В

1.8K 258 11
                                    

[Жонгүг]

Хусог ахаар өөрийнхөө хамгийн дуртай үхрийн нурууны мах шаруулж аваад, хайрлаад байдаг шинс модоор хийсэн хоолны саванд нь хийн, гадуур нь торгон алчуураар боогоод байцаан шийтгэх газар луу явлаа.

Хилэн хар дээрээ мордохоос өмнө айхтар хурдан давхиж болохгүйг сануулаад, гялалзсан өтгөн дэлийг нь сайтар илэв.

"Хиа~!"

Энэ удаад Муим өргөөнд байсангүй. Хоёр гурван өргөөгөөр шагайж үзээд, эцэст нь мах минь хөрчихсөнд жаахан гуниглаж, хойд хэсгийн эзгүй цэцэрлэг рүү алхав.

Улаан, хар, гялтганасан... Эрэлхэг дайчин шиг, эр хүн шиг. Араасаа хүртэл сүрдэм Тэхён ахыг олж харах нь тэр. Нуруу дагасан хар үст нь наранд гялтганаж, газар суун, булгийн ус руу чулуу авч шидэх нь хүртэл сүрдмээр ажээ.

Аажуухан алхаж боодолтой үхрийн махаа түүний хажууд тавилаа. Хөмсөг нь дахиад л атиралдаж, хамраа үрчийлгээд, намайг ирсэнд их дургүйцнэ.

"Би өөрийн гараар үхрийн мах шарж ирлээ. Нурууных болохоор бүр гоё амттай."

Тэр харваас итгээгүй нь илт, гайхшран харснаа гар луу минь харж, эргүүлж тойруулж үзэв.

"Гар чинь бүтэн л байна даа. Бас хэвийн. Ямар ч мах шарах хэмжээний халуун биш."

Үнэндээ миний мэдэх Ким овогтны Тэ нэртэй Хён хүү нь хааш яаш янзалсан үсэндээ алтан хатгуур зоочхоод, мөнгөн утсаар хатгаж чимэглэсэн дээр зэргийн торгон ёнбуг өмсдөг том ах байлаа. Чүэ жанжны бага хүү Жүнтэй байнга нийлээд, тоглоомын газруудыг доргиож орхидогсон. Би долоон настайгаасаа хойш түүнийг хараагүй юм. Арван хоёр жил.

"Чиний хувцасны сонголт гэж авах юм алга. Ногоон, тэгээд ягаан. Чи ямар гүнж үү?"

Савтай хоолоо боодлоос нь гарган дэлгэж байх зуур Тэхён ах ингэж хэлээд ёнбугны минь үзүүрээс барьж үзээд шидлэв.

"Ах маань л хамгийн гоё нь гээд байсан юм."

Ах хэрчиж хийсэн махнаас шууд л гараараа аван амандаа хийснээ толгой дохилоо. Амттай байгаа нь хичнээн сайн хэрэг вэ?

"Чи ахтай юм уу? Хэн гэдэг юм?

"Жон Ху-" үргэлжлүүлж хэлэх гэсэн боловч толгой руу хэн нэгэн хүчтэй шаагаад авах шиг мэдрэмж төрж, таг дуугүй хэсэг суулаа. Хүмүүс намайг мэдэхгүй байж болох ч Жон Хусогийг мэдэхгүй байна гэж байхгүй. Хааны суудлаас татгалзсан түүхэн дэх цорын ганц ханхүү. Жон удмын 23 дахь залгамж, эцгийн минь цорын ганц дүү.

"Манай ахыг Жонху гэдэг юм. И Жонху. Би бас И Жонгүг."

"И гэхээр... Арай баруун аймгуудыг хариуцдаг И сайдынх юм биш биз дээ?"

"Үгүй ээ, зүгээр л И овогт. Манай аав насаараа Ханьянд завьчин хийсэн хүн."

Гайхалтай. Би ч насаараа худлаа ярьж байна даа. Ихэр төрөөгүйсэн бол өдийд сайхан ордонд Тэхён ахыг дуудаад хэвтэж байхгүй юу.

"Тэгээд чи ханхүү нар ч унадаггүй хар азарга хаанаасаа олж аваав?"

Энэ удаад би ч аргагүйдсэн бололтой. Юу гэж хэлбэл итгүүлэх билээ... Намайг жаахан байхад л нэг зэвүүн үгтэй амьтан байдаг байсан. Бүр яг шүү. Би нилээн удаан бодож суулаа.

"Аан тийм. Манай аав Чин улсын нэг ахмад дайчныг айхтар үерийн уснаас аварч байсан гэсэн. Тэгээд хэдэн өдрийн дараа тас хар унага аавд маань бэлэглэж байж л дээ"

Тэр толгой дохилоо. Итгүүлж чадсандаа бага ч атугай баярлаж санаа алдаад, ахыг хацар дээр тэсэлгүй үнсчих нь тэр.

"Яаж байгаа юм?"

"Үнсэж байна!"

|Нэг нартай шөнө онгод минь ороосой.

•Naughty BF•||Taekook\Completed\Onde as histórias ganham vida. Descobre agora