Ххх: яасан бэ?

Үл үзэгдэгч охины толгой хаалга нэвтлэн гарч ирэхэд би цочих шиг болсон ч, зөөлнөөр санаа алдан толгой сэгсэрлээ.

Би: тэр намайг бодсоор л байх шиг байна. Онгойлгож гарахаас өөр аргагүй болох нь.

Ххх: өө... Би ойр тойронд хүн байгаа эсэхийг хараатахъя. Түр хүлээж байгаарай.

Ийн хэлснийхээ дараа түүний толгой алга болж, хэсэг хугацааны дараа дахин гарч ирэхдээ нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулсан байв. Тэр ихэд яарч догдолсон байртай,

Ххх: хэн ч алга. Гялс гараад ир хэмээчихээд алга болчихлоо.

Би хаалганы бариулыг зөөлнөөр түлхэн нээж, гарсан дариудаа буцаан хаав. Хаалга хаагдсаны дараа арай тайвширан гүнзгий амьсгаа аваад би ойр орчимд хүн байгаа эсэхийг дахин шалгалаа. Хүмүүс байшинг сүнстэй гээд тогтоочихвол Жонгүгт эвгүй санагдах нь гарцаагүй.

Ххх: за алив, хурдлаарай. Би тэр газрын дотор нь орж үзээгүй шүү дээ.

Үл үзэгдэгч охин ийн хэлчихээд урд минь гаран гүйж эхлэв. Хааяахан түүнийг замаасаа хазайх үед би хаашаа явахыг нь хэлж өгнө. Ийн явсаар JO's-ийн урд ирэх үед тэр ямар ч эргэлзээгүй дотогш гүйгээд орчих нь тэр. Би хаалга руу ойртохдоо юмсад хүрч чаддаг хэвээр байна байх гэж бодсон ч ашгүй нэвтэлж байлаа. Энэ завшааныг ашиглаад би хурдхан шиг дотогш явж оров.

Ххх: хөөх... Ямар том юм бэ! Шал гялалзаад байна! Гялалзаад байна шүү дээ!

Гантиг шалан дээгүүр дэгдэн гүйх үл үзэгдэгчийг хараад би зөөлхөн инээлээ. Түүнд барилга их л таалагдаж буй бололтой булан тохой бүрт нь гүйж очин ажна. Ингэхдээ гэрэл цацруулсан инээмсэглэлээ арилгана гэж үгүй. Намайг түүнд Жонгүгийн ажилладаг өрөөг хармаар байна уу гэж асуухад тэр толгойгоо хурдан, хурдан дохив. Тэгээд бид хоёр дээш гарлаа.

Өрөөнд нь орж ирэхэд Жонгүг суудаг ширээн дээрээ нөгөөх л янзаараа суугаад, нэг цаасан дээр гарын үсэг зурж байх аж. Тэр их л төвлөрсөн харагдана. Дахин нэвтлэх чадвар минь сэргэснийг гайхах хэрэггүй боллоо.

Ххх: хөөх! Гэрийнх нь өрөөнд байснаас илүү олон бичиг цаас байна шүү. Ийм ажил хийх уйтгартай санагддаггүй юм байх даа?

Ххх: өрөө нь том юм аа.

Үл үзэгдэгч охин түүний ширээний зүг дөхөж очоод Жонгүгийн нэрийг гоёмсогоор сийлсэн шилэн сувинерийг зааж,

Ххх: энэ юу гэж байгаа юм? хэмээн асуув.

Би: Жон Жонгүг. Түүний нэр байна.

Ххх: нэр... Чамд нэр байгаа юу?

Би эргэлзэнгүй шилэн хүзүүгээ илсээр доош харлаа. Тэгээд хэдэн хормын дараа сулхан дуугаар,

Би: Жон Амин хэмээв.

Ххх: Гоё нэртэй юм аа. Гэхдээ та хоёр хоёулаа Жон овогтой юм уу?

Түүний энэ асуулт дараа дараагийн асуултуудыг өөртөө агуулах аж. Түүнийг миний аав байсан гэдгийг хэлвэл тэр яагаад гэж асууна. Яагаад гэдгийг нь тайлбарлахын тулд номны талаар хэлэх хэрэгтэй болно. Номны тухай хэлсний дараа би яагаад ийм байдалд орсноо ч хэлэх болчихно. Гэхдээ энэ л түүнд өөртөө тохиолдсон зүйлийн талаар, өөрийнхөө талаар хэлэх боломж байсан юм. Би ойрхон байсан буйдан дээр суугаад түүнийг ч бас хажууд минь суухыг хүслээ. Хариуд нь тэр том нүдэлсээр ирэн суув.

Бүхий л зүйлсийг эхнээс нь түүнд ярих зуур тэр нухацтай сонсож, дундуур нь ганц ч удаа тасалсангүй. Түүнд өглөөхөн зүүдэлсэн зүүднийхээ тухай, эмээ юу гэсэн талаар ярьж дууссаны дараа тэр сая л ам нээлээ. Тэр,

Ххх: сонирхолтой юм аа. Хэрвээ надад тэр ном байсан бол ямар сайхан бэ? хэмээв.

Яг түүнийг ингэж хэлсний дараа надад нэгэн санаа төрлөө. Энэ санаа хаанаас минь ч юм гэнэт гарч ирэх нь тэр. Энэ санаа ямар үр дүнд хүргэх тухай таамаг надад ганц ч байсангүй. Гагцхүү зөн совин минь үүнийг хийхийг шаардах ажээ.

Хэрвээ би номын дараагийн эзнээр үл үзэгдэгчийг сонговол яах бол?



---

11. M

Mysterious Four : InvisibleDove le storie prendono vita. Scoprilo ora