй байсан шүү дээ"

Жин ах над руу нухацтай хараад "Тэгээд яана гэж бодож байна? Захирал энэ тухай мэдэж байгаа юу? Цаашдаа ингээд нуух юм уу?"

Түүний хэлсэн үгс тархин дундуур дэлсээд авах шиг болов.

Би үнэхээр бэлэн байгаа гэж үү? Южин-ыг олны өмнө зарлахдаа.

Би итгэлтэй нь аргагүй ах руу хараад "Цаг нь болвол би түүнийг нуухгүй ээ. Эргэн ирэлтийнхээ дараа захиралд хэлэх болно"

"Гэхдээ энэ хэтэрхий эрсдэлтэй шүү дээ, чи хоёр ч үерхлийг цуурхалд өртөж, нэг үерхлийн мэдээ батлагдсан одоо өөрөө зарлахаар хүмүүс яаж хүлээж авна гэж бодож байна? Тэд чамайг хамтлагаас гар гэх болно. Тэхён сайн бодоод үз"

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now