Case-63

4.4K 326 33
                                    

Хажууд минь байх үзэсгэлэнтэй эмэгтэйг ширтэж буй минь надад хачин мэдрэмжийг мэдрүүлнэ. Би хэзээ ч түүн шиг ийм дэгжин, үзэсгэлэнтэй мөн яриасаг, халуун дулаан нэгэнтэй уулзаж байгаагүй. Бүх л амьдралынхаа туршид би хайр энэрэл бус тансаг байдал, эд хөрөнгийг л чухалчилдаг эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байсан. Миний эмээ Жон Сане харин тэдгээр баян эзэгтэй нар шиг байгаагүй.

Хатагтай У-н байгаа байдал нь таатай мөн сэргэг мэдрэмжийг өгч байна. Сэүний ээж эелдэг, ялдам эх хүний төгс илэрхийлэл юм.

"Миний хүү надад чамайг сургуульдаа буцаж сурах сонирхолтой гэсэн. Би чамайг Донггук их сургуульд оруулж чадна. Би элсэгчдийг хариуцдаг тэнхимийнхэнтэй найзууд мөн энэ сургуулийг зэвсэгт хүчин ивээн тэтгэдэг. Хувийн компаниуд энэ сургуулиар оролдож чадахгүй"

Сэүний ээж ингэж хэлэхийнхээ зэрэгцээ хүүгийнхээ хоолыг бэлтгэж өгч, харин Сэүн яг л 5 настай нялх хүү шиг аашлах аж. Сэүний ээж түүнд шөлийг нь халбагдаж өгөхөд би бүр ч илүү гайхширч орхив.

"Баярлалаа хатагтай У. Би энэ тусламжийг чинь авахгүй гэж худал хэлмээргүй байна. Учир нь би сургуульдаа буцаж сурмаар нь байгаа нь үнэн. Надад ингэж тусалж байгаад чинь талархаад ч ханахгүй нь."

"Тэгэх хэрэггүй ээ, хонгор минь. Сэүн надад чамайг өөртэй нь дотно, найзаас ч илүү гэж хэлсэн. Мэдээж миний нөхөр бид 2 ч бас чамд найрсаг хандах болно. Миний хүү надтай тийм ч их хүн танилцуулдаггүй. Одоо бид хамтдаа хоол идэж байгаа нь чи түүний хувьд үнэхээр онцгой гэдгийг нотолж байнаа"

"Ээжээ, Мирагийн өмнө битгий намайг эвгүй байдалд оруулаад бай л даа"

Хатагтай У түүний хацрыг чимхээд духан дээр нь үнслээ. Энэ үнэхээр хайр татам үзэгдэл байсан юм. Ээж хүү 2 нэг нэгэндээ ямар хайр татмаар хандаж байгааг нь хараад би инээлээ. Сэүний өөр нэгэн талыг харсандаа би үнэхээр баяртай байна.

"Надтай хоол идэж байгаа анхны эмэгтэй гэдгээ Мира мэдэх хэрэгтэй шүү дээ. Энэ үнэхээр том үйл явдал." гээд Сэүний ээж над руу харж жуумалзаад "Түүний найз охидуудыг шүүмжлэх болов уу гэж тэр айдаг. Учир нь би миний царайлаг хүүд хэн ч төгс тохирохгүй гэж үргэлж хэлдэг байсан. Гэхдээ тэр чамайг танилцуулахаасаа өмнө 2 удаа бодоогүй бололтой шүү. Энэ л их зүйлийг хэлээд өгч байна"

Хатагтай У над руу ирмэхэд би ичингүйрэн инээмсэглэлээ. Тэр үнэхээр гайхалтай мөн хөгжилтэй нэгэн юм. Яг л хүү шигээ.

Escort // completedWhere stories live. Discover now