Хар дарахаа болив бололтой амьсгаа нь жигдэрэн, царайнд нь тайван төрх тодроход тэр унтсан чигтээ алганд минь хацраа улам наав. Түүнд ч бас таатай санагдаж байгаа бололтой. Би түүний адилаар ширээ дэрлээд, нүүрнийх нь урдуур унжсан үсийг зөөлнөөр илсээр сууж, цаг хэр хурдан явахыг ч анзаарсангүй. Нэг л мэдэхэд өрөөний цонхоор нар тусаж, намайг түүнийг унтаж байгаа дээр чимээгүйхэн гарахыг сануулж байх ажээ.

Түүний зөөлхөн хацраас гараа тун хоргодолтойгоор салгасны дараа өнөөх таатай мэдрэмж агаарт сарнин алга болох шиг боллоо. Дахиад жаахан ч болов хацранд нь алгаа наасаар суухыг хүссэн ч, тэр сэрэх гэж байгаа бололтой сормуус нь дэрвэн хөдөлж эхлэхэд аргагүйн эрхэнд өрөөнөөс гарав. Үүнээс гадна миний түүнд хүрэхийг хүсдэг хүсэл минь дэндүү их болчихвий гэж айсан юм. Хэрвээ тэгвэл ийм байдалтай түүний хажууд байх улам л хэцүү болно шүү дээ.

Зочны өрөөнд орж ирэхэд буйдан дээр үл үзэгдэгч охин түрүүлгээ харан хэвтэж, тал бие нь газарт, тал бие нь буйдан дээрээ байж байлаа. Би түүнийг сэрээхгүй гэж чимээгүйхэн гэтсээр буйдан дээрээ хэвтэв. Шөнө унтаагүй болохоор нойр минь хүрэн нүд анилдана. Тиймээс би хэдхэн минут ч болтугай дугхийхээр нүдээ анилаа.

---

Зүүдэнд минь эмээ дахиад л ирлээ. Энэ удаад түүний төрх, хэлж буй үгс илүү тодорхой байв. 

Бид хоёр нэгэн цагаан өрөөнд зөөлхөн сандал дээр өөд өөдөөсөө харан суусан байх ажээ. Эмээгийн царай тайван амгалан байх бөгөөд арагш нь нямбайлан самнасан цагаан саарал үс нь нүд гялбуулна. Түүний сууж байгаа байдал нь ч тэр тун тухтай, тайван байлаа. Энэ л миний өнгөрсөн удаагийн зүүдний талаар асуух боломж.

Би түрүүлэн ам нээх гэсэн ч эмээ өөрөө эхлэн нам гүмийг эвдэв.

Тэр: жаахан байхад би өөрийгөө номыг хамгийн түрүүнд олсон нь гэж боддог байлаа. Гэтэл надаас өмнө олон хүн үүнийг үзэж, нэгэн цагт үүний эзэн явсан байсан юм. Үхэхдээ ч би миний дараа мөн л адил олон хүн номыг олж өнгөрсөн рүү аялана гэж бодсон. Миний бодсоноор ч болох байх.

Би түүний хэлэхийг анхааралтай сонсож, түүн дундаас ямар нэг сэжүүр хайж байлаа. Харин эмээ дөлгөөхөн харцаараа над руу ширтэнэ.

Эмээ: нэг хэсэг номын эзэн би байсан ч Жонгүгийг өргөж авсны дараа төрсөн өдрөөр нь бэлэглэж байсан юм. Тэр өөрөө үүний талаар сайн мэдээгүй ч гэсэн ном тэр цагаас хойш аль хэдийн тэрний мэдэлд орчихсон байсан. Гэхдээ тэр ганц ч удаа өөрөө хэрэглээгүй. Тэгээд... чамайг түүнийг аврахаас өмнө, ээжтэй чинь гэрлэж, тэр гэртээ амьдарч байгаад нас барахад... түүний номыг чамд дамжуулахаас өөр арга байгаагүй юм. Ном эзнээ аврах хэрэгтэй байсан. Харин номыг нээж, үүнийг хэрэгжүүлэх хүн нь чи болсон.

Тэр намайг нухацтай ажиглан царайнд минь илрэх хувирлыг ажиглаж байв. Би сонсож байгаагүй зүйлээ сонсоод гайхширч орхисон байлаа.

Эмээ: чамайг түүнийг аварсны дараа байдал өөр болсон. Ном дахин эзнээ олж авч, чи энэ одоо цагт ч, өнгөрсөнд ч оршин тогтнох шалтгаанаа алдсан. Төрөөгүй нэгэн болж хувирсан. Та хоёрт тохиолдсон зүйл хичнээн гунигтай байсныг мэдэж байна аа. Гэхдээ энэ бүхэн дуусахад жаахан л хугацаа үлдсэн.

Эмээ: Жонгүг одоо ч номын эзэн байгаа болохоор түүний чамтай хамт байхыг хүссэн хүсэл замхарсан өдрөөс чинь чамайг нааш авч ирсэн юм. Тэгээд л чи үл үзэгддэг оршихуй болчихоод ингээд байж байгаа хэрэг. Ном түүний мэдэлд байгаа болохоор түүний нэн чухал, хүчтэй хүслүүд ийм маягаар биелж байна. Өнгөрсөн, одоог хольж хутгаад ч хамаагүй биелж байна гэсэн үг. Чиний энэ байдлаасаа ангижирч, дахин төрөх ганц л арга бол номыг дараагийн хүнд нь дамжуулах. Өөрөөр хэлбэл, номыг Жонгүгийн мэдлээс ангид болгох юм.

Би: би юу хийх ёстой юм бэ?

Эмээ: Левенора руу оч. Номыг ол. Тэгээд үлдсэнийг нь өөрийнхөө зөн совинд даатга.

Эмээ ингэж хэлчихээд багахан инээмсэглэлээ. Тэгээд,

Эмээ: одоо бид дахиж ингэж уулзалдахгүй байх. Юу ч болсон бай, сайхан амьдардаг юм шүү. Аз жаргалтай байгаарай хэмээчихээд агаарт замхран алга болох нь тэр.

Энэ удаад надад жинхнээсээ түүнийг дахиад хэзээ ч харахгүй юм шиг санагдав. Энэ ч үнэн биз ээ. Түүнтэй дахиж хэзээ ч уулзахгүй нь бололтой...

Гэхдээ одоо миний хийх зүйл тодорхой болжээ. Би номыг дараагийн эзэнд нь дамжуулах ёстой. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч миний хийх ёстой зүйл тэр. Ингээд харахад үл үзэгдэгч охины хэлж байсан зүйл үнэн байж.

Бүх зүйл Жонгүгаас шалтгаалж байдаг байж.

Миний үл үзэгдэх чанар ч, юмсыг нэвтлэх чанар ч. Номтой холбогдож болох зүйлс бүгд л түүнээс шалтгаалж байжээ.



---

10. E

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now