Chapter 11

1K 141 28
                                    

Компаний өмнө ирээд Жонгүг машинаа өчигдрийн тавьсан зогсоолдоо тавьж, ажлынхаа цүнхийг барьсаар ороход би араас нь даган оров. Тэгээд өглөө ирж буй ажилчдын хөлд төөрчихгүйг хичээн түүнтэй наалдаж явлаа. Жонгүг өөртэй нь мэндлэх ажилчид руу бүдэгхэн инээмсэглэсээр толгой дохин явна.

Дээш цахилгаан шатаар өгссөөр хамгийн дээд давхар бололтой арай хүн багатай хэсэгт ирэх үед тэр бууж, хана даган явсаар хамгийн цаана харагдах том бор хаалгаар яван оров. Түүнийг дотогш орох үед нарийн бичиг бололтой эмэгтэй инээмсэглэн мэндэллээ.

Дотор ороход өрөөний голд байх ширээн дээр өчигдөр харсан гэр бүлийн зурган дээрх том хүү сууж байгааг хараад би шууд л таних нь тэр. Жонгүгийн том ах нэлээд өөрчлөгдөж, намба суусан байсан нь үнэн ч, багын төрх нь жаахан ч атугай үлдсэн харагдана.

Сокжин: өглөөний мэнд. Өнөөдөр ч бас эрт иржээ?

Жонгүг: танд ч бас. Надад таниас асуух чухал зүйл байна. Өчигдөр шалгуулахаар өгсөн зүйлтэй тань холбоотой.

Тэд ажлын ширээн дээр өөд өөдөөсөө харан суугаад шуудхан гол яриандаа орох үед би хажуунаас нь харж хэсэг зогсов. Тэдний ярьж байгаа зүйлд миний ойлгох ганц ч зүйл байсангүй. Жонгүгийн нам дуугаар, хурдан, хурдан ярихыг сонссоор сүүлдээ нойр ч хүрэх шиг боллоо. Тэдний байдлыг ажиглавал ярилцаж буй зүйл нь мөддөө дуусах шинж алга. Би хэсэг өрөөн дотуур холхисны эцэст энэ давхартай танилцахаар гарав.

Үүдэнд нарийн бичиг эмэгтэй өнөөх л янзаараа сууж байна. Тэр ямар нэг зүйл тэмдэглэж аван, уулзалтын цаг хайж байгаа бололтой өмнөө тавьсан хуанлиг их л анхааралтай ажиглах аж. Доод давхарт ажилчид хөл гишгэх зайгүй хөлхөлдөж байсан бол энэ давхарт огт өөр юм. Нэг л чимээгүй, бас уйтгартай.

Би доош буух гэснээ тээнэгэлзэж цахилгаан шатны өмнө хэсэг эргэлдлээ. Тэгснээ төөрч мэднэ хэмээн бодоод энэ давхартаа л байхаар шийдэв. Том бор хаалганаас нааш дан цулгуй хана үргэлжилсэн ч, арай цааш яваад үзвэл хэд хэдэн хаалганууд, хүмүүсийн бараа харагдаж эхэлнэ. Би хамгийн наана харагдсан хаалгыг юу ч бодолгүй нэвтлэн орвол тольны өмнө будаг шунхаа янзлан зогсох хэдэн эмэгтэй ажилчин угтлаа. Энэ эмэгтэй ариун цэврийн өрөө байсан бололтой.

Үүнийг мэдмэгцээ би шуудхан гарахаар эргэсэн ч, тэдний яриан дундаас танил нэр сонсмогцоо байсан байрандаа таг гацав. Энэ Жонгүгийн тухай байсан юм.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now