Last chapter 16

1.4K 206 30
                                    

Ээж: Амин аа, сэрээрэй. Хичээлээсээ хоцрох нь байна.

Ээж: Амин аа!

Би дэрэндээ нүүрээ наагаад хөнжлөөрөө чихээ дарлаа. Тэгээд үргэлжлүүлэн унтах гэж оролдов.

Хэдэн минутын дараа өрөөний минь хаалга онгойх сонстож, хэн нэгэн хөнжлийг минь хуу татан авах нь тэр. Тэгэхэд л би сая нэг нүдээ нээлээ.

Ээж: одоо босохгүй бол чи харамсана шүү. Хоцорсон гээд нойл цэвэрлэх юм уу, сандлаа өргөөд зогсмооргүй л байвал одоо бос.

Би: ээж ээ...

Нүд өөрийн эрхгүй анилдсаар буцан унтахын даваан дээр ээжийн,

Ээж: Тэхён аа! Охиноо хар даа. Хичээлээ хоцрох гээд байгаа хэр нь босохгүй байна шүү гэх дуу сонстох аж. Зочны өрөөнөөс аавын инээх дуу сонстоход би аргагүйн эрхэнд босож амандаа гомдоллон бувтнасаар ороо хурааж эхлэв.

Ээж: ээж нь өдрийн хоолыг чинь бэлдчихсэн байгаа. Хурдхан нүүр гараа угааж гарч ирээд, цүнхэндээ хийгээрэй. Өнөөдөр таксигаар явчих за юу? Автобус хүлээвэл амжихгүй.

Би толгой дохих аядаад угаалгын өрөө рүү хөлөө чирсээр орлоо.

Овоо сэргэж, дүрэмт хувцсаа өмсчихөөд өрөөнөөсөө гарч ирэх үед аав, ээж хоёр том өрөөний буйдан дээр суугаад зурагт үзэж буй нь харагдана. Би гал тогооны ширээн дээр байсан савтай хоолыг санд мэнд аван цүнхлээд, үүд рүү зүглэхэд ээж аав хоёр нэгэн зэрэг,

Аав, ээж: болгоомжтой яваарай! хэмээсээр үлдэв.

Би: за, явчихаад ирье.

Гэрээсээ гүйн гараад зам дээрээс такси барин сургууль руугаа явах замдаа би хувцсаа янзлан, "Ким Амин" гэсэн энгэрийн тэмдэгээ тэгшлэн заслаа. Тэгээд удсан ч үгүй сургуулийн үүдэнд ирэн зогсоход би бугуйн цаг руугаа байн байн харсаар анги руугаа гүйв. Бурхан минь, яг хоцрох нь.

Галзуу юм шиг гүйсээр анги дотор орж ирэхэд багш аль хэдийн ороод ирчихсэн, тэгэхдээ өөр нэг сурагчтай хамт самбарын өмнө зогсож байв. Өмнө нь харж байгаагүй сурагч ч, нэг л танил царай байх юм. Шинээр ирсэн сурагч юм байх даа?

Багш: алив хурдан ор. Амин аа, чи өглөө бүр хонхны дуутай уралдаж орж ирдэгээ хэзээ болих юм бэ?

Би уруулаа хазлан доош харсаар өөрийнхөө суудал руу хурдхан шиг очин суулаа. Тэгээд самбарын өмнө зогсох шинэ сурагч руу ширтэж эхлэв. Нэг л харсан царай байх юм... Хаана харлаа даа?

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now