И

1.3K 208 7
                                    

"Ээжээ, би хаан болмооргүй байна!"

Миний үгэнд тэр ихээхэн цочирдов бололтой дэвэхийн өндийж, мөрнөөс минь зуурч өөр лүүгээ харууллаа. Тэгээд юунд ийм шийд гаргасныг минь асуув.

"Би.." яагаад ч юм хоолой боогдож үг минь гарч өгсөнгүй. Би зүгээр л, яг юу гэхээ мэдэхгүй юм.

"Би цус урсгамааргүй байна. Бас ээж ээ, надад хайртай хүн байгаа." тэр энэ удаад харц нь арай илүү зөөлөрсөн ч, алтан ургийн уламжлалыг санасан мэт урам хугаралтаар дүүрэн, дүрлэгэр бор нүдээр намайг ширтэнн.

"Би зүгээр л энгийн хүн баймаар байна. Гуйя."

"Сонс Жонгүг! Би чамайг харц ард болгох гэж бүхий л амьдралынхаа туршид энэ хатны суудлыг, тэр олон саад бартааг хөлөөсөө зайлуулан байж хамгаалаагүй гэж бодож байна. Миний бүхий л амьдрал чиний төлөө урссан байхад чи хайр ярьж үүнийг үгүй хийнэ гэж даанч санасангүй. Ихэр байсны чинь төлөө нуусандаа гэмшээгүй мөч гэж үгүй атал, ганцхан удаа ээжийгээ бодож үз, мм?"

Түүний нүдэнд нулимс цийлгэнэж, хоолой нь чичрэхийг мэдрэв. Гэсэн ч ярианаас нь сэтгэл бус шунал ханхалсхийж, өөрийн хүслээ гүйцэлдүүлэх гэсэн ахархан жөтөө нь хүртэл үнэртэх ажээ.

Би ээжийн өврөөс өндийгөөд, толгой дохин хүндлэл үзүүлээд, хааны өргөө рүү явлаа. Ээж чадахгүй гэвэл, аав чадаж л таарна. Түүнд бүр харин ч илүү амар байх байлгүй. Намайг байдаг гэдгийг минь зарлахгүй гэвэл амьсгаа авч чадах хэмжээний тайвширна.

"Өршөөгөөрэй, та энд байх хориотой!"

Хааны ордны туслах тайган миний урд гараа алдалж, төрсөн гэрээс минь намайг их соёлтойгоор хөөх нь тэр. Гайхалтай...

"Чи яг одоо ороод Жонгүг гэдэг хүн ирлээ гээд хэлээд орхи. Хаан оруулахгүй гэвэл, чиний хэлснээр би хориотой хүн. Тохирох уу?"

Тайган толгой дохин өргөө рүү ороод, төд удалгүй надад хаалга онгойлгож өгөв. Намайг орсны дараа өөрөө гарч, эцгийн тушаалаар бүгд пижгэнэн төв өргөөнөөс гарлаа.

"Чамайг өөрөө ирэхийг чинь анх удаа л харж байна. Асуудал гараа юу?"

Түүний толгойд хаан гэдгийг нь илтгэх луун хийцтэй алтан хатгуур зүүлттэй байх нь зүрх үхүүлж чадахаар сүрдэм харагдах аж.

"Таны алтан хуудаст зарлиг дээр хаан ширээг өв залгамжлах хан хөвгүүнээр чухам хэний нэр бичигдэхийг л мэдэх гэж ирлээ. Ёс суртахуунгүй аашилсан бол өршөөн соёрх! Ордонд өсөөгүй болохоор наад захын хүндэтгэл мунхаг хүүгийн чинь толгойд буухгүй юм. Хэрэв намайг сонгох гэж байсан бол яг одоо шийдвэрээ өөрчлөөсэй гэж хүсэж байна!"

Баруун гараараа зүүн гарынхаа бугуйгаас атгаж, ярианыхаа төгсгөлд бөхийсөн нь надаас гарч байгаа хамгийн хүндэт үйлдэл байв.

"Жон Жонгүг! Чи бол миний ууган хүү, гэтэл юун өөрчлөх?"

"Тэгвэл нэг ч хүн намайг таны ууган хүү гэдгийг мэдэхгүй!"

Анх удаа түүний өөдөөс үг сөрж үзсэн минь энэ. Өмнө нь би юугаа ч мэддэггүй тэнэг хүү байсан бол одоо арай өөр болсон гэж бодож байна. Хэрвээ энэ үед хажууд минь Тэхён ах байсан бол хичнээн сайхан бэ? Энгэрт нь наалдаад бүх үнэнээ өчих юмсан...

"Наадах чинь юу гэсэн үг вэ?"

Өргөөний үүдэнд буурал сахалтай эр гайхширсан, басхүү сандарсан харцаар биднийг ширтэж, ёнбукныхаа хормойноос байдгаараа атгасан үзэгдэв...

|ТА НАР ТЭГЭЭД ЕР НЬ ЦААШАА ЮУ БОЛНО ГЭЖ БОДДОГ ВЭ?

•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now