Chapter 5

1.1K 132 10
                                    

Чам руу харах үед мэдрэгддэг тэр мэдрэмжийг мэдрэлгүй зөндөө уджээ...

---

Кафед буцан хүрч иртэл үл үзэгдэгч хатагтай юм дуугарсангүй. Түүний ийм чимээгүй байх нь гайхширлыг минь төрүүлж байлаа. Тэр ийм дуугай биш юмсан.

Хаалгаар дотогш ороход энэ удаа би чөлөөтэй нэвтэлж чадаж байв. Левенора руу орж чадаагүй юм мөртлөө кафед ямар ч асуудалгүй орж ирсэн намайг хараад үл үзэгдэгчийн нүдэнд ч гайхширал тодорно. Үнэндээ би өөрөө ч багахан гайхсаар байсан юм. Тэгсэн ч тэр юу ч асуусангүй. Дуулдах төдий чимээгүйхнээр санаа алдаад араас минь дотогш орлоо.

Өдөржин гадуур явж, хүйтэнд даарсан биеэ дулаацуулахаар бид кафен ард талын өрөө рүү ороход үл үзэгдэгч бас л чимээгүй байв. Одоо тэрний толгойд юу эргэлдэж байгааг тааж ядах юм алга. Тэр намайг яг юу гэдгийг мэдэхгүй толгойгоо гашилгаж байгаа биз. Тэгэх нь ч аргагүй биз дээ. Гэхдээ тэр ядаж бодлоо хэлвэл сайн юмсан.

Би: маргааш асуудал шийдэгдэх байх. Тиймээс би өнөөдөр л энд хоноход болно.

Намайг аль болох түүний нүд рүү харахыг хичээсээр хэлэхэд тэр доош харсан чигтээ толгой дохиод өчигдрийн хэвтсэн газраа хэвтлээ. Түүний энэ байдлыг харсан би санаа алдаад,

Би: надад хэлэх юм уу, асуух ямар нэгэн зүйл байгаа юм уу? гэв.

Харин тэр хэсэг чимээгүй байснаа: маргааш ярья аа. Би өшөө сайн бодох хэрэгтэй.

Би зөөлнөөр толгой дохиод дээш харлаа. Өнөө шөнийг даваад маргааш болчихвол л би түүнийг харах нь. Удаан хугацааны дараа.. Өдөр Тэхёныг харахад тэр дажгүй харагдсан. Түүнийг ч бас  тийм байгаасай гэж найдаж байна. Гэхдээ тэр намайг харах болов уу? Зөвхөн тэр л намайг харж байвал хичнээн сайхан бэ? Энэ боломжгүй байж магадгүй ч түүнийг над руу харж байна гэж бодохоос хөөрч баярласан мэдрэмж хамаг биеийг минь бүрхэж байсан юм.

Орон дээрээ хөрвөөн цааш харж хэвтэхэд миний толгойд өөр нэгэн бодлууд эргэлдэж эхлэв. Энэ бол хэдий би оронд хүрч байгаагаа мэдрэхгүй байгаа ч дээр нь байж чадаад байгаа нь. Хачин биш гэж үү? Би хөнжлийн даавуу, орны төмөр дээр тогтож чадаж байгаа ч огт мэдрэхгүй байна. Бас гадаа хүйтэн байхад даарч, сандал дээр ч асуудалгүй суучихна. Тэгсэн мөртлөө нэвтлэх гээд гараа явуулвал нэвтэлж л таарна. Үл үзэгдэгч ч тэр. Тэр ч бас юм болгоныг нэвтэлчихдэг мөртлөө миний адилаар сандал, орон дээр сууж, хэвтэж байсан шүү дээ. Ингээд харахад бид өөрсдийгөө яг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Гэхдээ бид хоёр өөр. Энийг өнөөдөр Левенорагийн хаалганд хүрч чадсан минь нотолно.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now