Е

1.6K 239 7
                                    

Юугаа ч мэдэхгүй жаахан байхдаа ихээхэн атаархаж, гэнэхэн шуналаар хардаг байсан торгон цэргийн хүндэт хувцас. Өмссөний дараа яг л баатар болчихсон юм шиг огшоод, цаанаасаа л үсэрч дэвхцмээр санагдах юм.

Авга ах дээр хоёр хоног очсонгүй. Нөгөөдрөөс өмнө харихгүй бол Чусон даяар зураг тарж мэднэ. Тэгэхээр өнөөдөр хороон дээр хоноод маргааш л харихаас. Модон илд авч, сүрлээр хийсэн мануухайн зүг очоод хэд хэд дэлсэн авлаа. Хар шөнөөр цаг нөхцөөх үүнээс өөр арга даанч байхгүй юм даа.

Тэхён ах хэзээ ирэх талаар бодож дуусаагүй байтал хорооны модон хаалга саван хаагдаж, хуягаа тайлан барьсан Ким Тэхён орж ирлээ. Миний жинхэнэ баатар. Эхэндээ намайг анзаараагүй ч, өргөө рүү алхах замдаа цочисхийн харж үл мэдэг инээд алдах нь тэр.

Тэхён ах сая надаас болж инээсэн үү? Би түүнийг инээлгэсэн, тийм биз дээ.

"Та ёстой мундаг харагдаж байна." би гүйж очин түүнийг тэврэхэд хамраа үрчийлгэн, хөмсгөө зангидаад ярвайх нь харанхуйд бүдэг бадаг харагдана.

"Цэрэг бол гэхээр болчихдог юм уу? Хичнээн муухай ажил гэдгийг нь мэддэггүй юм уу?" тэр бараг л над руу орилж хашхичих шахам хэлээд цусанд будагдсан хуяг дуулгаа шидэж, ир нь хүртэл мохсон ган сэлмээ газарт зоож орхив.

"Т-та л... Би зүгээр л жаал гэж дуудуулахыг хүсээгүй." нүд минь бүрэлзэн уйлж байгаагаа мэдэх цаг дор газарт унасан хуягны хажууд өвдөглөн сууж, уйлахаа болих гэж амьсгаагаа түгжлээ. Би түүнд өөрийгөө харуулахыг л хүссэн шүү дээ.

"Үзэсгэлэнтэй харцны чинь цайлган тусгалд хэн нэгний үхэл буугаасай гэж хүсэхгүй байна."

Ах надтай адилхан өвдөглөж суугаад нулимсыг минь арчиж, дараа нь энгэртээ тэврэн өөрөө завилан сууж, би ч илүү эвтэйхнээр өвөр дээр нь суув. Танд ингээд тэврүүлэхийг хичнээн их хүслээ дээ.

"Би Пэгжэ өнгөрөөд явж байхдаа долоон настай чамайг санасан. Торгон цэргийн хувцсыг их л сониучхан харж, яавал ийм хувцастай болох талаар асуусан бяцхан хүүг. Уучлаарай, өөрөө хэлчхээд өчигдөр жаалаар чинь дуудсанд. Дахиж нусгай гэхгүй болохоор оройтоогүй дээр нь цэргийн албанаас гар, гуйж байна."

Тэр миний урт үсний үзүүрийг илсээр байх агаад үе үе үсийг минь үнэрлэж, эцэст нь нүд рүү минь харах нь тэр.

"Хэрвээ би гарахгүй бол та надад гомдох уу?"

"Хэрвээ чи гарахгүй бол бид дахиад уулзалдахгүй."

Түүний эцсийн үг намайг хангалттай айлгасан тул би үг дуугүй торгон цэргийн бэлгэ тэмдэгтэй толгойн бүчийг тайлж хаяад, ахын хацар дээр хурдхан шиг үнсэж орхив.

"Хүн харах нь байна!"

"Хар шөнөөр цэргийн хороонд ингээд сууж байх бид хоёр шиг хүн байхгүй л болов уу?"

Би инээд алдан дахин ахын уруул дээр үнсэж, хүзүүгээр нь тэврээд ам нээлээ.

"Таны бодсон шиг жаахан хүүхдийн шохоорхол биш. Энэ бол хайр ахаа. Би таньд хайртай. Зүгээр л сэтгэлийг минь хүлээгээд авчих. Танаас өөр юу ч хүсэхгүй."

|Ниааааххх

•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now