Case -28

6K 310 9
                                    


Сэрэхэд минь Кай орны нөгөө талд байх бөгөөд бид хоёул нүцгэн байх аж. Түүн рүү харахад тэр одоог хүртэл унтсаар л байлаа. Түүнийг өдрийн гэрэл харахаас өмнө би буудлын өрөөг орхихыг хүссэн учир болгоомжтойгоор хувцаслав. Согтуу сэтгэлээ илчилсэн (ядахдаа би үүнийг сэтгэл илчлэлт гэж дуудаж чадвал шүү дээ)  шөнийн дараа бидэнд нэг нэгэндээ хэлэх зүйл байхгүй.

"... гэхдээ би чиний талаар бодохоо больж чадахгүй нь"

"Новш... Жон Мира чи надад юуo хийгээд байгаа юм бэ?"

"Нааш ир Мира... гуйя"

Өнгөрсөн шөнө хэлсэн нялуун үгсээ санахгүй гэдэгт нь би 90н хувь итгэлтэй байна. Үлдсэн 10н хувь... санаанд нь ч багтамгүй тэр вант улсад л буй 10н хувь. Хаалга онгойлгон гарахын яг даваан дээр...

"Өнгөрсөн шөнө би чамд юу гэж хэлсэн?"
Эргэн харахад Кай сэрчихсэн байх бөгөөд толгой нь өвдсөн бололтой гараа толгойн дээрээ тавьсан байх аж. Хаалган дээрээс гараа аван юу ч хэлэлгүйгээр түүн рүү харлаа.

"Юу ч хэлсэн бай... тэрэнд минь битгий итгээрэй"

Тэр санасан бололтой. Үнэн ч бай худал ч бай түүний хэлсэн зүйл өөрт нь таалагдаагүй бололтой.

"Хэлсэн зүйлд чинь би итгэхгүй ээ, Кай"

"Сайн байна. Уусан үедээ хэлсэн зүйл минь үнэн гэсэн үг биш. Тиймээс өөрийгөө битгий дөвийлгөөрэй"

Би жуумалзаад түүнээс хараагаа салган "Чи сонор сэрэмжтэй новш юмаа" гэлээ.

"Чи ХонКонгд очих юмуу?"

Бурхан минь, тэр өнөө өглөө хэт их ярьж байна. Зүгээр л намайг тайван орхиодохооч дээ.

"Чамд ямар хамаатай юм?"

"Хэрвээ чи очих юм бол уулзацгаая. Би чиний байрласан газар байрлах учир өрөөнийхөө тухай явуулаарай"

"Би ХонКонгд чамтай унтахгүй ээ. " Ким захирал ч бас MAMA 2016-д явна гэсэн яриа гараад байсан учир би түүнийг эсэргүүцлээ.  Кайтай бэлгийн харилцаатай гэдэг минь ойртож буй дебутэд минь саад болоосой гэж хүсэхгүй байна.

"Яаа Мира!" тэр над руу ширтсээр өөдөөс минь ирэх аж. Бид нүүр нүүрээ харалцан зогсох агаад тэр "Би чамд зохих ёсоор нь төлөх болохоор надад үйлчилгээ хэрэгтэй үед үйлчил" гэх нь тэр.

Тэгэхээр Кай түүний менежир одоо хүртэл над руу мөнгө шилжүүлсээр байгаа гэдэгт итгэсээр байгаа юм байна. Түүний тархинд бид одоог хүртэл үйлчлүүлэгч-дуудлагын хүүхний харилцаатай. Энэ новшид би урьд урьдынхаа илүү таалагдаж байгаа. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл түүнд үнэнийг хэлэх хэрэгтэй бололтой. Гэвч одоо тохиромжтой цаг нь биш байна. Надад тоглоом таалагддаг бас би энэ тоглоомыг хараал идсэн амьдралынхаа дараагийн зугаацал болгомоор байна.

Би түүн рүү нэг алхам ойртон ууртай царай руу нь харлаа. Би түүний хүзүүнээс барин удаанаар уруулыг нь өөрийнхөө уруулд наахад тэр үнсэлтэнд минь хариу үзүүлэх нь тэр. Энэ үнсэлт байдаг шигээ л бус арай зөөлхөн байсан нь намайг гайхшруулсан юм. Бараг л минут хэртэй үнсэлцсний эцэст би түүнээс саллаа.

"Ойлголоо" би зөөлнөөр хэлээд "Бид тэнд байхаас хойш уулзацгаая" гэв.

Би гарахаасаа өмнө түүн рүү ирмэлээ.

Кай-д би таалагддаг гэдгийг түүнд ойлгуулах үйл ажиллагаа гэх тоглоомоор би зугаацаж эхлэж байна. Би үүнд хожих болно новш минь, тиймээ би хожих болно.

▪️▪️▪️

Хөлөөрөө бэлхүүсийг нь ороосоор би түүний өвөр дээр сууна. Хөл минь даашинзны минь завсараар цухуйх агаад зөрүүдлэн байж даашинзаа тайлаагүй минь түүний дур хүслийг ихээр өдөөх аж. Би түүний цээжийг дээш доош илж эхлэлээ.

"Чамд энэ таалагдаж байна уу ? Үүнийг үнсмээр байна уу ?" би цээжээ түүнд ойртуулахад тэр хөхний товчийг минь дур хүслэнтэйгээр хөхөж эхлэх нь тэр. Гэхдээ би түүнийг хурдхан шиг өөрөөсөө түлхсэн юм.

"Энэ хангалттай " би ийн хэлээд түүний өвөр дээр хөдлөлөө.

Тэр уур уцаараар дүүрэн харагдана. Тэр өөрийгөө барихыг хичээвч түүний илд хатуурч бэлгийн дур хүслээ зоргоор нь тавьж байлаа. Би түүний дээрээс бослоо.

"Суухад минь чи хөлийг минь хараад байсан. Ингэвэл ямар байна? Ингэж харуулах таалагдаж байна уу? " би хөлөө түүний хөлөн дээр тавьсан байх агаад хөл минь түүний цээжтэй ойр байх ажээ. Би түүнд гайхалтай зураглалыг харуулж байна шүү дээ.

"Би үүнийг харахаас илүү зүйлийг хиймээр байна..." хэмээн тэр хэллээ. Ийм зүйл хийж байгаад минь тэр гайхаж байсан ч энэ намайг улам л өдөөж байсан юм.

"Би хариуцлагыг нь хүлээнээ. Чи зөвхөн миний хэлснийг л хийх болно. Одоо чи миний хөлийг харж байна..."  би гараа шагайгаараа гүйлгэж байгаад өвдөгөө ил гаргалаа.

Зөөлхөн арьсан дээгүүрээ хуруугаа гүйлгэн гуяаа илбэнэ. Тэр над руу  талархсан, итгэл тээсэн харцаар харна. Гар минь гуян дээр минь очсон байх агаад даашинзныхаа оноогоор гараа орууллаа.

Хуруу минь хар торгон дотоожны минь дотуур орсон байгааг тэр харж чадахгүй. Бэлгийн уруулан дээр хуруу минь байгааг, хэлүүгээ үрж буйг минь ч тэр харж чадахгүй. Хурууныхаа өндгөөр товшин буйг минь ч тэр харж чадахгүй. Түүний харж чадах зүйл бол хөдлөж буй даашинз, тэнгэрлэг төрх тодорч буй нүүр минь л байв.

Түүн рүү атаархлын харц чулуудна. Түүнийг суллаагүй болохоор тэр намайг харж чадахгүй байна шүү дээ. Тэр надад хүрэхийг хүсч байгаа. Хүссэнээрээ хүрэхийг тэр хүсч байгаа. Түүний хатуу илд дотор минь орохыг ч хүсч байгаа. Гэвч гавласан гавнаас минь болоод л тэр тэгэж чадахгүй байна.

Escort // completedWhere stories live. Discover now