Case-105

3.1K 362 84
                                    



"Салцгаая" энэ удаа хоолой минь илүү тод сонсогдоно. ".......гуйж байна"

Эдгээр үгсийг хэлэхдээ би түүнээс харцаа салгасангүй. Учир нь эдгээр үгсийн утгыг ойлгоосой гэж хүссэн юм.

"Мира...." тэр намайг дуудна. Удаанаар тэр хойшлоод царайг минь харлаа.

"Гар. Яг одоо" би түүнээс харцаа салган ийн хэлэв.

"Х-хайрт минь? Ю-юу яриад байгаа юм бэ? Чи үүнийг хэлэх гээгүй"

"Гуйя. Г-гараач. Гуйя, Жунин"

Түүнийг намайг тэврэх үед нь би айж орхив.

"Үгүй! Надаас юуг ч битгий асуу, Мира. Үүнийг л биш шүү"  тэр над руу ойртсоор л байх бөгөөд тэр надад хүрж байна гэх төдийд л амьсгалахад хэцүү болж байна. Намайг хэцүү болгож байгаа нь түүний тэврэлт бишээ. Түүний дүр төрх. Амьсгаагүйдэн,  би түүнийг өөрөөсөө түлхлээ.

"Үгүй, Мира. Үгүй. Би чамд хайртай. Намайг битгий орхиоч. Үгүй. Намайг уучлаарай" тэр намайг тэврэхээ болихгүй байсан бөгөөд би түүний энэ тэврэлтээс салах гэж хэцүүдэж байсан юм.

"Гар. Би гуйж байна" би түүний гарыг холдуулаад хэллээ.

"Намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Битгий ингэ л дээ...."

"ЗАЙЛ!" би хамаг хүчээрээ орилоод түүнээс саллаа.

Би түүн рүү ууртайгаар ширтэнэ. Түүний царай уй гашуу, өвдөлтөөр дүүрч, түүнд ийм зүйл хийж буй минь муухай байсан ч одоо яалтай билээ.

"Мира? Тэр сэрүүн байна! Хичол, дүү чинь ярьж байна!" ээж өрөөнд минь орж ирэн, хоолойг минь сонсоод ийн хэлэх нь тэр.

"Гар, Жунин. Би чамайг хармааргүй байна!"

Жуниныг хөдлөхгүй байхаар нь би дэр аваад түүн рүү шидэж орхив. Харин тэр булталгүйгээр, доош харан зогсоно.

"Би чамд бүхнийг өгсөн! Ямар их зүйл чамд өгснийг чи мэдэхгүй! Чиний төлөө хийсэн жижигхэн зүйлийг ч чи мэдэхгүй. Би чамд хорвоо дэлхийг өгсөн! Харин чи миний гуйсан энгийн зүйлийг ч хийж чадахгүй байна!"

Түүний байгаа байдал уурыг минь хүргэж, буцлуулах шиг л болов. Би түүнийг цохиж, юм шидсээр л байлаа. Учир нь би түүнийг өвтгөмөөр байна, тэр гэмтэх эсэх надад огтхон ч хамаа алга. Энэ мөчид би үнэхээр шархалсан, эцэж цуцсан байна.

"Би чамд боль гэж хэлсэн! Надад битгий хүр гэж би хэлсэн! Би өвдөж байна гэж хэлсэн! Би чамд хэлсэн, ганцаас илүү удаа. Харин чи над руу хараагүй, намайг тоогоогүй!"

Escort // completedWhere stories live. Discover now