Case -1

20.6K 778 37
                                    



"Хэрвээ чи үнэхээр бидэнд ирээдүй байгаа гэж бодож байвал, би чамайг хэт өндөрөөр үнэлсэн юм шиг байна. Өмнөх шигээ л бай, Мира. Би бол Ким Кай харин чи бол зүгээр л мэргэжлийн бүжигчин болохыг хүсдэг, өндөр өртгөөр биеэ үнэлдэг нэгэн. Бидэнд маргааш гэж үгүй. Бидэнд зөвхөн шөнө л гэж бий. Одоо. Яг энэ мөчид. Миний ор. Энэ л бидэнд байгаа цор ганц зүйл"

Орд харш шиг нэгэн байшингийн гантиган шалан дээгүүр алхалсаар ортол танил мэдрэмжүүд намайг бүчин авлаа. Энэ 4000 метр квадрат орд харш хүүхэд насны минь тамын хонгил байсан гэлтэй. Түгжигдэж, хоригдож байсан үеэ дахин дурсахыг хүсээгүй ч айдас бүх биеийг минь бүрхэж байлаа.

"Чамайг ирсэнд баяртай байна" хэмээн 50н настай үзэсгэлэнтэй агаад ухаалаг эмэгтэй бизнесийн өнгөөр хэлэх нь тэр.

"Суу л даа"

Чамин засалтай зочны өрөөн дэх хамба хилэн сандал дээр тэр намайг суухыг дохилоо. Хэдий бид бие биенээсээ хөндийрсөн ч тэр миний ээж шүү дээ.

"Би чиний эргэн тойрныг дагаж мөшгимөөргүй байна, Мира. Энд буцаад ир мөн энэ ичгүүртэй жүжгээ зогсоо. Чамайг гэрт чинь ирүүлэх бол өвөөгийн чинь сүүлчийн хүсэл байсан"

Тэр өвөөгийн минь талаар дурьдахдаа эмээсэнгүй. Энэ аймшигтай гэр бүлийнхэн өвөөд минь хэлэхийг хүссэнээ хэлж байсанд итгэхгүй нь. "Хан" байгууллагын гайхамшигт удирдагч Хан Хёксүү сүүлчийн амьсгалаа хураахаасаа өмнө надад юу хэлсэн бэ ? гэдгийг л тэд дотроо таамаглаж, төсөөлж байгаа. Учир нь өвөөг нас барахаас нь өмнө ярилцсан хамгийн сүүлчийн хүн би байсан юм.

"Би энэ шоронд мөн энэ гэр бүлд эргэн ирж чадахгүй. Мөн би "гэр бүл" ч гэж хэлж чадахгүй нь. Намайг уучлаарай, ээжээ. Би таньд хайртай. Гэхдээ та хэзээ ч миний хүссэн хайраар намайг хайрлаж чадахгүй. Таний хувьд би зүгээр л бизнесийн барьцаа чинь, үгүй гэж үү? Бас би ийм байр суурьтай энд байж чадахгүй. Би зүгээр л хэзээ ч ...буцаж ирэхгүй гэдгээ хэлэхээр ирсэн юм."

Би босоод түүнд эелдгээр бөхийчихөөд эндээс гарахаар алхав. Хаалганд дөхөж ирэхэд би түүнийг босон над руу алхан ирж байгааг нь сонслоо.

"Өвөө чинь чамд юу гэж хэлсэн юм?"

Би түүний хоолойны өнгийг ойлгохгүй нь. Гэвч миний шунахай гэр бүлийхэнд өвөөгийн минь надад юу гэж хэлсэн нь л сонирхолтой байгаа биз. Одоог хүртэл "Хан" байгууллагат хэн ноёрхохыг хэн ч мэдэхгүй байгаа. 2017 оноос өмнө өвөөгийн гэрээслэлийг илчлэхгүй байх нь өвөөгийн хүсэл байсан юм.

Escort // completedWhere stories live. Discover now