Chapter 9

1.1K 140 12
                                    

Хажуунаас ямар нэг зүйл над руу ширтэх мэт хачин мэдрэмж төрөхтэй зэрэгцэн би сэрчихлээ. Энэ яг л хэн нэгний харц надад хүрэх шиг тийм сонин мэдрэмж байсан юм.

Гэвч ийм болчихсон намайг тэгж ширтэх хүн хэн байдаг билээ?

Нүдээ аажмаар нээн харвал нэг л танил царай нүдэнд тодрох нь тэр. Түүнийг над руу шанаагаа тулан анхааралтай ширтэж суухыг хараад би өөрийгөө зүүдэлж байна гэж бодов. Мэдээж түүнийг орхиж явах надад сайхан байгаагүй. Тийм болохоор л зүүдэлж байгаа юм байлгүй дээ хэмээн бодоод буцан нүдээ анисан ч, хэсэгхэн хугацааны дараа би нүдээ огцом нээлээ.

Энэ чинь юу болоод байна аа?

Ххх: сайхан амарсан уу?

Тэрхэн хугацаанд өнгөрсөнд байсан үл үзэгдэгч охин нүдний минь өмнө сууж байгааг харах шиг цочирдмоор зүйл байхгүй мэт санагдав. Итгэмээргүй юм... Байж боломгүй..

Ххх: чи энд байхдаа их унтдаг байсан байх тийм үү? Сэрэхийг чинь хүлээсээр байгаад өтөлчих шахлаа.

Тэр хөгжилтэйеө инээмсэглэхэд би юу ч дуугарч чадсангүй.

Магадгүй би өнгөрсөнд буцаад ирсэн байх... Өө үгүй ээ, үгүй. Тийм байх учиргүй. Гэхдээ тэгвэл тэр яаж энд байх юм бэ?  Номоор дамжихаас өөр одоо цаг руу ирэх боломж байсан юм гэж үү? Эсвэл тэр үл үзэгдэгч болохоор ингэж байгаа юм болов уу?  Гэхдээ өмнө нь тэр энэ цаг үеийн тухай мэдэхгүй л байх шиг байсан даа?

Ххх: гайхаж байгаа биз дээ? Гэхдээ би энд ирээд чамаас илүү гайхширсан шүү. Өмнө нь огт харж байгаагүй хүмүүс, хачин бичигнүүд, танил ч юм шиг, гэхдээ сайн мэдэхгүй газрууд гээд л. Өөрийгөө төөрчихсөн гэж бодоод яг уйлах гэж байсан. Тэгтэл ойрхон чамайг олж харсан юм. Тэгээд л арай тайвшраад дагасан. Байзаарай, ингэхэд чи 7 хоногийн турш унтсанаа мэдэж байна уу?

Би: түр хүлээ... Юу болсон гэнээ? 7 хоног?

Хашгирах шахан ийн хэлснийхээ дараа би сууж байсан сандлаасаа огцом бослоо. Эргэн тойрноо тойруулан харвал би өчигдөрхөн л Жонгүгийг ширтэн сууж байсан газартаа байна. Гэхдээ түүний унтсан газар хэн ч алга. Хэлтэс тэр чигтээ чимээ аниргүй, бас хоосон. Яг л өчнөөн олон жилийн өмнө хаягдсан газар шиг байв.

Ххх: за яахав. Би бүгдийг эхнээс нь ярья. Чамайг явсан тэр өдөр би кафед ганцаараа хоносон. Гэхдээ маргааш нь чиний таньдаг хүмүүсийн ярьж байснаар Левенора дээр очсон юм. Чамтай сүүлчийн удаа уулзаж магадгүй гээд. Та нарыг олоход тийм ч хэцүү байгаагүй л дээ. Гэхдээ би чам дээр шууд оччихож чадаагүй юм. Хажууд чинь зогсож байсан хоёр хүн гэнэт номоо дэлгэх үед би арай гэж чам дээр очсон. Тэгээд хүрэв үү, үгүй юу шууд л нэг зүйлд сорогдчих шиг болсон шүү. Нэг л мэдэхэд Левенорагийн гадаа байсан. Гэхдээ мэдээж яг ч миний танидаг Левенора биш. Арай өөр болсон Левенора. Тэгээд чамайг харж амжихаас өмнө нуугдах хэрэгтэй юм шиг санагдаад... араас чинь чимээгүйхэн дагасан юм.

Mysterious Four : Invisibleحيث تعيش القصص. اكتشف الآن