Case-66

3.5K 329 38
                                    


Нүүрэн дээр минь гэрэл ойж, өөр нэгэн дулаан биеийг минь бүрхэнэ. Эргэн харахад Сэүн хажууд минь, намайг ороон тэврээд маш тайван унтаж байлаа. Жуниныг унтаж байхад гардаг намуухан хурхирах дуу, эрүүл бус дуу алга.

Өнгөрсөн шөнө нь ухаанаа алдталаа шаалцаагүй залуутайгаа хамт сэрж буй анхны тохиолдол. Сэүнээс дэргэд минь унтахыг асуухад тэр зөвшөөрөн намайг тэврээд унтсан. Энэ үнэхээр өөр юм. Өмнөх 3н үерхлээс минь огт өөр. Жунинтай өнгөрүүлдэгээс ч өөр.

Би үүнийг сүйтгэж чадахгүй нь.

Сэүн бол миний сайн найз, миний хүн, миний хувь төөрөг. Хэрвээ би үүнийг үгүй хийвэл, миний тухай бүхнийг мэддэг, намайг хүлээж авсан цорын ганц хүнийг алдах болно.

Би өглөөний цай бэлдэхээр орноосоо бослоо. Сэүн хоолонд дуртай, тэр өглөө хангалттай их хэмжээгээр идэх дуртай. Өмнө нь тэр надад өглөө бүр савласан өглөөний цай авчирч өгдөг байсан. Одоо л би түүнийг ямар гэрсэг залуу гэдгийг мэдэж байна мөн би түүнд анхаарал тавих хэрэгтэй. Түүний ээж үргэлж түүнийг эрхлүүлдэг. Би дутаж болохгүй шүү дээ.

Өндөг болон зайдас шарж байх зуур сандал дуугара нь сонстов. Эргэн хартал тэр инээмсэглэн над руу харж байлаа. Түүний нойрмог царай үнэхээр цэвэр ариун мөн шинэ юм. Царайлаг айдол ийм.. энгийн харагдаж байна гэдэг итгэхэд бэрх юм.

"Өглөөний мэнд" тэр жаргалтайгаар мэндэллээ.

Энхрийлсэн харцаар над руу харах нь зүрхийг минь чичрүүлэх аж. Би ч бас ийм дур хүсэлтэйгээр түүн рүү хардаг болоосой гэж хүснэ.

"Сайн уу, хэдхэн хором хүлээгээрэй" гээд би өндөг, зайдсаа шарж дуусгав.

Шарсан талхаа аваад, хоолоо ширээн дээр тавилаа. Би түүний зүг сунаад, тавагтай өглөөний цайг нь өгөв.

"Чи намайг асрах хэрэггүй, Мира" хэмээн тэр тоглоом хийх нь тэр.

Би улайгаад ичингүйрэн инээмсэглэлээ. "Би чамд анхаарал тавимаар байна"

Тэр ч бас улайн, бид хоёр чангаар инээлдэх нь тэр. Эхэндээ бид чимээгүйхэн хоолоо идэж байсан ч бид үргэлж ийм эвгүй байдалтай байгаад байж болохгүй шүү дээ.

"Сэүн, би үүнийг яаж хийхийг мэдэхгүй байна. Би өмнө нь хэзээ ч сайн залуутай үерхэж үзээгүй. Миний эксүүд бүгд л сексийн хамтрагчид байсан. Би Европт амьдардаг байхдаа 3н залуутай болзож байсан. Нээлттэй нийгэм байсан учраас... би хэзээ ч жинхэнэ хостой байж үзээгүй. Би энэ харилцааг сүйрүүлмээргүй байна"

Escort // completedWhere stories live. Discover now