Case-89

4K 389 96
                                    


Зээлсэн цаг хугацаа, зээлсэн аз жаргал

"Чи хэн бэ?" хэн нэгэн дуугарахад би цочиж орхилоо.

Бүх хүн унтаж байх хооронд би чимээгүйхэн гарах гэж хичээсэн юм. Хэдийгээр хатагтай Ким намайг өчигдөр шөнө үлдээч гэсэн ч Жунины гэр бүлийнхэнтэй өглөө уулзах зөв зүйл биш гэж би бодсон. Гэхдээ хэн нэгэнд би баригдчихлаа. Гуч гаран насны эмэгтэй урд минь гараа зөрүүлэн зогсоно.

"Өршөөгөөрэй?"

"Өмнө нь би чиний талаар сонсож байгаагүй мөн чамайг харж ч байгаагүй. Яагаад ээж минь чамаас үлдэхийг асуусан гэж? Хамгийн чухал нь манай дүү яагаад чамаас болж солиорох шахаад байгаа юм?"

"Би... м-мэдэхгүй ээ." Би үнэнээр нь хэлсэн юм. Эгч. Жунин эгчтэй юм байна. Би энэ талаар мэдээгүй юм байна.

"Секс үү?" тэр шууд л асууж орхисон бөгөөд толгой доошлуулахдаа хөх минь түүний нүдний өмнө ил харагдаж байсныг ойлголоо.

"Толгойгоо бөхийлгөөд хэрэггүй. Би бага дүүгийнхээ талаар бүхнийг мэднэ. Та хоёрыг хувцастайгаа унтсанд нь би гайхаад байна. Зүгээр л унтсан."

Тэр намайг дорд үзэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ би түүний шүүмжлэлийг сонсоод байхаар нэгэн биш.

"Надад дургүй байгаа бол ойлгож байна. Гэхдээ энэ зүгээр л нэг секс биш гэдгийг хэлмээр байна"

"Би чамд дургүй байгаад байгаа юм биш. Чамд итгэхгүй байна. Хэрвээ чи анзаарсан бол хүн бүр түүнд анхаарал хандуулдаг. Түүний найзууд, хамтлаг, аав ээж хоёр гээд л. Надаас бусад бүх хүн. Би түүний хар тамхины хэрэглээ, сексийн донтолт, хачин хандлагыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ чи түүний хөлсөлсөн дуудлагын хүүхнүүдийн нэг бол одоо явж үз"

"Д-дуудлагын хүүхнүүд?"

"Тэр чамд галзуурах шахдаг гэдэгт чи итгэдэггүй бололтой, тийм үү? Түүний зэрлэг, гаж хүслийг хангахын тулд Чанёол түүнд төрөл бүрийн дуудлагын хүүхэн хөлсөлж өгдөг юм. Чадаж байгаа дээр явж үз. Чи түүнд туслаж байгаа юм биш, түүнийг хүлээн авч байна. Түүнд тэнцвэр, эрүүл ухаан хэрэгтэй. Түүний сэтгэлд нийцүүлээд л байвал чи улам дордоно"

"Яг одоо амаа хамхи, нүүна"

Хойш эргэн харвал Жунин ч бас сэрчихсэн эгч рүүгээ орилж байлаа. Дараагийн мөчид нөгөө эмэгтэй ууртай ээж шиг л Жунины толгойг цохих нь тэр.

"Ким Жунин, чи хэзээ ч намайг дуугүй болгож чадахгүй. Үхмээр байна уу?" тэр түүнийг цохисоор байсан ч Жунин түүнээс холдоод над дээр ирэн бэлхүүсээр минь тэвэрлээ.

Escort // completedWhere stories live. Discover now