Г

1.6K 252 5
                                    

Хааны удам ихэр хүүхэдтэй болвол...


















Багыг нь шууд хөнөөдөг.

Манай улсын хууль тогтоомж эртнээс ийн уламжлагдан иржээ. Намайг байдаг гэдгийг ээж минь, эцэг минь, авга ах, мөн саяхан ордноос явсан Ан оточ зэрэг тоотой хэдхэн хүн мэддэг.

Анх ихэр гэдгийг хэн ч мэдээгүй нь тодорхой. Эхлээд гүнж төрж, дараа нь гэнэтийн байдлаар би төрж, тэрүүхэн тэндээ нэлээд сандарсан гэж авга ах маань ярьдаг. Гүнж төрснийг ордон даяар зарласан учраас авга ах минь хувьдаа амьдрал зохионо гэсэн нэртэйгээр намайг аван ордноос явсан юм.

Ордноос жил бүр амьдрахад хэрэгцээ шаардлагатай бүх зүйлийг явуулдаг ч, эрдэм номд шамдуулах нь надад үнэхээр таалагддаггүй юм. Өмнө нь таслах ямар ч үндэслэлгүй байсан учраас, судрыг нь уншиж, ханзыг нь бичдэг байсан ч... Тэхён ахыг олсноос хойш бараг тэр хичээлд нь суусангүй.

Хар хилэн азаргатайгаа шогшсоор байцаан шийтгэх газрын үүдэнд ирэхэд торгон цэргийн хэдэн улсууд, бага цэргээ дагуулаад зогсжээ. Бушуухан морио уяад, Тэхён ах дээр очтол өнөөх ууртай ширүүн төрхөө нүүрэндээ наачихсан, нум сумаа, илдтэйгээ хамт биедээ тохов.

Айсандаа зүрх хүртэл үхсэн ч, сайтар амьсгал авч хаачих гэж байгааг нь асуулаа.

"Чамд нэг их хамааралгүй."

"Тэгвэл би цуг явъя!"

Тэр нүдээ анин толгой сэгсрэв.

"Үгүй Жонгүг! Хэтэрхий аюултай!"

"Би өөрийгөө авч явж чадна аа! Гуйж байна?"

Хамгийн хөөрхөн нүдээ гаргасан ч Тэхён ах хэлэлцэж авч үзсэнгүй.

"Чангахан дуунаас цочдог нусгай жаалыг бөөцийлөх тийм зав байхгүй! Зүгээр л эндээ үлд! Үхчихгүй болохоор битгий наалдаад бай!"

Хамаг уур уцаар минь буцалж, толгойноос уур гарах хэмжээний бухимдаж басхүү хөнгөхөн гомдол тээлээ. Нусгай биш гэдгээ үзүүлээд өгнө өө гайгүй.

"Би биеэ хангалттай хамгаалж чадна!"

"Үгүй Жонгүг! Дагах юм бол чамтай дахиж уулзахгүй шүү! "

Ах ярьж байх явцдаа хүрэн азарганыхаа жолоог татан эргүүлээд, цэргүүддээ хөдлөхийг тушаалаа.

"Тэгвэл, цэрэгт ч юм уу торгон цэргийн албанд ороод, тэнцэж чадвал намайг нусгай гэж дуудахгүй байж чадах уу?" гэхэд нүднийхээ булангаар хальт хараад үл мэдэг толгой дохих нь тэр.

"ХИА!"

Морьдын туурай пижгэнэн, тоос манарч төд удалгүй сураг бараа нь тасрав.

Шархдаж болохгүй шүү...

---

"Та их гоё хувцастай юм аа?"

"Энэ бол торгон цэргийн хувцас. Гэхдээ чи хэзээ ч торгон цэрэг болж болохгүй шүү!"

"Яагаад?"

"Ийм хөөрхөн нүдтэй, ийм сайхан сэтгэлтэй хүүхэд нүгэл үйлдэж болдоггүй юм. Бурхан шийтгэнэ."

"Тэгвэл би тантай хамт амьдраад, таны өмнөөс залбирна аа."

"Чи... Үзэсгэлэнтэй юм."

---

Шархдаж л болдоггүй юм шүү.

|Жажа

•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now