Chapter 1

2.2K 164 23
                                    

Би юу болчихсноо ойлгохгүй байна. Хаана байгаагаа ч мэдэхгүй нь. Намайг хараач? Гуйж байна.

---

Хүйтэн салхи үлээх үед би элгээ тэврэн зогсоод багахан чичирхийлэв. Яг юуг хүлээн энд зогсоод байгаагаа мэдэхгүй юм. Ер нь энэ хаанах вэ гэдгийг ч мэдэхгүй юм байна. Өнгөрсөн? Эсвэл одоо?

Нүдэнд минь намайг явахад тэд минь хэрхэн үлдсэн нь харагдаад байсан тул би толгойгоо хүчтэй сэгсэрсээр нэгэн барилгын тоосгон ханыг налан суулаа. Салхи намайг хайрчих шахам сэнгэнэх нь түүндээ сүүлийн удаа үнсүүлж байсан мөчийг минь сануулж байв.

Нэг л харуусалтай.

Би одоо ч дасч өгөхгүй байна. Нүдээ нэг л аниад нээхэд урьдын адил орны минь хажууд тэр сууж байх мэт санагдана. Гэвч нүдээ хичнээн олон удаа анивчсан ч гудамжаар хурдан, хурдан алхлах хүмүүсээс өөр зүйл үл үзэгдэнэ.

Тэр өдрөөс хойш яг хэдэн сар, хоног өнгөрсөн юм бол?

Тэр өдөр хуучин гэртээ сүүлийн удаа Тэхён, Жонгүг хоёртой уулзсаныхаа дараа би энэ үл мэдэх гудамжинд сэрсэн. Нүдээ нээгээд миний мэдсэн ганц зүйл бол тэр явдлын дараа би үхээгүй гэдэг байсан юм. Би миний анх бодож байсан шиг үхээгүй. Гэхдээ яг яагаад өөр газар сэрснээ, орчин тойрон сүүлд харснаас өөр болчихсон байгааг ойлгож өгөхгүй байна.

Толгой минь задрах шахна. Гэсэн ч би одоогийн нөхцөл байдалдаа дасан зохицож, хүлээцтэйгээр хандахын тулд хамаг хүчээрээ хичээж байв.

Нэгэнт л ийм зүйл болчихсон. Тиймээс би ингээд нэг газраа суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй тул ядаж өнөөдөр хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Би хажууханд зогсож байсан хар хүрэмтэй, мөн адил хар өнгийн ажлын цүнх барьсан хүнийг зөөлнөөр дуудлаа.

Би: өршөөгөөрэй? Өнөөдөр хэдэн сарын хэдэн юм бол?...

Би: намайг сонсож байна уу?

Би хажууд нь очин асуусан ч тэр хүн над руу харсангүй. Бүр сонсоочгүй мэт цааш харан хэн нэгнийг хүлээж буй бололтой харц нь замын цаана явна. Юу болоод байна аа?

Би: уучлаарай, би-

Ххх: Өө ирчихсэн үү?

Тэр хүн гэнэт дуугарахад би гайхан харлаа. Мэдээж тэр надтай яриагүй байсан юм. Замын нөгөө талаас нэгэн эмэгтэй түүн рүү далласаар ирж, удалгүй тэд ямар нэгэн зүйл ярьсаар байшингийн цаагуур орон алга болов. Харин би ганцаархнаа зогсож байсан газартаа хөшсөөр үлдэнэ.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now