Багш: за бүгд анхаараарай. Өнөөдөр манай ангид шинэ сурагч шилжиж ирж байна.

Багш: өөрийгөө танилцуулаарай.

Хүүхдүүдийн анхаарал нөгөөх охин дээр төвлөрөхөд тэр огт сандарсан шинжгүй нүүр дүүрэн инээмсэглэх аж.

Тэр:  сайн байцгаана уу? Намайг Мён Бэгхан/"Visible"-in Kor./ гэдэг. Танилцсандаа таатай байна. Цаашдаа туслаж дэмжиж байгаарай хэмээгээд харцаа над дээр тогтоон нөгөө л гэрэл цацруулсан инээмсэглэлээрээ инээмсэглэлээ.

Мён Бэгхан гэнээ? Ямар гээчийн нэр вэ энэ чинь?

Энэ бүх зүйлс надад нэг л танил санагдана. Энэ инээмсэглэл, энэ буржгар үс, энэ хачин нэр... Бүгдээрээ нийлээд надад нэг хүнийг сануулах гэж оролдоно. Гэсэн ч тухайн үедээ би санасангүй. Ирим, Тэхён хоёрыг төрсөн цагаасаа авахуулаад л таньж байсан хэр нь энэ нэг хүнийг нэг л санаж өгөхгүй байх юм. Яах аргагүй бид уулзаж байсан. Гэхдээ тэр миний мэддэг байсан тэр хүнээс арай өөр харагдаад байна даа...

Багш: бүгд Бэгханд туслаж, дэмжиж байгаарай. За Бэгхан аа, түрүүн орж ирсэн Амины хажууд хоосон суудал байна. Тийшээ очоод суучих.

Багшийн үгс бодол дундуур минь харван орж ирэхэд би том нүдэлсээр индэрийн зүг харав. Сая түүнийг миний хажууд суу гэсэн үү? Миний хажууд уу? Нэг ширээнд үү?

Шинэ сурагч инээмсэглэн толгой дохиод нааш итгэлтэйгээр алхаж эхэллээ. Тэгээд миний хажуудахь хоосон сандал дээр суугаад инээмсэглэж: танилцсандаа таатай байна хэмээв.

Би: би ч бас...

Үгүй дээ. Тэр миний бодож байгаа хүн байх боломжгүй. Тэр явдлаас хойш хичнээн удаан хугацаа өнгөрлөө дөө? Тэр хүн болсон юм чинь тэр явдлаас хойш өөрчлөгдөж, одоо 20, 30-тай болсон байх ёстой. Тэгтэл ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр яав ч биш.

Хичээл эхлэх үед би эвгүй байдалтай түүний хажууд сууж, харин тэр ямар ч нэрэлхэж, ичсэн шинжгүй зарим зүйлсийг асууж байлаа. Мэдэхгүй хүн бол би шинээр ирсэн сурагч нь, харин тэр энэ ангид олон жил сурч байгаа сурагч байна гэж харахаар.

Хичээл дуусан дуустал энэ эвгүй байдал үргэлжилж, хүүхдүүд ангиас гарч явсны дараа бид хоёр л дэвтэр номоо цүнхэлсээр үлдэв. Дахиад л энэ хачин байдал. Хачин гээчийн нам гүм.

Чимээгүй байдлыг эвдэн тэр эхэлж ам нээлээ.

Бэгхан: чиний бүтэн нэр хэн юм?

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now