Chapter 8

1.1K 140 27
                                    

Нүдээ нээгээрэй.

Алив, тайвшир. Нүдээ нээгээч дээ.

Бурхан минь гэж, галзуурах нь ээ.

Гэнэтийн харанхуйлал үргэлжилсээр. Хэдий надад бүх зүйл дуусчихсан мэт санагдаж байсан ч нүдээ нээе гэхээр нээгдэхгүй байв. Эхэндээ би айж байсан бол сүүл рүүгээ уур минь хүрч эхэллээ.

Чөтгөр гэж! Хурдхан шиг нээгээч дээ!

Тэгмэгц гэнэт огцом гэрэл гарах нь тэр. Гэнэтийн гэрлээс болж нүд минь сохрох шахам өвдөж хэсэг бүрэлзсэний эцэст хэдэн хормын дараа гэхэд би илүү тод харж чаддаг болсон байна. Би аажмаар орчноо тойруулан харвал надаас холгүйхэн Жонгүг, Тэхён хоёр зогсож байх нь харагдав. Тэднийг хараад сая л сэтгэл минь амрах шиг болж гүнзгий амьсгаа авлаа.

Жонгүгийн царай хувхай цайжээ. Тэр доош багахан бөхийн Тэхёны гарыг түшсэн байх бөгөөд хариугүй бөөлжих гэж байгаа мэт харагдана. Тэхён ч тэр сайн харагдсангүй. Бас л шохой шиг цайсан аж. Энэ аялал Тэхёны хувьд хоёр дахь нь, харин Жонгүгийн хувьд анхных болохоор тэр биз. Хачирхалтай нь миний байдал тэр хоёрынхоос дээр байв. Хүн ч биш болчихсон байж шүү дээ. Сэтгэл минь хөөрөн догдолж, баярласандаа дэвхцэх шахаж байлаа.

Тэхён: гайгүй болж байна уу?

Тэхёныг сулхан дуугаар асуухад Жонгүг толгой дохих аядаад цэхрэн зогсов. Одоо ч царай нь зэвхийрсэн хэвээр.

Бид ирээдүйд, Левенорагийн үүдэнд ирчихсэн зогсож байгаа нь энэ ажээ. Надад эндхийн бүх зүйл танил санагдана. Танил агаар, танил бүрхэг тэнгэр, танил тоосгон зам, хааяахан зөрж өнгөрөх хүмүүс ч тэр бүгд танил. Хэдий тэднийг сайн мэдэхгүй ч гэсэн цаанаасаа ч танил, дотно мэдрэмж төрүүлнэ. Эцэст нь би байх ёстой газраа ирсэн мэт санагдлаа.

Жонгүг: Левенора юу даа?

Тэр арай гайгүй болов бололтой арагш эргэж хараад гайхширан дуу алдахад Тэхён амандаа: тийм байна. Гэхдээ би арай өөр газар очих байх гэж бодож байсан юм хэмээв.

Хуучирсан барилгын хажууд гэнэт гарч ирсэн гурав-, өө үгүй ээ, хоёр хүн хүмүүсийн анхаарлыг татаж эхлэхээс өмнө тэр хоёр хурдхан тэндээс холдон алхаж эхэллээ. Явахдаа Жонгүг арагш байн байн эргэж харна. Түүнд Левенорагийн ийм байдал сонин санагдсан бололтой.

Би тэр хоёртой зэрэгцэн алхалсаар удалгүй танил цагдаагийн хэлтсийн өмнө хүрч ирэв. Хэдий энэ газарт хамгийн сүүлд их удаан хугацааны өмнө ирж байсан ч, жаахан ч болтугай өөрчлөгдөөгүйг нь хараад би өнгөрсөнд очих үед энд цаг хугацаа зогсдог гэдгийг сая л саналаа. Тэгэхээр одоо бид ном руу бүхнийг дуусгахаар орж байсан тэр нэгэн өдөртөө буцаж ирсэн аж.

Mysterious Four : Invisibleحيث تعيش القصص. اكتشف الآن