Case -48

4.6K 328 25
                                    


Яг л дуулгавартай охин шиг би Сэүний зөвлөгөөг сонссон юм. Жунинаас болж сэтгэл санаагаар унахыг хүсээгүй тул үргэлж байдаг шигээ л дууны болон бүжгийн хичээлдээ хамрагдаж байлаа. Харин өнөөдөр үнэхээр ачаалалтай байв.. Учир нь  бид нүүрээ будаж, хувцаслаж хэд хэдэн зураг авахуулсан билээ. Хэдийгээр бид рүүки ч гэлээ яг л жинхэнэ одод шиг харагдаж байсанд би гайхширсан юм. Өнөөдөр л би эдгээр жаахан охидуудтай дотносчихсон гэдгээ мөн тэдэнд муу үлгэр дууриалал үзүүлсэн ч гэлээ тэд надад итгэсээр байдаг гэдгийг ойлгосон юм.

Айрин, Жуй, Сылги, Еэрин, Вэнди мөн үлдсэн охидууд тэд бүгд л эрхэм, нандин охидууд юм.  16-18 насны охидуудад тэд үнэхээр таалагдах байх мөн бид бүгд л дебут хийгээсэй гэж юу юунаас илүү хүсч байна.

Гэвч 1р сарын 15н улам л ойртож биднээс зөвхөн хэд нь л сонгогдох тэр үе улам л дөхсөөр л....

"Сайн ажиллалаа, охидуудаа. Энэ зураг авалтыг мөн үнэлж, маргааш үр дүнг нь зарлах болно"

Бид бүгд тус тусынхаа замыг хөөн салж явж байгаад би Сэүнийг кафед ганцаараа байж байхыг нь олж харлаа. Хэрвээ тэр стэфф юмуу ямар нэг уран бүтээлчтэй байсан бол би түүн дээр очихгүй байх байсан. Учир нь бидний нөхөрлөл түүнд асуудал авчирчихвий гэхээс би айсан болохоороо. Гэвч тэр ганцаараа байгаа тул би сайнуу хэмээн хэллээ.

"Өнөөдөр ямархуу байв?" гэсээр би суунгаа асуув. Тэр кофе уунгаа Ipad-н дээрээ ямар нэг юм хийж байсан ч намайг хараад болилоо.

"Үнэндээ би чамайг хүлээж байсан юм. Яг чам руу залгах гэж байлаа. Өнөө шөнө гадуур гарцгаая" тэр догдолсон янзтай хэлнэ.

"Хаашаа явахаар төлөвлөсөн юм?"

"NB"

Жунины хувьд NB яг л хоёр дох гэр нь гэсэн үг тул би эргэлзэж орхилоо. Тэр ч бас тэнд байна гэдэг нь ямар ч эргэлзээгүй.

"Жунин тэнд байх болно" Сэүн яг миний бодлыг уншсан мэт хэллээ.

"Явахгүй байх өөр өчнөөн шалтгаан байна шүү дээ"

"Яагаад? Яагаад тэр чамд ингэж нөлөөлөхийг нь чи зөвшөөрөөд байгаа юм? Өөрөөс нь зугтаж буйг харах тусам л түүний бардамнал ихсэх болно. $100,000-н хүүхэн биш гэдгээ түүнд батал"

Сэүний зөв ч би бар руу явмааргүй байна. Үнэндээ миний өөртөө итгэх итгэл үгүй болчихсон. Жунинтай нүүр нүүрээ харж уулзана гэдэг шарх авч байгаагаас өөрцгүй зүйл.

Escort // completedWhere stories live. Discover now