М

2.3K 235 15
                                    

"Ахаа, ахаа!"

Хятадын цэргүүд шалгалт хийж яваа гэх сургаар би хар хурдаараа ой руу гүйн орж ахын үлдээсэн тэмдгээр хөөн ирлээ. Намайг олохгүй байж магад гэсэндээ хуучин муу хувцсаа урж, тэмдэг тууз үлдээдэг учраас олж ирэхэд хамаагүй дөхөм байв.

"Цэргүүд өнөөдөр шалгалт хийнэ гэж байна!"

Би амьсгаагаа дарж ядан мод түшихэд ах нум сумаа шаргал навчис дунд чихэн нуугаад, өмдөө өвдөг хүртлээ шуун уялаа.

"Явцгаая! Ерөөсөө ч Чусон аялга гаргаж болохгүй! Яг хятад хүн шиг жаахан бөглүү ярина ойлгосон уу?"  гэж ах нухацтайхан хэлээд толгойдоо зүүж байсан туузаа авч, оронд нь хятад тариачдын нарнаас хамгаалахын тулд өмсдөг сүрлэн малгайг өмсөв.

Бид ингэж өнгөлөн далдлалт хийж амьдраад гурав гаруй жил өнгөрч байна. Анхандаа газар сайгүй зугтдаг, агуйд хонодог, нэгнийгээ түшээд мод налаад унтдаг байсан ч удах тусмаа энэ нь бүтэхгүй арга гэдгийг ойлгосон тул ингэж л аж төрөх болсон юм даа.

Гэртээ ирж, би жижигхэн муу байшингийнхаа үүдэнд настай нэг эмээгийн буянаар олж авсан даавуугаараа ахад хувцас эсгэж, харин ах будааны талбай руу шаахайгаа тайлж шидээд яваад орчхов. Төд удалгүй алиа салбадай шиг хувцастай нөхдүүд ирж, манай гэрт болох болохгүй зүйл байгаа эсэхийг шалгалаа.

"За, хэн гэдэг вэ?" ах өөрийгөө Ван Луи гэж танилцуулаад хятадын цэрэгт бөхийн, хүндлэл үзүүлэх нь тэр. Биднийг ивээлдээ авсан хятад орон сайхан хэдий ч хүмүүс нь хэтэрхий өмхий санаатай. Тийм ч учраас тэднийг харах тоолонд дотор муухайрдаг юм.

"Чи хүүхэд нь юм уу?"

Гурван цэргийн арай ахмад нь гэмээр онцгой хувцастай эр над руу долоовор хуруугаараа чичлэн огцом дуугаар асуулаа.

"Аан~ тийм. Би түүний ганц хүү нь." аль болох хятад хүн шиг ярьж тэдний үйлдлийг ч дуурайв.

"Ээж чинь хаа байна?" энэ асуултад угаас олигтой хариулж чадахгүйг мэдсэн мэт ах шууд л нүдэндээ нулимс цийлгэнүүлж

"Тэр минь олон жилийн өмнө-" гээд жүжгээ эд сайхан эхлүүлж байтал хятад цэрэг ойлгомжтой гэсэн мэт толгой дохиод ахын яриаг зогсоох нь тэр.

"За, аав хүү хоёрын ургац арвин байг!"

Тэд ийн цааш явж, ах бид хоёр ч амжилттай давж чадсандаа хөөрөн үлдэв.

---

"Тэр минь олон жилийн өмнө" би инээд алдан ахын дуурайн шоглоод өвөр дээр нь суулаа.

•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now