Case-57

4.1K 367 35
                                    




"Ж-Жунин..."

Түүний нүд рүү ширтэх мөчид зүрх минь галзуу аятай л цохилох нь тэр. Түүний дүр төрх бүхий л мэдрэхүйг минь өөрчлөсөн ч тийм их цочирдуулсангүй.

"Битгий яв... гуйя" хэмээн тэр хэлэв. Чанга хөгжимнөөс болоод түүний хоолой бараг л сонсогдоогүй юм.

Түүний хүчирхэг харцнаас дальдчин би эргэн тойрон руу л ширтэнэ. Бидний дунд хэдхэн алхмын л зай байх бөгөөд тэр надтай ойрхон байснаас болоод би дуугаа хураачихав. Түүнд баяртай гэж хэлэх үедээ л би салах ёс гүйцэтгэсэн. Өнгөрсөн хэдэн сарын турш бидний дунд юу ч байлаа гэсэн зөвхөн сэтгэлийн шархыг л бидэнд өгч байсан юм. Магадгүй зөвхөн надад л тэгсэн байж болох юм. Би түүний талаар мэдэхгүй байна.

Хэдэн долоо хоногийн турш биднийг хамтад нь байлгах тэр газраас би зайлсхийсэн. Би өөртөө үргэлж л түүний талаар битгий бод хэмээн хэлж байсан. Гэвч бие махбодь минь оюун санаанаас минь илүү бололтой. Учир нь түүний үнэр, түүний хүрэлт зэрэг  түүний тухай дурсамжууд надад сэтгэл ханамжийг өгч байсан юм. Хэдийгээр би өөрийн хүчин чармайлтыг гаргасан ч гэлээ... Түүнийг ойрхоноос харах үед дотор минь мэдрэгдэж буй мэдрэмжүүдийг би үзэн ядаж байна. Асар хүчтэй тэмүүлэл, бие махбодийн хэрэгцээ намайг тойрон эргэлдэж байсанд би хойш алхаад түүний нүднээс өөр зүйлсийг харахыг хичээж байлаа.

"Би ажлаа хийх хэрэгтэй" түүнээс хоёр алхам холдоод би  ийн хэлэв.

"Битгий худал хэл. Жош ажил чинь дууссан гэсэн"

Мэдээж тэр клубын менежирийг мэднэ. Түүнтэй ярилцмааргүй байна гэж шууд нүүрэн дээр нь хэлэхгүй л бол зугтаж чадахгүй байх. Хүлээ, би түүнд хэлж чадна. Үнэнээс зугтах эсвэл сайхан аашлах хэрэг байхгүй шүү дээ. Бид найзууд биш. Бизнесийн хамтрагчид, амрагууд ч биш... Одоо бид зүгээр л танилууд.


"Юу хүсээд байгаа юм?" байж болох хамгийн эелдэг байдлаар түүнд хэллээ. "Учир нь би удаан байж чадахгүй нь. Миний унаа ирчихэж"

Би худлаа ярьчихав. Сэүн байхгүй болохоор би автобусаар явахаар төлөвлөсөн. Хэдийгээр би түүнд намайг ганцааранг минь орхи гэж хэлмээр байгаа ч тэгж хэлж чадахгүй нь. Учир нь бид салах ёс хийх үед юмс илүү тайван амгалан болсон. Би түүнийг ямар нэг зүйл хэлэхийг нь хүлээнэ. Хаана байсныг минь, надад юу болсныг, яагаад явсныг минь тэр асуух болов уу? Магадгүй тэр байдаг л нэг асуултыг асуух байх. Яг л Сэүн намайг олохдоо асууж байсан шиг асуултуудыг. Би хүлээсээр, хүлээсээр л байсан. Гэвч тэр асуусангүй. Оронд нь бидэн рүү харах хачин харцнууд болон чанга хөгжим л сонсогдох аж.

Escort // completedWhere stories live. Discover now