Case-61

4.3K 293 49
                                    



"Hey, уучлаарай би сүүлийн хэд хоног завгүй байлаа. Чи ээлжээ сольж дуусах гэж байна уу?"

Барны нөгөө талаас хэн нэгэн надаас ийн асуув. Өнөөдөр бол Club SAAB-д бармен хийх сүүлчийн өдөр мөн би шөнө болохоос өмнө явахын тулд цэвэрлэгээ хийж байна. Би энд 15 цагаас хойш 4 цаг ээлжинд ажилласан бөгөөд ээлж маань  дууссан учир явах гэж байна. Харин Сэүн ирэхгүй бололтой.

"Т-тиймээ" түүнийг энд харсандаа би цочирдож, бараг л бухимдсан хоолойгоор хэлчихэв.

Түүний царайлаг төрхийг харахад зүрх минь аз жаргалаас болж ийш тийш үсчин цовхчих ажээ. Тэр сүүлийн хэдэн өдөр над руу залгаагүй мөн намайг ирж аваагүй болохоор би  түүнийг дахиад л зугтчихсан юм байх гэж бодож байсан юм. Энэ бүхний дараа би буруутай санагдаад ирлээ. Сэүн надад тусалсан байхад би Ким Жунинтай уулзан, түүний мэдрэмжийг дахиад л үл тоож орхисон.

"Би чамайг гадаа хүлээж байя! Хоол идэцгээе" хэмээн Сэүнийг жаргалтайгаар хэлэхэд би зүгээр л инээмсэглэн толгойгоо дохилоо.

Түүнийг цааш алхан явахад би түргэхэн шиг ажлаа дуусгав. Би Club Saab дахь хүмүүстэй салах ёс хийгээд гарахад Сэүн тамхи татангаа намайг хүлээж байх нь тэр.

"Намайг санасан уу?" тэр тамхиа хаяад  ийн асуулаа.

"Мэдээж, би чамтай 4н өдөр уулзсангүй. Би чамайг.... намайг орхисон юм байх гэж бодсон. " би түүнд үнэнийг хэлэхээс айсангүй. Хэдийгээр үүнийг хэлж байхдаа гунигтай байсан ч тэр миний хэлж буй үгсийн утга учрыг мэдэж байгаа шүү дээ.

"Мира..." гээд түүнийг хэлэхэд гэмшиж байгааг минь тэр мэдэж байгаа гэж ойлгосондоо ичиж орхилоо.

"Март даа" хэмээн би хүчлэн инээмсэглээд  "Буцаж ирсэнд чинь харин баяртай байна." гэв.

Бид нэг нэгэн рүүгээ ойртоход У Сэүний үнэр уушгийг минь дүүргэж орхив. Тансаг үнэртэй үс болон тамхи холилдсон үнэр. Гэрийг минь санагдуулдаг таатай үнэр. Тэр бэлхүүснээс минь тэврээд инээмсэглэх агаад бид түүний машин руу алхлаа. Түүнийг надад уурлаагүйд сайхан санагдаж байна.

"Чамтай хуваалцах маш олон сайн мэдээ байна. Баяр баяслаас болж би төв царайлж чадахгүй нь ээ."  тэр машиныхаа зорчигчийн хаалгыг нээж өгөхдөө ийн хэллээ.

Машинд нь суухад түүний машины урд хэсэгт ягаан баглаатай цэцэг байж байсан бөгөөд тэр машинд суугаад тэр цэцгээ надад өгөв.

Escort // completedWhere stories live. Discover now