А

3.2K 286 4
                                    

"Хаантан минь. Ханхүү ёс зүйн хичээлдээ ирсэнгүй."

Ногоон ёнбуктой(эрэгтэй ханбук) зууван хэлбэрийн хар малгай толгой дээрээ тохсон тайган хааны ордны үүдээр бөхийн орж ирээд ийн хэлж дуусаагүй байтал усан цэнхэр, зөвхөн ноёдын өмсдөг ёнбук өмссөн Жонгүг хар хурдаараа гүйн орж ирэв.

"Ах аа, би өнөөдөр ганцхан удаа аавд битгий хэлээрэй гэж хэлсэн шүү дээ. Та ямар өөдгүй юм бэ?" гэж Жонгүгийг гоншгономогц хаан хөмсгөө зангидан

"Жонгүгаа, чи ер нь хэзээ том болох хүүхэд вэ? Мм?"

"Ааваа, би том болохыг хүсэхгүй байна аа. Тэгээд бас дүү нар шигээ ном шагайсан тэнэг амьтад ч болохгүй!" гээд хошуугаа унжуулан,

"Тэглээ ч би ордонд амьдардаггүй, намайг ханхүү гэдгийг хэн ч мэддэггүй юм чинь хүүхэд насаа эрч хүчтэй өнгөрөөмөөр байна шдэээ!" гээд мөрөө сэгсчүүлэн эсэргүүцэл илэрхийлэв.

"Байз байз, чи чинь одоо 19 жилдээ амьдрах гэж байгаа юм байна. Юун хүүхэд нас?"

"ААВ АА!"

"За за! Чи нэг гоё хичээл номоо хийгээд томоотой бай л даа. Би чамайг ар талаа даалга гэж төрсөн дүүгээ өгөө юу айн? Бүр тайган хувцастай шүү! Яая даа чамайг!"

Жонгүг газар тийчлэн хэвтээд хамраа үрчийлгэн

"Сүртэй юм бэ? Би ямар байнга зугтаад байгаа юм уу?" гэхэд хааны дүү инээд алдан

"Уг нь ч үгүй л дээ." хэмээн хүзүүгээ илэв.

"Тийм байгаа биз дээ. Би хичээл байнга таслаагүй болохоор явлаа, хаан эцэг минь."

"Дэггүй монди!"

"Харин тийм ээ. Жон удмын Жонгүг яагаад ийм дэггүй юм бэ?"

Жонгүг ордноос гарч явахдаа аавынхаа асуултанд асуултаар хариулаад гарч одлоо.

"Одоо хичээлдээ очно биз дээ?" хааны дүү ийн асуухад Жонгүг сэтгэл татам инээмсэглэл нүүрэндээ тодруулаад

"Авга ахаа, та үргэлж юмыг дутуу орхиж болохгүй гэж хэлдэг тийм ээ?" гэхэд авга ах нь бахдалтайгаар толгой дохиж 'энэ чинь л манай Жонгүг' гэсэн шиг бахархалтайгаар инээмсэглэв.

"Дүү нь өнөөдрийн хичээл таслалтаа дуусгаагүй байна! Баяртай!"

"Яаа! Муу ЗОЛИГ!"

Ханхүү хилэн хар азаргаа нэг сайн ташуурдаж аваад тоос манарган алга боллоо.

---

"Өршөөгөөрэй, эрхэм ээ." Жонгүг улаан хар цэргийн ёнбук өмссөн, уртаа буурал сахалтай хөгшин эрийн гараас чангаан инээмсэглээд

"Би ахмад түшмэл Ким Тэхёнтой уулзах гэсэн юм." гэхэд өнөөх эр хөмсгөө зангидан дээрээс нь доош ажаад

"Чи хүүхэд нь юм уу?" гэлээ.

Ханхүү хэсэг гайхан зогссоноо удалгүй бүх шүдээ ярзайлгаад

"Өө~ Тийм. Би ууган хүү нь байгаа юм." хэмээн гараа нуруундаа үүрэн ихэд эрхэмсэг зогсов.

"Муим өргөөнд байгаа."

Надаас зугтана гэж санаад ч хэрэггүй. Хён

|ЗА МУУ ДЭГГҮЙ МОНДИ

•Naughty BF•||Taekook\Completed\जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें