Case-77

4K 386 95
                                    



"Энэ үнэн гэж үү, Сэүн?" би түүнээс ширүүнээр асуусан бөгөөд тэр над руу харсаар л байв.

"Exo'rdium тоглолтын үеэр надтай анх уулзсан чинь Жунинаас л болсон хэрэг юм уу?"

Сэүн зүгээр л доош харах ажээ. Би түүнийг бүхнийг нуухаа болиод, нүүрэн дээр минь бүгдийг хэлээсэй гэж хүсч байна. Учир нь эхлэлээсээ авахуулаад л би түүнийг үнэнийг хэлээсэй гэж хүсч байсан. Тэр миний сайн найз шүү дээ. Надад хэзээ ч худал хэлэхгүй гэдэгт би итгэж байсан.

"Тэр бол хараал идсэн новш болохоор л. Тэр дөрвөн жилийн өмнөх явдлыг марталгүйгээр надаас хариугаа авах гээд чамайг ашигласан" гэж Жунин шүдээ зуун хэлсэн бөгөөд энэ удаа тэр илүү тайван сонсогдлоо. Эмчилгээ нь үйлчилсэн бололтой байсан хэдий ч тэр дуугүй байсангүй.

"Үнэнээ хэл. Манхаттан-р аялая гэж хэлэхдээ хүртэл далд санаа агуулж байсан хэрэг үү?"

Асуултууд ар араасаа цуварч, яг л бодож байсан шиг минь Сэүн чимээгүй байсан болохоор би илүү ихийг асуугаад л байлаа. Нулимс урсана. Учир нь түүний чимээгүй байгаа нь тийм гэснийг илтгэж байгаа болохоор урам хугарч байсан юм. Миний асуусан бүхэн хоосон зүйл. Би бүх хариултыг мэднэ.

"Намайг Жунинаас аврахдаа надад анхаарал тавьдаг болохоороо тэгсэн юм уу? Эсвэл Жуниныг чадах гэсэндээ юу?"

"Намайг уучлаарай..." тэр эцэст нь ийн хэлэхэд зүрх минь цуурч хагарах шиг л боллоо. Би зүгээр л доош хараад, урам хугарсан байртай толгойгоо сэгсэрсэн юм.

"Маш муу, Сэүн. Намайг үнэхээр өвтгөж байна"

"Мира, би өөрөө тайлбарлъя. Гуйя сонсоо-"

" Түүнийг битгий сонс. Тэр худал хэлсээр л байна, тэр бол хараал идсэн худалч!." Жунин дахиад л эхлэсэн бөгөөд тэр надаас гараа авлаа. Сүүлийн хэдэн минутын турш бид гар гараа атгалцаад байж байсан гэдгийг анзаараагүй юм байна.

"Амаа хамхи, Ким Жунин. Энэ чамд хамаагүй" Сэүн өөдөөс нь ориллоо.

"Хэн гэнэн эмэгтэйг найзаа болгон ашигласан билээ? Бид ахлах сургуулийн хүүхдүүд биш. Би чамайг уучлаж чадахгүй" Жунин босоод Сэүний зүг явав.

"Чи өөрийгөө хэлэх хэрэгтэй, Жунин. Чи Мираг шархлуулахын тулд өөр эмэгтэйчүүдийг ашигласан!" Сэүн босч ирээд Жуниныг хүчтэйгээр түлхээд "Түүнийг хэзээ ч сонгохгүй гэдгээ батлахын тулд нүүрэн дээр нь хэний ч үл мэдэх охидуудыг үнсэж, шаасан. Чи түүнийг шархлуулахын тулд Сүкиг ашигласан!"

Escort // completedWhere stories live. Discover now