Case-58

4.7K 298 38
                                    



"Энэ хэцүү амьдрал уу?" би эцэст нь юм дуугарлаа. "Заримдаа бүжиглэнэ гэдэг буруу сонголт шиг санагддаг юм. Гэсэн ч миний хийхийг хүсч байгаа бүх зүйл бүжиглэх"

"Бүх ажил л хэцүү. Айдолын амьдрал хүртэл. Гэсэн хэдий ч үүнээс сайхан байдлыг мэдэрдэг юм." хэмээн Викториа хэллээ.

"Бүх зүйл зугаатай байдаг юм. Чи үнэгүй бүхнийг авна гээд л бод. Хүмүүс чамд онцгой хандана. Эмэгтэйчүүд чамайг хайрлана. Чи мөнгөтэй болно" гэж Бэкхён хэлэх нь тэр.

"Гэхдээ чи Crazy-д буцаад ирж болно шүү. Бид бүгд чамайг нээлттэйгээр хүлээн авах болно" Crazy-н ахлагч бидний яриан дундуур орж ирэн ийн хэллээ.

"Бүжиглэх илүү хөгжилтэй шдээ" Crazy, Wings-н бүжигчид орилцгооно.

Бүжигчид болон айдолууд хоорондоо аль амьдрал нь илүү дээр болох талаар маргалдаж эхлэх нь тэр. Тэднийг харан суух хүртэл сайхан санагдаж байна. Яагаад тэднийг нэг гэр бүл гэдгийг би одоо л ойлгох шиг. Энэ компани дахь хүмүүсийн харилцаа холбоо үнэхээр дулаахан юм.

Тэдэнтэй хамт инээлдэж байх зуур ширээн доор байх хөлөнд минь нэг зүйл мэдрэгдэх нь тэр. Үл тоохыг хичээсэн ч байн байн хүрч, хүрэх тусам илүү зөөлнөөр, илүү дур хөдлөм болно. 4дэх удаагаа надад хүрэхэд нь би миний урд суух түүн рүү харлаа. Тэр алкохолыг хундага хундагаар нь уунгаа бусадтай ярилцах бөгөөд нүд улайчихсан байв. Магадгүй түүний дур тачаал нь хөдөлсөн биз.

Жунин нууцаар надад хүрээд л байлаа. Хүрэлт бүр нь догдлолыг өгнө. Үл тоосоор л байсан ч тэр надад далд дохио явуулаад байгаа нь илт. Түүний болих хүртэл нь би хүмүүстэй ярилцаж инээлдлээ.

"Би амарлаа" хэмээн Жунин босоод хэлэх нь тэр. Тэр үл ялиг найгах аж. "Үүпс"

Чанёол түүнийг барин авахад тэр дүрсгүйгээр инээх нь тэр. Тэр тэнцвэрээ олон зогссоныхоо дараа биднээс холдон явав.

"Тэр зүгээр үү? Хён, та түүнийг харах хэрэгэй байх" Кёнсүүг санаа зовсон байртай хэлэхэд менежирүүдийн нэг нь түүний араас явлаа.

"Тэр нэг газар тамхилж байгаа байх. Ойрд хэт их татаад байгаа" Жүнмён чимээгүйхэн хэлсэн нь санааг минь зовоох нь тэр.

"Тэр маш их дарамтанд байгаа. Захирал түүнд албумаа дуусгах сүүлчийн хугацааг нь заагаад өгчихсөн. Дэлхийн аялан тоглолтондоо ч бас бэлдэж байгаа. Заримдаа түүнийг өрөвдөх юм" хэмээн Шиүмин хэллээ.

Тэд Жунины ажлын талаар илүү их ярьж эхлэх нь тэр. Эксогийн менежир тоглоом хийх үед л нүүрэн дээр минь уйтгар гуниг наалдчихсан байсан гэдгийг би мэдлээ. Сүжон ч бас үүнийг минь анзаарчихсан байв.

Escort // completedWhere stories live. Discover now