Chapter 14

901 123 12
                                    

Нүдээ нээх үед дээрээс минь тонгойн үсээ унжуулсаар зогсох үл үзэгдэгч шуудхан нүдэнд туслаа. Энэ удаад би цочсонгүй. Сэрсэн чигтээ түүн рүү харсаар хэвтэв.

Ххх: тэр саяхан ажилдаа явчихсан. Би чамайг сэрээх гэж зөндөө оролдсон л доо. Гэсэн ч чамайг огт сэрэхгүй болохоор ингээд үлдэхээс өөр аргагүй байлаа.

Би: зүгээр дээ. Бид түүний ажил руу яаралгүй явж болно. Би замаа мэдэж байгаа.

Ххх: тийм бол ч яахав.

Намайг өндийхөд тэр үсээ чихнийхээ ардуур хийгээд хажууд минь суулаа. Шөнө их л сайхан амарсан бололтой цоглог байх аж. Ер нь тэр үргэлж л цоглог байдаг юм хойно. Хэрвээ намайг байхгүй болчихвол тэр ганцаараа уйдна байх даа? Хэн ч түүнийг харахгүй, хэн ч түүнийг сонсохгүй. Яг энэ байдлаараа өссөөр хөгширч магадгүй. Тэгээд юу болох нь тодорхойгүй. Тэр аль хэдийн үхчихсэн болохоор дахин үхэхгүй нь мэдээж. Магадгүй үл үзэгдэгч байхаа ч болин тэр чигтээ алга болж мэдэх юм. Хичнээн гунигтай вэ? Тэр надтай уулзах хүртлээ ганцаархнаа, энэ дотор давчдам нөхцөл байдалд амьдарсан. Одоо намайг алга болвол тэр улам л ганцаардаж, удаан хугацааны турш тийм байдалд байсныхаа дараа алга болно. Хэдий би яг одоо ч Левенора руу гүйж очоод номыг дараагийн эзэнд нь өгч, Жонгүгийн дэргэд дахин итгэлтэйгээр зогсох тэр нэгэн өдрийн төлөө дахин төрөхийг хүсч байгаа ч, намайг найзаа гэж боддог энэ охиныг орхиод тэгж чадахгүй байв.

Тэр хамгийн хэцүү, бүх зүйл замбараагүй байсан үед минь миний хажууд байсан. Тэр удаан хугацааны дараа надтай найз болсон анхны-... үл үзэгдэгч. Өнгөрснөөс одоо цагт ирэх үед ч тэр миний хажууд байсан. Одоо цагт ч тэр надтай байсаар байна.

Тэгээд л би шийдэв. Түүний надад хүргэсэн тэр их тусын хариуг өгнө гэж. Түүнийг ийм байдалтай нь үлдээж чадахгүй нь. Яг яаж тусалж чадахаа мэдэхгүй байгаа ч, энэ байдлаас нь гаргах ямар нэг арга олно гэж найдаж байна. Зөн совин минь надад тэгж чадна хэмээж байна. Би ч чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Буйдангаас босож нэг суниагаад би үл үзэгдэгч охин руу гаръя хэмээн дохилоо. Тэр Жонгүгийн ажил руу орж үзнэ гээд их л баяртай байгаа бололтой намайг дохисон дариу урд минь гаран хаалга руу гүйв. Үл үзэгдэгч охин шууд хаалга нэвтлэн гарсан бол, би хаалганы өмнө ирээд дахиад л мөргөчих нь тэр. Жонгүг ажлаа хийж байгаа мөртлөө миний талаар бодсоор байгаа хэрэг үү? Хаалга онгойлгож гарахаас өөр аргагүй нь дээ.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now