Chapter 2

1.3K 152 23
                                    

Чиний хажууд байж, чимээгүйхнээр хамгаалахаас өөр зүйл хийж чадахгүй нь...

---

Тэр галзуу юм байна. Яах аргагүй галзуу.

Ххх: хөөх. Ямар гээчийн хачин тохиол вэ? Ижил төрөлтнөө олчихож байгаа юм байх даа?

Түүнийг гэнэтхэн л баярлаад эхлэх үед би эмээсэн янзаар зайгаа барин зогслоо. Тэгтэл тэр шилэн хаалгыг нэвтэлж гарч ирээд урд минь зогсчих нь тэр.

Би: б-би юу яриад байгааг чинь нэг л сайн ойлгохгүй-

Ххх: гэхдээ чи сая гайхаад байсан уу? Гар чинь бариул нэвтэлчихсэн гээд. Өөрийнхөө юу хийж чаддагийг мэддэггүй юм уу?

Би юу хийж чаддаг гэж? Тэр яагаад ингэж яриад байгаа юм бол оо? Бас би яагаад тэрэнтэй адилхан гэж?

Ххх: чамайг хэн гэдэг юм?

Тэр бүлтгэр том нүдтэйн дээр урт дэрвэгэр сормуустай байх нь түүнийг улам л хүүхэд шиг цайлган харагдуулж байв. Ямартай ч тэрнийг надад муу зүйл хийхгүй гэдгийг мэдэж байна.

Би: Чүэ- Жон Амин.

Ххх: гоё нэртэй юм аа. Алив орцгооё.

Тэр шууд л намайг татахад би сандарсандаа нүдээ аньчихав. Анх удаа л бүтэн биеэрээ юм нэвтэлсэн учир эвгүй санагдаад болж өгсөнгүй.

Хэдэн хормын дараа нүдээ нээмэгц намайг тохилог бор өнгөтэй, дулаахан орчин угтан авлаа. Нэг л таатай үнэр үнэртэхийн дээр, ширээ сандлууд нь ч хоорондоо зайтай, тухтай харагдах энэ газар анх миний таамаглаж байсанчлан кафе байв. Тийм ч олон хүн байхгүй байсан тул нам гүм байх аж.

Ххх: өмнө нь орж ирж байгаагүй юу?

Би: тийм ээ.

Ххх: энд их хүн орж ирээд байдаггүй юм. Их тухтай шүү. Бас чи энд хүссэнээрээ байж болно. Угаасаа л биднийг хэн ч харахгүй юм чинь.

Тэр энийгээ огтхон ч эмзэглэсэн шинжгүй хэлэх нь надад дахиад л эвгүй мэдрэмж төрүүлээд эхлэв. Тэр удаан хугацаанд ийм явж байгаа бололтой. Харин надад дасахад хугацаа хэрэгтэй байх.

Байзаарай. Ингэхэд тэр өнөөдөр хэдэн гэдийг мэдэх болов уу?

Хаа нэгтээ нь суухаар явах замдаа би аль болох сэжиг төрүүлэхгүйн тулд энгийнээр асуухыг хичээлээ.

Би: өнөөдөр хэдэн бэ?

Тэр захын ширээний сандлыг татан суунгаа: бидэн шиг зүйлст цаг хугацаа ямар хамаа байна аа? Гэхдээ.. хэдэн билээ дээ? 17 бил үү? 16 бил үү?

Mysterious Four : InvisibleDonde viven las historias. Descúbrelo ahora