К

1.4K 207 2
                                    

---Тэхён

Байцаан шийтгэх газрын нэг өдрийн үйл явдлыг архивын судар дээр бичиж суутал өвөөгийн хар хөлс нь цутгачихсан орж ирлээ. Түүний ийм байдлыг анх удаа харсан учир бушуухан босч шаазан данхнаас цай хийж урд нь тавив. Гэсэн ч түүний зэвхий цайсан байдал үргэн зайлсангүй. Ингэж ихээр юу цочирдуулсан юм бол доо?

"Би оточ дуудах уу?"

"Хэрэггүй, хүү минь." тэр ингэж хэлсэн ч чичирхийлснээсээ болж цайгаа алдан аягаа хагалж, санаа алдахдаа үрчгэр хоёр гараараа нүүрээ дарав.

"Юу болоо вэ? Өвөө"

"Чи оролцоод хэрэггүй!" өвөө яриандаа цухалдаж, илт ганцаараа байхыг хүсэн байх нь надад эвгүй байсан тул доошоо тонгойн шаазанг цэвэрлээд өргөөнөөс гарлаа.

Сар хүртэл үүлний цаагуур орчихсон айхтар ёозгүй шөнө өнөөдөр айлчилж байгаа бололтой. Хүйт даасан сэрүүхэн, шивэгчид хүртэл хаачаа вэ?

Өөрийнхөө өргөөнд орж ирээд ширдэг дээр суун, хааны удмын тухай, тэдний ёс жаягийг дэлгэрэнгүйлэн бичсэн судрыг хальт гүйлгэн харав. Одоо Жонгүг юу хийж байгаа бол? Тэр ер нь хэн юм бэ? Энгийн нэг завьчины хүү гэхэд миний ч үзэж байгаагүй алтан утсаар чимсэн торго. Түүний тухай сонирхсон, басхүү догдолсон бодлууд толгойноос минь огт салахгүй юм. Надад хэтэрхий балчирдахгүй гэж үү? 

"Хаш чулуун сахиусны түүх"

"Сахиус"

Би сая нэг түүний өгсөн сахиусыг санаж бичгийн өргөө рүү гүйлээ. Өвөөд мэдэгдэж л болохгүй юмсан. Дугараг бариулыг тачигнуулан орж ирсэн ч хэдийн оройтжээ. Өвөө ширээн дээр байсан сахиусыг олж харах битгий хэл нээгээд үзчихэж.

"Яг одоо холбоогоо тасал!"

Түүний үгс жихүүцэм хүйтэн, басхүү тушаасан байх агаад хос хаш чулууг миний зүг хүчтэйхэн чулуудлаа.

"Юу гэсэн үг юм? Таны хүссэнээр хэн нь мэдэгдэхгүй энгийн нэг хүн."

Тийм шүү дээ, тэр намайг үргэлж л энгийн хүнтэй дэр нэгтгэхийг сануулдаг. Харин үүнийх нь төлөө би өөрийн хайрлаж чадах энгийн нэгнийг олсон байтал...

"Чи хос хаш чулуун түүхийг мэддэггүй юм уу?"

Өвөө энэ удаад миний ямар тэнэгийг гайхсан аятай нүдээ онийлгов.

"Чонан хатны арван гурав дахь өвгөөс түүний ууган хүү хүртэл өвлөгдөн ирсэн хаш чулуун сахиусыг Чусонд мэдэхгүй ялаа ч үгүй. Гэтэл чамд үүнийг өгсөн хүн чинийхээр энгийн хүн үү? Мм?"

Надад энэ бүхнийг эргэцүүлэхэд огтхон ч хугацаа шаардсангүй. Тэгэхээр миний мэдэх Чонан хатны ууган хүү одоо 13 настай гэвэл Жонгүг нууц ханхүү юм уу? Хэний ч баталж чадаагүй, яриа болсоор ирсэн нууц ханхүү Жонгүг байжээ.

Газар нураад гүн ангал руу орсон мэт хаягдмал, урам хугарсан мэдрэмж гэрэл муутай өргөөний хаа сайгүй намайг отож, хорон муухайгаар шоолон инээнэ. Хүсээгүй байхад, хайгаагүй байхад, хаанаас ч юм гарч ирээд бие сэтгэлийг минь бүхэлд нь эзэмддэг тэр зүйл хайр бололтой.

"Тэхён, яг одоо түүнд үүнийг буцааж өг!"

"Үгүй!"

Анх удаа түүний үгийг зоригтойгоор сөрсөн нь энэ байсан юм. Тэр л намайг байцаан шийтгэх газар оруулж, инээж хөхөрдөг нөхдөөс нь минь салгаж, нүгэлт орчлонгийн оршихуй бүхнээс хамгийн нүгэлтэй амьтан болгосон шүү дээ. Одоо бол үгүй, бурхнаас надад өгсөн сүүлчийн боломж нь Жонгүг ч байж мэднэ.

"Хаан мэдчихнэ! Бусдаас гажууд үйлдэл хийх чинь нүгэл Тэхён. Өвөө нь чамайг ийм бузар зүйлээс болоод үхэхийг чинь харж сууж чадахгүй!"

Тэр ширээний бүтээлгийг гараараа зуурч, нөгөө гараараа нүүр лүү минь чичлэн чарлаж байв.

"Хайр нүгэл биш! Хайр бол энэ хорвоо дээрх хамгийн ариун бас хийж болон хамгийн том буян! Би хэн нэгнийг хайрлаад нүгэлтэн болчихгүй. Харин хэн нэгний амийг хөндсөнөөрөө би нүгэлтэн болдог. Би хааны өөдөөс сөрсөн хэн ч байсан очоод л хүйс тэмтэрдэг, би бол алуурчин! Ган сэлмээ иргүй болох хүртэл нь сүвлэдэг би алуурчин. Та намайг ийм болгосон... Алуурчин болгосон!"

Газарт унасан чулууг аван ширээн дээрээс уутыг нь ч мөн шүүрэн гарлаа. Өвөөгийн тэсэхүйеэ савлах нь модон хаалганы цаанаас сонстох ч одоо надад энэ бүхэн огтхон ч хамаагүй.

Би чамайг хаанаас олж чадах вэ? Хэлээч Жонгүг...

|ГАЛ ГАРЧ БАЙНА 😂😂 би нээрээ арай л удаан оруулаад байна уу? Үгүй юу?

•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now